Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Лонг айленд айс ти /ice tea/
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад насанд хүрээгүй хүмүүс төдийгүй томчуудад ч хэсэг хугацааны дараа согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байдаг. Харин ажлын хүнд өдрийн дараа алжаалаа тайлахыг хүссэн томчууд үүнээс гарах аргуудыг амжилттай олдог бололтой. АНУ-д болсон “хуурай хууль” үнэхээр хатуу хууль байсан гэдэгтээ хүмүүс санал нэгдэх биз. Үүний дараа бар, ресторануудад коктейл хэмээх шинэ ундааны төрөл гарчээ. Хоолны цэсэндээ энэхүү ундааг “мөстэй цай” хэмээн нэрлэж байсан үнэн хэрэгтээ согтууруулах ундааны төрөл багтдаг байжээ. Энэ коктейл өнөөдрийн байдлаар 5-аас илүү төрлийн орцтой цорын ганц коктейл юм. Орцонд нь цагаан ром, архи, текила, трипл-сек, жин зэргийг нэг нэг халбагаар хийж, харин цай болон колаг хоёр хоёр халбага хийх юм. Мөс хийж, нимбэгээр чимэглэхээ мартуузай.
2. Пина колада
Карибын арал гэдэг үнэхээр гайхалтай, диваажин мэт газар болохыг хүн бүр мэднэ. Тэнд уух зүйлээ хүртэл хан боргоцойгоор хийсэн аяганд хийдэг. Гэхдээ энэ нь энгийн нэг уух зүйл биш харин карибын котейль болох Пина-колода юм. Энэ коктейлийн үндсэн найрлага нь хан боргоцой бөгөөд хан боргоцойн аяганд хийж өгдөг байна. Пина-колодаг уухын тулд заавал Кариб руу нисээд хэрэггүй биз. Хан боргоцойн шүүсийг цагаан ром болон кокосын ликёртай холино. Мөс нэмж, зүсэм хан боргоцой болон улаан өнгийн ямар нэгэн жимсээр чимэглэнэ. Ингээд Пина-колада бэлэн боллоо.
3. Санрайз Текила
Та нар мандахыг харах дуртай юу? Хэрвээ одоог хүртэл нар мандахыг харж чадаагүй бол өөрийн гараар бүтээж болох юм. Энэ тийм ч хэцүү зүйл биш бөгөөд Санрайз Текилаг танилцуулъя. Жүржний шүүс, текила, жижиг мөсийг хольж анарын шүүсэн дээр нэмэхэд коктейл бэлэн болно. Ингээд жүржний зөөлөн эд стаканы ёроол руу аажмаар буурснаар ийнхүү жаргаж буй нарыг санагдуулах болно. Үүнийг хүссэн хэмжээгээрээ харж болно шүү дээ.
4. Арал дээрх секс
Арал дээрх секс хэмээх коктейлийн найрлаганд архи, жүрж болон цангисны шүүсийг хольж хийгээд, дээрээс нь багахан тоорын ликёр нэмж хийнэ. Бага зэрэг мөс хийж асаж буй хүсэл мөрөөдлөө сэрүүцүүлэхээ мартуузай.
5. Космополитен
“Их хотын секс” киноны жүжигчид энэхүү коктейлд их дуртай бөгөөд бага багаар бусад кинонд ч гэсэн энэхүү коктейл оролцох болсон билээ. Харин Космополитен коктейлийн түүх маш энгийн гэнэ. Шерил Кул гаднаас нь харахад өнгө үзэмж сайтай уух зүйл бүтээхийн тулд энэ арга барилыг сонгожээ. Тэрээр архи, куантро, нимбэг болон цангисны шүүсийг хольж ийнхүү өнгө үзэмж, амт сайтай коктейлийг бүтээсэн байна.
6. Цусан Мэри
Ингээд ягаан өнгөнөөс цусан улаан өнгө рүү шилжицгээе. Энэхүү коктейл үүссэн талаар маш олон түүх домог байдаг ч, одоо энэ тийм ч чухал ззүйл биш. Анх энэ кокотейлд архи болон улаан лоолийн шүүс л багтдаг байсан юм. Хэдийгээр амттай ч энгийн л байсан учир түүн дээр нэмээд вустерийн сүмс, тобаско, нимбэгний шүүс, давс болон перец нэмж хийснээр өвөрмөц амтлаг коктейл үүссэн байна. Ингээд л энэ коктейл олны анхаарлыг татах болсон юм.
7. Куба Либре
Цусан Мэриг ямар нэгэн хорт замаар бүтээгүй гэдгийг бид мэдэж байгаа ч энэхүү коктейл харин Кубын ялалтын коктейл болжээ. Нэгэн түүхээс харахад, хэн нэгэн Кубын ром болон Америкийн колаг хольсноор ийнхүү "Viva la Cuba Libre" буюу Кубын эрх чөлөө хэмээх нэртэй коктейл үүсчээ. Орчин үед эн коктейлд лайм нэмж хийснээр илүү амтлаг илүү алдартай болжээ.
8. Б-52
Энэ коктейл давхарласан, үе үүсгэсэн байгаа нь үнэхээр сайхан харагдаж байна гэдэгтээ та санал нэгдэж байна уу? калуа, бейлиза болон куантро хэмээх гурван төрлийн найрлагатай энэхүү коктейлд та хялбархан татагдах болов уу. Коктейлын давхарга болж буй нууц нь хутганы ирний дагуу ликёроо хийж буй явдал юм. Тиймээс тэд хоорондоо уусдаггүй бөгөөд дээд давхарга нь хэт халуун учраас түүнийг шатааж болох аж. Ийм тохиолдолд коктейлийг маш хурдан уух хэрэгтэй бөгөөд эхлээд хамгийн хүйтэн калуа, дараа нь цагаан бейлиз эцэст нь халуун куантрог уух юм.
10. Отверк
Хамгийн хялбар хэдий ч үдэшлэгийн чухал хэрэглээ болж чадах коктейл бол Отверк юм. Жүржийн шүүс болон архийг холиход л хангалттай. Энгийн бас амттай. Орц найрлаганд нь олон төрлийн зүйл багтаагүй нь энэ коктейлийг алдарт хүрэхэд тусалсан бололтой.