Цэцэг бүхэн бэлгэдэл агуулдаг

2013-03-09, 00:02
12,592
Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс цэцэг гэдэг нэг талаар бэлэг боловч нөгөө талаар тухайн хүний сэтгэлийн илэрхийлэл болдог байна. Улаан сарнай хайр дурлалын төдийгүй бүсгүй хүний гоо сайхны бэлгэдэл болдог. Харин ягаан сарнай сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлгэдэл бол шар сарнай баяр баясгалан, нөхөрлөлийн бэлгэдэл билээ.
Цэцэг бүхэн бэлгэдэл агуулдаг

Цэвэр ариун байдлыг илтгэдэг цагаан сарнай нэр алдар, хүндэтгэлийн бэлгэдэл болдог бөгөөд хуримыг бэлгэшээдэг учир сүйт бүсгүйн цэцэг болдог аж. Сарнайгаас гадна бусад цэцгүүд ч өөрийн гэсэн бэлгэдлийг агуулдаг. Тухайлбал, бүсгүй хүнд гоодаль бэлэглэсэн эр хүн гоо сайхныг нь бишрэн шүтэж буйн илрэл. Тиймээс та хайртай дотны хүмүүстээ цэцэг сонгох гэж байгаа бол бэлгэдлийг нь асууж сонголтоо хийгээрэй. Та хайртай бүсгүйдээ цэцэг сонгохдоо цэцгийн дэлгүүрийн худалдагчаас зөвлөгөө заавал  аваарай. Мэдээж Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан та хайртай бүсгүй, халамжит гэргий хайрт ээж, эгч, дүүдээ бэлэглэх хамгийн гоёмсог цэцэгсийг Макс Моол худалдааны төвийн амьд цэцгийн өргөтгөсөн худалдаанаас авч болох юм байна.

Та бүхэн Макс Моол /Max Mall/ худалдааны төвөөс хайртай дотны хүмүүстээ цэцэг сонгохын зэрэгцээ Дэлхийн алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр зах зээлийн бодит үнээр худалдаалдаг өргөн сонголт бүхий худалдааны төвөөр үйлчлүүлээрэй.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.