Оскар-ын дараах хүлээн авалт

“Academy Awards 2013”-ын албан ёсны шагнал гардуулах ёслолын дараа “Vanity Fair” сэтгүүлээс оролцогчдод зориулан нүсэр хэмжээний үдэшлэгийг зохион байгуулжээ. Энэхүү үдэшлэгт шагнал гардуулах ёслол дээр байсан ихэнхи одууд оролцсон байна. Энэхүү үдэшлэгт “Оскар”-ын гурван удаагийн шагналтанууд төдийгүй, шагнал гардуулах ёслолд ирээгүй зарим нэг хүмүүсийг ч харах боломжтой байсан аж. Үдэшлэг АНУ-ын Лос-Анжелос хотын “Sunset Tower Hotel”-д болсон бөгөөд оройн зоог барихаас эхлэж, бүжиг, цэнгээн гээд л хөгжилтэй зүйлээр дүүрэн болсон аж. Ингээд үдэшлэг дээр хийсэн гэрэл зургуудаас сонирхвол...
Оскар-ын дараах хүлээн авалт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн Дэниел Дэй-Льюис болон Стивен Спилберг нар. (REUTERS/Lucas Jackson)



Барбра Стрейзанд, Адель болон Ширли Бэсси. (Kevork Djansezian/Getty Images)



Жүжигчин Стэйси Кейблер утсан дээрээ үдэшлэгийн хэсгээс буулган авч байна. (Kevork Djansezian/Getty Images)



Эми Адамс, Жозеф Гордон-Левитт болон Шарлиз Терон. (Kevork Djansezian/Getty Images)



“Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшсэн 9 настай жүжигчин Квинзан Уоллис. (Kevork Djansezian/Getty Images)



Тайваны кино найруулагч Энг Ли болон Канадын хөгжмийн зохиолч Майкл Данна нар шагналын хамтаар. (REUTERS/Lucas Jackson)



Givenchy-ийн даашинзыг өмссөн жүжигчин Аманда Сейфрид. (Kevork Djansezian/Getty Images)



Энн Хэтэуэй цомон дээр хийх өөрийнхөө нэрийг хараад ихэд баярлаж байна. (Valerie Macon/Getty Images)



“Шилдэг дэлгэцийн бүтээл” шагналын эзэн Квентин Тарантино. (Kevork Djansezian/Getty Images)



Даашинзаараа эрчүүдийн анхаарлыг татсан жүжигчин Хэлли Берри. (REUTERS/Danny Moloshok)



Лили Коллинз “Zuhair Murad”-ын даашинзыг сонгожээ. (REUTERS/Danny Moloshok)



Ченнинг Татум хөл хүнд эхнэрээ хайр, халамжаар дутаахгүй байна шүү. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Жүжигчин Лесли Манн. (AP Photo/Jordan Strauss)



“Aerosmith” хамтлагийн гишүүн Стивен Тайлер. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Жейми Фокс охиныхоо хамт. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Оросын теннисчин Мария Шарапова үдэшлэгийн зочдын дунд. (REUTERS/Danny Moloshok)



Үдшийнхээ гоёлоор Valentino-ийн даашинзыг сонгосон Хилари Суонк. (AP Photo/Jordan Strauss)



Брэдли Купер, ээж Глоригийн хамт. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Жонн Тараволта эхнэр Келли Престоны хамт. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Австралийн модель Миранда Керр нөхөр Орландо Блумын хамт. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



“Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн Женнифер Лоуренс Christian Dior–ын даашинзаа “Calvin Klein” болгон сольжээ. (Pascal Le Segretain/Getty Images)



“Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн Энн Хэтэуэй нөхөр Адам Шульманы хамт. (REUTERS/Danny Moloshok)



“Шилдэг кино” шагналыг хүртсэн Бен Аффлек. (REUTERS/Danny Moloshok)



Жүжигчин Зоуи Дешанель. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



“Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн эзэн Кристофер Вальц. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Салли Филд үдэшлэгт пүүзтэй иржээ. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Натали Портман болон түүний нөхөр Бенжамен Мильпье. (AP Photo/Jordan Strauss)



“Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшсэн Наоми Уоттс. (AP Photo/Jordan Strauss)



Жүжигчин Тэйлор Лотнер. (Pascal Le Segretain/Getty Images)



Гэр бүлийн хосууд болох Лорен Миллер болон Сет Роген. (AP Photo/Jordan Strauss)



“Шилдэг найруулагч” номинацид нэр дэвшигч Стивен Спилберг. (Adrian Sanchez-Gonzalez/Getty Images)



Жүжигчин Зои Салдана “Givenchy”-ийн даашинзаар гоёжээ. (AP Photo/Jordan Strauss)



Ричард Гир болон Элизабет Бэнкс. (REUTERS/Danny Moloshok)



Дуучин Селена Гомез “Versace” даашинзыг сонгосон байна. (Pascal Le Segretain/Getty Images)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()