Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. "Jawbone", $179
Эрүүл байхад зориулагдсан төхөөрөмжүүдэд спорт бугуйвч багатаж байгаа юм байна. Эдгээр бугуйвч нь таны зарцуулсан энерги, илчлэг болон туулсан замыг тооцоолох аж. Үүнээс гадна тэрээр таны нойр, идэж буй хоолны илчлэгийг хүртэл тодорхойлох юм байна. Гэсэн хэдий ч энэхүү бугуйвчыг iPhone-той хамт хэрэглэх ёстой юм байна. Одоогоор дизайнерууд Android үйлдлийн системтэй утаснуудад зориулан үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа гэнэ. Идэж буй хоолныхоо илчлэгийг тооцохын тулд зургийг нь дарахад л хангалттай аж. Мөн үүнээс гадна энэхүү бугуйвч таны унтах ёстой цагийг тооцоолж хэт их унтахаас хамгаалж цагт нь сэрээх бөгөөд хэрвээ та компьютерын ард удаан суувал таныг амрах ёстой гэдгийг тань мэдээлэх болно.
2. "Hapifork", $99
Францын инженер Жака Лепэний зөв хооллолт, эрүүл мэндийн байгууллага болох Hapilabs нь Hapifork хэмээх хэт их идэхээс сэргийлэх сэрээг үйлдвэрлэж байгаа гэнэ. Энэхүү сэрээ нь эзнийхээ хэр хурдан идэж байгааг тооцоолох бөгөөд хэт хурдан идээд байвал чичрэн мэдэгдүүлдэг байна. Сэрээ нь хоолонд зарцуулсан хугацаа, идсэн хоол гэх мэт бүх л зүйлийг санах бөгөөд USB, Bluetooth-ын тусламжтайгаар танд мэдээллийг өгөх юм байна. Энэ оноос энэхүү сэрээ худалдаанд гарах гэнэ.
3. Сэтгэл хөдлөлийг хянагч "HeartMath" emWave2, $230
HeartMath emWave2 нь эзнийхээ сэтгэл хөдлөлийг хянаж, стрессдэхээс хамгаалдаг байна. Энэхүү төхөөрөмж нь чих болон хурууны хээний тусламжтайгаар эзнийхээ зүрхний цохилтыг тооцоолох аж. Хэрвээ таны зүрхний цохилт хэт их болох юм бол танд тайвшруулах дасгалыг зөвлөх юм байна. Төхөөрөмжийг компьютерт залгаж болох бөгөөд үүний тусламжтайгаар та өөрийн зүрхний бичлэгийг харж болох юм.
4. Зүүд хянагч маск "Remee", $95
Remee маск нь таны зүүдийг хянах юм байна. Таныг ямар нэгэн зүүд зүүдлэхэд маск мэдэрч гэрэлт дохио өгөх бөгөөд та ердөө л зүүд зүүдэлж байгаагаа мэдэж хар дарсан зүүднээс зайлсхийх боломжтой юм.
5. Орчныг хянах "Lapka", $220
Lapka Personal Environment Monitor нь 4 хянагчтай орчныг хянах төхөөрөмж юм. Эхний хянагч нь таны хоолонд буй илүүдэл бодисыг тодорхойлох бол нөгөөх нь агаарын даралт, температурыг тодорхойлох гэнэ. Гуравдахь нь радиацийн түвшнийг тодорхойлж, хамгийн сүүлийнх нь эзнийхээ эргэн тойронд буй соронзон долгионыг тодорхойлох юм байна. Хянагч бүр iOS-т холбогдох бөгөөд тусгай програмын дагуу ажиллах аж.
6. Спортын бугуйвч "Amiigo", $100
Amiigo Fitness Tracker нь олон тооны тохируулгатайгаараа бусад бугуйвчнаас ялгаатай юм байна. Энэ нь 100 гаруй төрлийн биеийн хүчний хөдөлмөрийг тодорхойлох юм байна. Мөн үүнээс гадна тэрээр зүрхний цохилт, халуун гэх мэт зүйлүүдийг хэмжих чадвартай аж. Үр дүнгээ компьютер эсвэл утсандаа холбон мэдэх боломжтой юм байна.
7. Биеэ зөв авч явахад чиглэсэн зүүлт "iPosture", $75
iPosture хүзүүний орчим зүүдэг эсвэл наадаг хүзүүний зүүлт бөгөөд үүний тусламжтайгаар таны зөв зогсолт, биеэ авч яваа байдлыг тань хянах болно. Хэрвээ та ямар нэгэн байдлаар бөхийчихсөн эсвэл буруу зогсож байвал энэхүү зүүлт танд мэдээллийг өгөх аж.
8. Дарамтын эсрэг "Syrcadian Blue", $60
Өвлийн цагт нарны гэрэл дутагдаж нэлээд хүмүүс сэтгэлийн дарамтанд ордог. Тэгвэл Syrcadian Blue төхөөрөмж нь эзнийхээ сууж буй өрөөний эргэн тойрныг тэнгэрийн цэнхэр өнгөөр гэрэлтүүлж өгдөг байна. Энэхүү төхөөрөмжийг компьютерт, утсанд эсвэл машинд залгаж болох аж.
9. Тоолууртай сойз "Beam", $50
Beam сойз нь Bluetooth–ын тусламжтайгаар утсанд холбогддог. Сойз нь шүд угаахад зарцуулсан хугацааг тооцох бөгөөд дохио өгч дараагийн шүдийг угаах цаг болсныг мэдэгдэх болно. Шүд угаах зуур зөөлөн аялгуу эгшиглэх юм байна. Энэхүү сойз зайгаар ажилладаг учир шүршүүрт орох үедээ хэрэглэж болохгүй.
10. Бэлтгэлийн хувцас "Move"
Энэхүү хувцас нь йогоор хичээллэх гольф болон бейсболл тоглоход зориулагдсан спорт хувцас юм. Хэрвээ та ямар нэг хөдөлгөөн буруу хийвэл буруу хөдөлгөөн хийж байгаа газар тань бага зэргийн цохилт өгөх маягаар танд мэдрүүлэх болно. Бэлтгэлийн дараа өөрийн алдааг хянаж, үр дүнгээ ч мэдэж болох юм байна. Move нь яг юуг буруу хийсэн, хэрхэн зөв хийх талаар харуулах аж. Одоогийн байдлаар зөвхөн концепцыг танилцуулж байгаа гэнэ.