Peugeot 301 суудлын тэрэг

Peugeot 301-ийг орчин үеийн зах зээлд зориулан үйлдвэрлэсэн гэнэ. Тиймээс үнийн хувьд боломжийн, нэлээд өндөр шаардлагыг хангасан байх нь мэдээж. Харин үнээ дагаад чанар хэмээн үздэг хүмүүсийн хувьд боломжийн үнэтэй шинэхэн Peugeot 301-ийн чанар ямар байх бол?... ямар загвартай байх бол? хэмээн бодож байгаа болов уу. Ингээд “Peugeot 301” хүлгийг сонирхоцгооё.
Peugeot 301 суудлын тэрэг

Машины гадаад өнгө үзэмж нь хямд хүлгийн төрөлд багтахгүй бололтой. Хэмнэлтийг дотор талд нь хийсэн. Түүний платформ нь өмнөх Peugeot 208-аас өвлөгдсөн боловч хэмжээ нь 2652мм болсон байна. Хөдөлгүүрийн зурвас, дамжуулагч, унжлага зэрэг нь бүгд өмнөх үеэсээ өвлөгдөн иржээ.



Одоогийн байдлаар энэхүү хүлгийг Испанид үйлдвэрлэж байгаа бөгөөд тун удахгүй Хятад улсад үйлдвэрлэдэг болох гэнэ.





Peugeot 301-ийн дизайнерууд цонхны товчлуурыг төв хэсэгт байрлуулж, хаалган дээр динамик байрлуулаагүй бөгөөд үүнийхээ ачаар цахилгаан утсан дээр хэмнэлт хийжээ. Төв консолыг нь хуванцараар хийсэн байна.



Францчууд хаалганы бариулан дээр хүртэл хэмнэсэн байна. Урд суудал нь хажуугийн хамгаалалт, зөөлөвчтэй аж. Арын суудлын зорчигчдын хувьд хөл тавих зай хангалттай бий.



Янз бүрийн зүйлс хийх сав болон аяганы тавиур нь мөн л төвдөө байрлана. Мөн урд хоёр хаалгандаа юм хийх бяцхан савтай. Цаг агаарыг тодорхойлох хэмжигдэхүүн байхгүй ч автоматжуулсан агааржуулагчтай юм байна.





Ачааны хэмжээ нь 506 литр. Харин урт зүйлийг ачиж явахад Peugeot 301 тохирохгүй ч байж болох юм. Учир нь түүний арын суудал эвхэгддэггүй юм байна.



Жолоо болон цахилгааны тал дээр ямар ч гомдолгүй. Жолоог барихад хялбар байх бөгөөд жолоонд доргилт бараг л нөлөөлөхгүй. Бага зэрэг доргих нь кузовоос болж байгаа болов уу.



Хамгийн хэмнэлттэй хөдөлгүүр нь 1.6 Turbo дизель хөдөлгүүр бөгөөд 92 морины хүчин чадалтай юм байна. Ийм хөдөлгүүртэй тэргээр тайван явна. 100км\цаг хурдтай болоход дуу тусгаарлагч муутай нь мэдэгдэх болно.



Хэдийгээр дизель хөдөлгүүртэй ч 1500 эргэлтийн дараа хурдаа авах гэнэ. Тэгш бус, шороон замаар 100-д 7.5 литрийн дизель зарцуулах юм байна. Механик араатай хэдий ч ажиллагааны хувьд маш сайн.



Үүнээс гадна 1.6 мотортой 112 морины хүчин чадалтай бензин хөдөлгүүртэй Peugeot 301 байгаа аж. Харин бензинээр ажилладаг Peugeot 301 нь замын бартааг салонд илүү мэдрүүлдэг байна. 60км\цаг хүрэхэд динамик нь унаж байгаа нь эргэлтийн тоо нөлөөлж байгааг илэрхийлж байна. Автомат хүлгийн хувьд спорт, өвлийн болон зуны гэсэн загварууд бий. Спорт төрөлд энэхүү хүлэг илүү урт байх бөгөөд автоматаас механик хөдөлгүүрт шилжиж болох юм байна.



1.2 мотортой 72 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй хүлэг нь бусад хөдөлгүүртэй Peugeot 301-ээс жингийн хувьд 110кг-аар бага аж. 1.2 мотортой Peugeot 301 нь одоогийн байдлаар механик байгаа боловч дизайнерууд ирээдүйд 5 араатай, автомат болгох зорилготой байгаа гэнэ. Энэхүү төрлийн Peugeot 301 нь хотод явахад илүү тохиромжтой боловч доргилт, замын бартаа мэдэгдэх болов уу.



Euro NCAP –ийн краш-тестийг энэхүү машин дээр явуулаагүй гэнэ. Учир нь энэхүү хүлгийг хөгжсөн Европын орнуудаар борлуулах төлөвлөгөөгүй байгаа аж.



Peugeot 301-ийг энэ оны хавраас эхлэн Орос улсад борлуулж эхлэх гэнэ. Peugeot 301-ийн өрсөлдөгчид нь Hyundai Solaris, Kia Rio, Volkswagen Polo Sedan болон C-Elyseé байх аж.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()