Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэнгэрээс унасан биетийн дүрс. Магадгүй дээд давхаргаас бууж ирэхдээ хэд хэдэн хэсэг болж хуваагдсан байж болох юм. Үүнийг солир хэмээн тогтоосон аж.
Сансрын үл мэдэгдэх биет өнгөрсний дараах ул мөр.
Хүмүүст хамгийн анх тэнгэрт онгоц дэлбэрсэн мэт санагдсан аж. Одоогийн байдлаар Челябинсктай холбоо барих боломжгүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр солир Уфа болон Челябинскийн дунд байрлах Сатка хотын ойролцоо унажээ.
Дэлбэрэлтийн нөлөөллөөр Челябинскийн цайрын үйлдвэрийн хана, шил, концентрацжуулсан бодис эвдэрч, хагарсан байна. Аз болоход ажилчид болон улс орны байгальд ямар нэг хохирол учраагүй аж. Челябинскийн тэргүүн энэхүү уналттай холбогдуулан ажилчдыг үдээс өмнө тарааж, сургуулийн хоёрдугаар ээлжний хичээлийг зогсоох хэрэгтэйг албан ёсоор мэдэгдсэн байна.
Энэхүү үл мэдэгдэх биет унасантай холбогдуулан бэртсэн иргэддээ зориулан тусламжийн гар сунгах үйл ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Мөн хөнгөн гэмтсэн иргэдийг хотынхоо ойролцоо байх эмнэлгийн байгууллагуудад хандах шаардлагатайг мэдэгдсэн байна. Челябинскийн засаг захиргаанаас учирсан хор хөнөөл, хохиролыг тооцоолохоор бүлэг хүмүүс ажиллаж байна. 11 цагийн байдлаар хөнгөн гэмтэлтэй хүмүүс эмнэлэгт маш их хандсан байна.
Цохилтын улмаас нэлээд хэдэн байрны цонх хагарсан хэмээн Челябиснкийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлжээ.
Цохилтын улмаас хагарсан цонх. Бэртэж, гэмтсэн хүн байгаа эсэх нь тодорхойгүй.
Иргэд дүрэлзэж буй нэгэн зүйл унаж байхыг хараад, тэд үүнийг онгоц юм болов уу хэмээн бодсон байна. Гэтэл Челябинскийн дээгүүр нисэх онгоц тэр мөчид байгаагүй аж.
Солирын борооны улмаас бэртэгсдийн тоо 1000-д хүрчээ.
Видео.