Өөрийн гараар ээмэг урлацгаая

2013-01-24, 00:38
26,431
Та өөрийн гараар ямарваа нэгэн зүйл урлах дуртай л биз дээ. Тэгвэл сүүлийн үед охидын нэлээд сонирхох болсон ээмгийг хэрхэн өөрийн гараар урлах тухай зөвлөгөөг танилцуулъя. Ингээд өөрийн гэсэн нэгэн өвөрмөц чимэглэлтэй л боллоо гэсэн үг.
Өөрийн гараар ээмэг урлацгаая

Энгийн ээмэг хийхэд төмөр утас болон бахь хэрэгтэй. Эхний шатанд 6,5 см урттай төмөр утсыг зүсэж авна.



Утасны баруун талыг 2 см-ийн урттай нугална.



Харин зүүн талыг нь мөн доош нь нугалах хэрэгтэй. Ингээд нэгэн могой хэлбэрийн зүйл үүслээ.



Төмөр утасны хоёр талыг бөөрөнхий бахиар хавчих хэрэгтэй.





Бэлэн болсон төмөр утсаа харандаан дээр бөөрөнхий болгож ороох хэрэгтэй.



Ингээд таны ээмэг бэлэн боллоо.





Тэгвэл одоо арай хүнд, загварлаг ээмэг хийцгээе.

Үүний тулд 12,5 см урттай төмөр утсыг зүсэж авна.



Баруун талыг нь мөн л 2 см урттай нугална.



Харин одоо зүүн талыг нь нугалах хэрэгтэй бөгөөд гол хэсэг нь 2,5 см байх ёстой.



Ингээд дээд талыг нь гогцоо болгон нугалаарай.



Нугаалаагүй үлдсэн хэсгээ доош нь 90 градусаар тэгшлэх хэрэгтэй.



Шүр хийгээд дахиад 90 градусаар нугална.



Дараа нь дахиад эсрэг тал руу нь нугалах бөгөөд нугалалтын хэмжээ нь шүрний хэмжээтэй орйолцоо байх ёстой гэдгийг анхаараарай.



Төгсгөлд нь гогцоо хийнэ.



Ингээд бэлэн болсон ээмгээ харандаан дээр орооно.



Харин одоо энэхүү ээмгэн дээрээ чимэглэл нэмцгээе. Өмнөхтэйгөө ижил өнгөтэй шүр сонгож аваад шүрээ төмөр утсанд ороож ээмэгний төгсгөлийн гогцоонд хийнэ. Ээмэг бэлэн боллоо.



Танд амжилт хүсье.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()