Үүнийг түрхээд буурал үсэнд баяртай гэж хэлээрэй!

Нас нэмж, он цаг улиран одохын хэрээр нүүрэнд үрчлээ сууж, үс цайрч, бууралтаж эхэлдэг. Тэр бүү хэл идэр насны залууст ч цагаан үс ургаж эхлэхийг үгүйсгэхгүй. Харин ямар ч хүн бууралтсан үстэй байхыг хүсэхгүй нь лавтай. Иймд бид үнэтэй бүтээгдэхүүн болон үсний будгийг ашиглалгүйгээр цагаан үсэнд баяртай гэж хэлэн, санаа зовох зүйлгүй амьдрах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Үүнийг түрхээд буурал үсэнд баяртай гэж хэлээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсний буурлыг эмчлэх бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?

Хэрэг болох зүйлс:

  • Кокосын тос
  • Нимбэгний шүүс

Хэрэглэх арга:

3 халбага нимбэгний шүүсийг, ижил хэмжээний кокосын тостой хольж, бэлтгэнэ. Үүнийгээ үсэндээ түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийж, орхиорой. Ойролцоогоор 1 цагийн дараа үсээ шампунь ашиглаж угаана. Энэхүү аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэхэд хангалттай. 

Нимбэг болон кокосын тосыг бид өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг тул, олдоц сайтай. Кокосын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд тосны хүчил болон лаурийн хүчлийг агуулдаг. Харин нимбэгний шүүс нь витамин С, В болон фосфорыг агуулдаг бөгөөд энэ нь үс бууралтахаас сэргийлж, хэвийн байдалд шилжүүлдэг байна.

Үсний буурлыг эмчлэх бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?

2 Бид та бүхэндээ нэмэлт мэдээлэл болгож, арьсаа гэмтээсэн үед хэрхэн арга хэмжээ авах тухай мэдээллийг хүргэе!

1. Тосон түрхлэг

Тосон түрхлэг (ointment) нь ямар ч төрлийн арьсны өвчнийг эмчилж, эдгээх хүчтэй. Гэхдээ хөнгөн өвчлөл, түлэгдэлтийг л эмчилдэг гэдгийг анхаарах нь зүйтэй. Та шавж, амьтанд хазуулах, гараа хөнгөн түлэх гэхчлэн арьсаа гэмтээсэн тохиолдолд тосон түхлэгээс бага зэргийг нимгэн түрхээрэй. 

Мөн та арьсны хавдар, өвчлөлийн үед хар тосон түрхлэгийг (black ointment) хэрэглэж болно. Энэ нь арьсны гүнд нэвтэрч, эмчилдэг бөгөөд үр дүнгээ богино хугацаанд үзүүлдэг. 

Бид та бүхэндээ нэмэлт мэдээлэл болгож, арьсаа гэмтээсэн үед хэрхэн арга хэмжээ авах тухай мэдээллийг хүргэе!

2. Гэртээ тос бэлтгэх

Энэ нь арьсанд наалдсан гадны биетийг устгаж, арьсыг эмчлэх онцгой үйлчилгээтэй. Та үүнийг гэртээ бэлтгэн, хэрэглэж болох юм. 

Хэрэг болох зүйлс:

  • Календул тос - 10 дусал (Бактерийн эсрэг үйлчилгээтэй. Арьсыг чийгшүүлж, үрэвслийг намдаах бөгөөд арьс эдгэрэх явцыг түргэсгэнэ.)
  • Зөгийн лаван лаа - 2 цайны халбага (А витаминаар баялаг бөгөөд арьсны эд эсийг сэргээнэ.)
  • "Bentonite" шавар - 3 цайны халбага 
  • Идэвхижүүлсэн нүүрс - 3 цайны халбага (Халуу оргиж, арьс шатаж байгаа мэдрэмжийг бууруулж, арьсан дахь хорт бодисыг гадагшлуулна.)
  • Кокосын тос - 1/2 аяга (Арьсны эдгэрэлтийг түргэсгэж, ариутгах бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг чийгшүүлнэ.)
  • Касторын тос - 1/2 аяга (Бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арьсыг чийгшүүлж, өвчлөхөөс сэргийлнэ.)

Бэлтгэх арга:

Тоснууд, шавар болон идэвхижүүлсэн нүүрсийг том аяганд хийж, хутгана. Дараа нь зөгийн лаван лааг хайлуулж, дээр нь хийгээрэй. Эдгээрийг сайтар хутгасны дараа шилэн саванд хийж, хөргөнө.

Ингээд таны тос бэлэн болох бөгөөд нарны тусгалаас хол хадгалаарай. Үүнийг 4-5 долоо хоногийн турш хэрэглэж, арьсны өвчлөлөөс салж болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()