Хятадын сайн дурын ажилчид муурнуудыг аврав

2013-01-22, 03:30
16,222
Доорх зургуудад та 1000 гаруй аврагдсан мууруудыг олж харах болно. Яагаад энэ их муурыг ийнхүү хайрцганд хийж авч явж байгаа юм бол хэмээн та гайхаж байна уу? Тэгвэл эдгээр муурнуудыг Гуандун хотын нэгэн ресторанд хоол болгох зорилгоор авч явж байсан байна. Энэхүү асуудал сүүлийн үед Хятадад нэлээд даамжирч, газар аваад байгаа билээ. Хятадууд зориулалтын аргаар өсгөсөн муурнуудыг иргэдээс худалдаж авдаг бөгөөд жилд 4 сая орчим муур иддэг байна. Харин зарим нэг нь очих газартаа хүрэлгүй замдаа үхдэг бөгөөд үлдсэнийг нь орой болгон нэг нэгээр нь гаргаж хоолондоо хэрэглэдэг аж. Хятадуудын хувьд нэг нас хүрээгүй муур идэх нь нүгэл хэмээн үздэг учраас нэг нас хүрэхийг нь хүлээдэг аж.
Хятадын сайн дурын ажилчид муурнуудыг аврав

1. Муурыг авч явж байсан ачааны машин осолд орсон байна. Ингээд Хятадын сайн дурын ажилчид 1000 гаруй чихэлдсэн мууруудыг аварч чаджээ.



2. Осолд орсон амьтдыг малын эмнэлэг рүү хүргэж өгчээ.



3. Эдгээр мууруудыг ямар ч усгүй, хоолгүй тээврлэдэг аж. Аврагч муурт ус өгч байна.



4. Муурнууд сайн дурын ажилчидтай таарах хүртэл буюу 1 цагийн турш ослын газар хайрцганд байсан аж.



5. Нэмэлт орлого олохыг хүсэж буй тосгоны иргэд эдгээр мууруудыг өсгөдөг байна.



6.



7. Муурнуудын нэг иргэдийн анхаарлыг татахыг хичээж байна.



8. Модон саванд савлагдсан муурнууд хөлөө аврагчдад дуртай гэгч нь өгч байна.



9. Хөөрхий муур суллагдахаа тэсэн ядан хүлээж байгаа аж.



10. Зарим амьтад нь ослын газар нас баржээ.



11. Нэг модон хайрцганд 25 ширхэг муур багтдаг бөгөөд тэд 2 сарын туршид энэхүү хайрцганд амьдрах чадвартай гэнэ.



12.



13. Ресторанууд муурыг жигнэж үздэг бөгөөд 100гр тутмыг 30 юаниар худалдаж авдаг байна.



14.



15. Муурны мах идэх нь Гуандун хотод нэлээд их болсон нь эдийн засгийн өсөлттэй холбоотой болов уу хэмээн Амьтан хамгааллын байгууллага үзэж байгаа аж.



16.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()