“Молоко” гэж юу вэ?

2013-01-11, 05:39
49,317
Бид энэхүү зүйлийг “молоко” гэдгээр нь сайн мэддэг билээ. Харин үүнийг орос хэлнээс орчуулбал “өтгөрүүлсэн сүү” хэмээх нэртэй болж байна. Бид хүүхэд байхаасаа эхлэн “молоко”-г хэрэглэж ирсэн. Гэсэн хэдий ч үнэндээ энэ ямар бүтээгдэхүүн болох, юунд хэрэглэдэг талаар ойлголт бараг л үгүй болов уу. Ингээд “молоко” буюу “өтгөрүүлсэн сүү”-ний талаар баримттай танилцацгаая.
“Молоко” гэж юу вэ?


Зарим нэг эх сурвалжаас харахад “молоко”-г үйлдвэрлэх санааг Францын иргэн Николь Аппер 1810 онд гаргасан гэж үздэг. Тэрээр Парисийн нарийн боовчин бөгөөд хэрвээ савтай шингэн зүйлийг буцалгавал удаан хугацаанд муудахгүй байх боломжтой юм байна гэдгийг ойлгосон байна. Хэд хэдэн туршил хийсний дүнд Николь сүүг лаазалсан саванд хийвэл удаан хадгалагдаж, мөн буцалгахад хагарахгүй болохыг илрүүлжээ. Гэсэн хэдий ч 1856 онд Америкийн иргэн Гейл Борден энэхүү санааг бодит болгосон байна. Гейл 1850 онд “махан сухар” хийсэн бөгөөд Лондон хотод уригдаж борлуулалтын үйл ажиллагаанд оролцсон боловч хэсэг хугацааны дараа маш олон хүн энэхүү бүтээгдэхүүнд хордож байсан аж. Үүнээс хойш тэрээр “молоко” хийхээр шийдсэн юм байна.



1858 оноос эхлэн АНУ-д “молоко”-ны үйлдвэр нээгдсэн бөгөөд иргэний дайнтай холбогдуулан цэргүүдийг хангахын тулд маш их хэмжээгээр үйлдвэрлэх болсон аж. Иргэний дайн дууссаны дараа Борден хэд хэдэн үйлдвэр шинээр нээсэн бөгөөд эдгээр үйлдвэрүүдээ үр хүүхдүүддээ өвлүүлэн өөрөө Техаст амьдрах болжээ.



Оросод “молоко”-ны анхны үйлдвэр Оренбургт үүссэн байна.



ОХУ-д “молоко”-г цэнхэр шошготой лаазалсан саванд үйлдвэрлэдэг болсон бөгөөд одоог хүртэл энэхүү савалгаа өөрчлөгдөөгүй байгаа билээ. Мөн “чанасан молоко” байдаг бөгөөд түүний гаднах нь харин бор өнгөтэй байдаг.



Хүрэхэд хэцүү газруудыг “молоко”-оор хангахын тулд 3 литрийн савалгаатай үйлдвэрлэдэг байсан байна. Харин савны хэлбэр, загвар нь мөн л урьдынхтайгаа ижил. Өмнө нь “чанасан молоко” гэж байдаггүй байсан боловч энгийн “молоко”-г усанд хийж дахин буцалгаснаар “чанасан молоко”-г гэр аргаар гаргаж авдаг байсан байна. Хэрвээ тогооны ус дуусах юм бол “молоко” дэлбэрэх аюултай учир усыг ширгээхгүйн тулд байнга нэмж байх хэрэгтэй байжээ.



Молоко-г энгийн сүүнд 12% элсэн чихэр хийж ууршуулснаар гаргаж авдаг аж.



“Молоко”-ны чанарыг тодорхойлох хамгийн гол зүйл нь тослог болон чийглэг нь байдаг бөгөөд энэ нь 8,5%-аас доошгүй, 26,5%-аас ихгүй байх ёстой гэнэ. Мөн найрлаганд нь заавал ургамлын гаралтай тос орох ёстой аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()