Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Денис Бураков болон түүний 33 настай найз Владимир Щербов нар олсон замаар Домбай тосгоноос Мусса-Ачитаро уулын оройд хүржээ. Харин тэднийг уулын орой дээр ирэхэд 300 рубль төлөөд уулнаас бөмбөлөг дотор өнхрөх саналыг тавьсан байна. Залуусд ч мэдээж энэхүү санал сонирхолтой санагдаж туршиж үзэхээр шийджээ. Энэхүү өнхрөлтийн гол онцлог нь хийлсэн тунгалаг бөмбөлөг дотроос уулын уруу өнхрөх явдал байсан юм.
Видео.
3,5 метрийн диаметртэй бөмбөлөгөн дотор Бураков болон Щербов нар тусгай замаар доош өнхрөх ёстой байсан боловч “Гоначхир" хэмээх 70-80 градусын налуутай хавцал руу унасан байна. Бөмбөлөгийг дороос нь зохион байгуулагчдын нэг тосож аван зогсоох ёстой байсан бөгөөд магадгүй хурдтай ирж байсан бөмбөлөгийг барьж амжилгүй цааш нь өнхрүүлсэн бололтой.
Буруков газар дээрээ нас барсан бол Щербов арай бага гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ажээ.