Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дубайн гурван оюутан 300 кг орчим элит тамхийг Их Британий хилээр нэвтрүүлэхийг оролдоод, бүтэлгүйтжээ. Мэдээж хар тамхитай дүйцэхүйц мансууруулах үйлчилгээтэйн дээр, хориотой бүтээгдэхүүнүүд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхлээр, гурван залуу маань бараг 15 орчим чемоданд өнөөх тамхиа хэрхэн савлаж байгаа үйл явцаа эхлээд гар утасныхаа камерт буулгажээ. Дараа нь хар тамхинаас өөр юу ч үгүй 15 чемоданаа бариад, Британий хилээр нэвтрэхийг оролдсон байна. Яагаад ч юм Хитроу онгоцны буудлын цагдаа нар залуусын чемоданыг огт шалгаагүй боловч, гар утаснуудыг нь шалгахаар шийджээ. Гэтэл нэгнийх нь утсан дээр Дубайн нэгэн зочид буудлын өрөөнд хар тамхиа баглаж байгаа баясгалантай зурагаа даруулсан 21 настай Мухибир Рахманы зураг байсан нь тэднийг илчилсэн байна.