Оршуулгын ёслолын үеэрх тайчих үзүүлбэр

2012-10-19, 18:23
28,846
Улс үндэстэн бүрийн ёс заншил өөр байдгийг бид мэднэ. Тэгвэл Тайван улсын оршуулгын ёслол нь их өвөрмөц байдаг юм байна. Тайвань улсад оршуулгын үеэр тайчигч бүсгүйчүүд үзүүлбэр үзүүлдэг гэнэ. Энэхүү заншил 20 жилийн өмнөөс Тайванд бий болсон байна. Тайчигч бүсгүйчүүд бүжиглэх нь тухайн хүн амьд байхдаа боломжийн хангалуун амьдралтай, нэр хүнд сайтай байсан хэмээн үздэг аж. Үүнээс гадна чанга хөгжим нь нас барсан хүний сүнс буцаад хүн төрхөндөө ороход нь тусалдаг байна.
Оршуулгын ёслолын үеэрх тайчих үзүүлбэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Мэдээж энэ бол соёлын нэг хэсэг байж болох юм. Тайванд оршуулах ёслолыг хийхдээ авсыг нээлттэй байлгаж, тахил өргөх зорилгоор гахайг ашиглаж 99 хоногийн турш гашууддаг байна. Хамгийн сонирхолтой нь энэ ёслолд мөн тайчих үзүүлбэрийг үзүүлэх бүсгүйчүүд болон хөлсөлж авсан зориудын уйлах хүмүүс оролцсон байдаг гэнэ.

Сүүлийн хоёр зүйлээс шалтгаалж тухайн нас барсан хүний хойд нас ямар байх нь шалтгаалдаг байна. Хамгийн гол нь тухайн хүний оршуулга дээр аль болох их хүн цуглаж үнэн ч бай худлаа ч бай уйлах ёстой байдаг гэнэ. Хэрвээ цөөхөн хүн ирж гашуудаж, уйлсан бол тухайн хүнийг амьд байхдаа найз нөхөд цөөнтэй байсан хэмээн үзэж хойд насандаа тийм ч сайнгүй байх болно хэмээн үздэг аж. Харин тайчих үзүүлбэрийг үзүүлдэг нь илүү их хүний анхаарлыг тухайн оршуулгын ёслолд хандуулах гол арга зам юм байна. Тиймээс сүүлийн үед ийм төрлийн оршуулах ёслол нэлээд Тайванд нэлээд алдартай болоод байгаа аж.



Бүжгийн талбай нь оршуулгын ёслолд зориулан хөдлөх боломжтой байх ёстой бөгөөд ачааны машин, неоны гэрэлтэй хавтан гэх мэт захиалагчийн хүссэн газар тайчигчид бүжиглэдэг байна. Харин энэхүү бүх үйл явц гудамжинд өрнөж байх үед цагдаа тайчигчдыг баривчлахын тулд ирж үйл ажиллаггааг сонирхох нь мэдээж. Тэгвэл энэ нь мөн л оршуулга хийж байгаа хүмүүст тустай байх нь мэдээж. Учир нь оршуулгын ёслолд ирсэн хүний тоо нэгээр ч болов нэмэгдсэн аж.

Ямарваа нэгэн ёслолын үйл ажиллагааны эрх мэдэл мафийн гарт орсны дараа буюу 20 жилийн өмнөөс Тайванд оршуулгыг ийнхүү хийдэг болсон байна. Харин ашиг орлогоо бодож эдгээр мафууд өөрсдийн клубт бүжиглэдэг тайчигч бүсгүйчүүдийг санал болгодог бөгөөд оршуулга хийж буй гэр бүл, хүн заавал эдгээр мафуудын клубын бүжигчдээс л хөлсөлж авах ёстой байв.



Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү оршуулгын талаар 2006 оноос эхлэн сонирхож эхэлсэн байна. Учир нь энэ үед цагдаа нараас амжиж зугатаж чадаагүй 5 тайчигч бүсгүй оршуулгын ёслолын үеэр баригдсан аж.

Оршуулгын үеэр тайчигч бүсгүйчүүд байгаа нь тухайн хүнийг хангалуун, нэр хүнд сайтай байсан хэмээн бэлэгддэг байна. Үүнээс гадна Хятадын түүхчид энэхүү үйл ажиллагааг нийтийн ухамсарт муугаар нөлөөлж байна хэмээн үздэг боловч Тайваны иргэд үүнийг үл тоодог аж. Харин Хятадын удирдлагууд энэхүү үйл ажиллагааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэд хэдэн оршуулах ёслолыг тасалдуулсан юм. Орон даяараа энэхүү оршуулгын тухай мэдээлэх тагнуулуудыг тавьсан гэдэг.

"Яагаад улсын удирлагууд энд оролцох ёстой гэж? Хэрвээ тухайн нас барсан хүний гэр бүл үүнийг хориглохгүй байгаа бол яагаад энгийн зүйл мэт хүлээн авч болохгүй гэж?..."




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()