Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. 2001 оны 9 сарын 11-нд болсон халдлагыг Америкчууд өөрсдөө зохион байгуулжээ.
2001 оны 9-р сарын 11-нд террористуудын хулгайлсан онгоц Дэлхийн худалдааны төвийн хос байшинг мөргөсөн хэрэг гарч байжээ. Харин энэхүү халдлагыг Америкчууд өөрсдөө зохион байгуулсан хэмээх яриа гарч байсан байна. Энэхүү халдлагыг Бушын засгийн газар Ирак руу довтолсон довтолгоо болон Афганистанд хийсэн дайны үйл ажиллагаагаа ЗӨВ хэмээн батлахын тулд зохиосон хэмээн үзэж байгаа аж. 2004 онд Майкл Мурын бичсэн “Фаренгейт 9\11” гэсэн баримтат кино Америкт гарсан байна. Энэхүү киноны гол үйл явдал нь киноны гол дүр Буш болон Бен Ладен нарын үе удмын хоорондох харилцааг судалж байсан аж. Харин судалгааны явцад Жорж Буш болон Усама Бен Ладены эцэг нарын хооронд ажил хэргийн холбоо байсан хэмээн гарч ирсэн байна.
2. Жонн Кеннедийн аллага
АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жонн Кеннед 1963 оны 11-р сарын 22-ны 12:30 минутын үед гэмт халдлагад өртөж амь насаа алдсан байна. Түүнийг эхнэр Жаклиныхаа хамт Элм-Стрит руу явж байхад бууджээ. Мөрдөн байцаалтын үр дүнд түүний үхэлд Ли Харви Освальдыг буруутан хэмээн үзсэн бөгөөд тэрээр өөрийнхөө санаачлагаар Кеннедийн амийг хороосон гэж хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч Кеннедийн аллагын эргэн тойронд олон тооны яриа гарсаар л... Жишээ нь: Ерөнхийлөгчийн энэхүү халдлагад Мөрдөн байцаах албаны дарга Эдгар Гувер, Ричард Никсон, Үндэсний аюулгүй байдал, мафи гэх мэт олон хүмүүсийг сэжиглэж байсан аж.
3. Дэлхийн дулаарал нь хүний хийсэн үйл ажиллагааны үр дүн
Зарим судлаачид үзэхдээ дэлхийн дулаарал нь Америкчуудын нууцаар туршсан цаг уурын шинэ төхөөрөмжөөс болж үүссэн гэж байгаа бол зарим нь үүнийг өөрсдийн судалгаанд илүү их хөрөнгө оруулалт хийлгэхийн тулд эрдэмтдийн зохиосон хуйвалдаан гэж үзэж байгаа аж. Харин Америкийн цаг уур судлаач Вильям Грей хэлэхдээ: “Дэлхийн дулаарал нь хүний хийсэн үйл ажиллагаанаас огт хамаарахгүй. Хүний хийж байгаа үйл ажиллагаа энэхүү дулааралд нөлөөлөхөөр тийм их хүч чадал байхгүй” -гэж хэлжээ. Тэгэхээр юунаас болж дэлхийн дулаарал бий болсон бэ?
4. Дианна гүнжийг санаатайгаар хороосон
Гүнж Дианна болон Доди Аль Фаед нар олон тооны сэтгүүлч, сурвалжлагчдаас зугатаж яваад автын осолд орж нас барсан байна. Гүнж Дианна Английн сүмийн тэргүүн байсан хэдий ч мусульман хүнтэй гэрлэх гэж байсан гэнэ. Их Британи болон Арабын зарим нэг оронд хийсэн санал асуулгын дүнд ихэнхи хүмүүс түүний үхлийг санаатайгаар зохион байгуулсан хэмээн үзэж байгаа аж. Түүний үхлийг Францын соёлын хүрээлэн, Үндэсний аюулгүй байдал эсвэл Израйлийн улс төрийн байгуулагын захиалсан халдлага байх магадлалтай хэмээн сэжиглэж байжээ.
5. Америкчууд саран дээр очоогүй
Америкчууд хэзээ ч саран дээр очиж байгаагүй хэмээн олон хүмүүс итгэлтэй байгаа аж. Харин саран дээр хийсэн гэх зургуудыг НАСА болон бусад холбогдолтой байгууллагуудын тусламжтайгаар хийсэн хэмээн үзэж байна.
6. АНУ-ын ерөнхйилөгч Рузвельт нь Перл Харборд болох гэж байсан дайралтын мэдэж байсан
Перл Харборд болох гэж байсан дайралтыг ерөнхийлөгч Рузвельт урьдчилан мэдэж байсан хэдий ч Гитлерд дайн зарлахын тулд Хавайн цэргийн удирдлагуудад мэдэгдээгүй байна. Энэ үед ихэнхи Америкчууд болон Конгрессын гишүүд Европын оронтой дайтахыг эсэргүүцэж байжээ. Ерөнхийлөгч Рузвельтад Их Британи, Австрали, Перу, Солонгос болон ЗХУ-ын удирдлагууд энэхүү халдлагын талаар урьдчилан мэдэгдсэн боловч тэрээр ямар ч арга хэмжээ аваагүй байна. Рузвельтийн дэлхийн 2-р дайнд оролцох гол шалтаг нь энэ байсан болов уу.
7. ДОХ-ыг албаар зохиосон байна
ДОХ-ыг Үндэсний аюулгүй байдлын газрынхан хүн амын өсөлтийг хянахын тулд санаатайгаар гаргаж авсан вирус хэмээн үздэг байна. Харин өөр нэг таамаглалаас харахад ДОХ-ын вирусыг афроамерик болон америк ижил хүйстнүүдэд 1970 оны үед шарын эсрэг вакцин хэмээн тарьсан гэнэ. Үүнээс гадна Африкийн удирдлагууд хүн амаа цөөлөх зорилготойгоор энэхүү вирусыг бүтээлгэж тараасан гэх маш олон таамаг байдаг ажээ.
8. Эмийн үйлдвэрэгчид өвчин тарааж байна
Эмийн үйлдвэрийн байгууллагууд эмийг үйлдвэрлэхдээ тухайн өвчнийг бүрэн гүйцэд эдгээх зорилготой эм бүтээдэггүй хэмээн зарим нэг хүмүүс үздэг байна. Хамгийн гол зорилго нь эмийн худалдаагаар ашиг олох явдал юм. Хүмүүсийн ярьж байгаагаар эмийн үйлдвэрийн байгууллагууд шинэ өвчин зохиож, түүнийг эмчлэх өөр өөр эм тариа хэрэглэх шаардлагатай хэмээх мэдээллийг хийхийн тулд зарим нэг эрдэмтэдтэй хуйвалдсан байдаг гэнэ. Бүр зарим нэг орны удирдлагууд энэхүү бизнест оролцдог бөгөөд эмийн худалдаанаас тэд маш их хэмжээний татвар авдаг байна.
9. Химтрэйл
Зарим нэг онолоос харахад нисэж буй онгоц тэнгэрт зөвхөн цагаан зураас төдийгүй байгаль болон хүнд хортой химийн элемэнт агуулсан зураас үлдээдэг хэмээн үзжээ. Харин үүний эсрэг байр суурьтай хүмүүс хэлэхдээ: “Хэрвээ химийн элемэнттэй зураас байсан бол энэ нь энгийн цагаан зурааснаас ялгаатай байх болно” гэжээ.
10. Мэдээлэл холбооны байгууллагын хяналт болон дэлхийн улс төрийн үйл ажиллагааны хяналт
Мэдээлэл холбооны болон дэлхийн улс төрийн үйл ажиллагааг тодорхой хэсэг бүлэг хүмүүс байнга хянаж байдаг гэнэ. Энэ нь сүүлийн 200 жилд болсон томоохон дайны эх үүсвэр хэмээн үздэг байна. Эдгээр хяналтыг тавьдаг хүмүүс ихэвчлэн төв банкны эзэд, Олон улсын харилцааны байгууллагын гишүүд, Бильдебергийн гишүүд багтдаг байна.