Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхүү ховор аалз нь “Cicurina venii” төрлийн аалз юм байна. Судлаачдын хэлж байгаагаар “ Энэхүү аалз нүдгүй гэнэ. Мөн бие нь хагас тунгалаг өнгөтэй, ихэнхидээ агуй болон газар доор амьдардаг” гэж мэдээлжээ. АНУ-д энэ төрлийн аалзыг тусгай хамгаалалтанд авсан байна. Техасын Тээврийн хэлтсийн дарга Жош Донат (Josh Donat)-ын мэдээлснээр 1980 оноос хойш ердөө хоёрхон ширхэг Cicurina venii аалзыг харсан гэнэ. Хамгийн гол нь эхний аалз олсон газраас холгүй зайд хоёрдахь аалзыг олсон гэнэ. Тиймээс мэргэжилтэнгүүд замын угсралт явагдаж байгаа энэхүү газар дахиад аалз байж болох магадлалтай гэж үзэж байгаа аж.
АНУ-ын Байгал Орчин Хамгааллын Яам болон авто-замын хорооны удирдлагууд зам угсралтын ажлыг яах эсэхээ шийдэх хэрэгтэй болжээ.
Хэдийгээр оршин суугчид энэхүү замыг олон жилийн туршид хүлээсэн боловч удирдлагууд энэхүү ховордож буй амьтныг үгүй болгохыг хүсэхгүй байгаа аж. Магадгүй 15 сая долларын үнэтэй зам угсралтын ажил нэг хэсэгтээ зогсох болов уу.