Амьтдын нүүдэл

2012-09-15, 20:24
22,357

Төрөлхийн зөн совиндоо захирагдаж жил бүр амьтад өөрсдийн амьдарч буй газраас нүүдэллэн явдаг. Зарим нэг нь хоол хүнс, ус хайж явдаг бол зарим нэг нь байгалийн үзэгдлээс болоод ийнхүү нүүдэллэдэг. Эдгээр амьтдыг нэгтгэж буй зүйл нь тэд бүгд амьд гарч үр удмаа үлдээхийн тулд саад бэрхшээлийг үл хайхран урт замыг туулдаг байна.

Амьтдын нүүдэл



Папуаны оцон шувуунууд ар араасаа цувран ус руу шумбахдаа бэлдэцгээж байгаа нь энэ. Тэд Антарктидийн эрэг хүртэл явах ёстой гэнэ.



Цагаан хотон шувууны сүрэг Миссиссипи голын дагуу явж байна.



Далайн морины хувьд мөс хамгийн чухал зүйл. Далайн жижиг амьтдаар хооллодог тэд мөсөн дээр амарч, үр хөврөлөө гаргаж, тэднийг хүмүүжүүлж болно гэдгийг тэд сайн мэднэ. Жил ирэх тусам мөс багасаж байгаа бөгөөд жил бүрийн нүүдэл нь амьд гарахын тулд хийж буй арга хэмжээ болоод байна.



Алтлаг далайн мөгөөрснүүдэд нарны илч их шаардагддаг учраас тэд өдөр бүр нарны туяа хайж нүүдэллэдэг байна.



Эр цахлай эм цахлайд өөрийн далавчны уртыг харуулж байна. Энэхүү Өмнөд Георгийн арал дээр уулзахын тулд тэд Өмнөд далайгаар явж хүнд замыг туулжээ.



Яргай загас. Камчаткийн хойг.



  Аварга халим Азорын арлын дагуу сэлж явна.



Африкийн сүрэг гөрөөс Өмнөд Суданы талаар давхиж байна.



Далайн хав Фолклендийн арал руу шилжин иржээ. Тэд энд үр удмаа өсгөх юм байна.



Нүүдлийн шоргоолжнууд нүүдлийнхээ үеэр нэг бие махбодь мэт зүтгэж байна.



Өвөлжөөний дараа Цахлай шувууд Өмнөд Африкийн нэгэн арал дээр.



Үй түмэн эрвээхийнүүд хавар хойд зүг рүү нүүхээр бэлдэцгээж байна.



Эр заанууд Сахелийн бүс нутгаар ус болон хоол хайж байнга нүүдэллэдэггэнэ. Тэд жилд 500 км явдаг бөгөөд заануудын хувьд хамгийн урт зам юм.



Тахь болон гөрөөснүүд хамтдаа нүүдэллэж байна. Энэхүү сүрэг нүүдэл нь үнэхээр аюултай.



Жил бүр гөрөөснүүд 3000 километр замыг нүүдэллийнхээ үеэр туулдаг байна. Тэд Масаи-Миругийн тал газраар давхин явдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()