Олон улсын стандартыг хангасан ногоон талбай нэгээр нэмэгдлээ

2012-09-06, 16:39
17,284

Монголын Хөлбөмбөгийн спортын хөгжилд томоохон түлхэц өгөх үйл явдал болох Эрчим клубын ногоон талбайн нээлт 2012 оны 9-р сарын 3-ны өдөр болж өнгөрлөө. Энэхүү талбай нь 105х68 метрийн хэмжээтэй, Европын холбооны Голланд улсын Astroturf  компанийн хиймэл зүлэг, хаалга, хэрэглэл бүхий олон улсын стандартыг хангасан талбай юм.

Олон улсын стандартыг хангасан ногоон талбай нэгээр нэмэгдлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа























ДЦС-4 ТӨХК, МЭЗ ХХК, РЭС ХХК, ХАСУМЕГАВАТТ ХХК, ХҮРЭЛ ИНТЕРНЭЙШНЛ ХХ компаниудын хөрөнгө оруулалтаар бүтсэн уг талбай нь спортын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт болж байгаад спортын тэр дундаа хөлбөмбөг сонирхогч мянга мянган хөгжөөн дэмжигчдийн өмнөөс хөрөнгө оруулагчиддаа талархалаа илэрхийлье.











Энэхүү талбайн ерөнхий гүйцэтгэгчээр Эйч Би Эс ХХК ажиллаж амжилттай гүйцэтгэлээ. Талбайн нийт хэмжээ 7848 м2, гүйцэтгэлийн ажилд 130 гаруй хүн хүч, 35 орчим машин техник ажиллаж, 1000 орчим метр куб бетон, 6000 метр куб дайрга оров. Талбайд шинээр хиймэл зүлэгний доор тусгай резинэн дэвсгэр дэвсдэг технологи ашигласнаар талбайг илүү зөөлөн болгож өгсөн.



Нээлтийн үеэр хэвлэл мэдээлэл, урлаг спортын тамирчдын баг, багш дасгалжуулагчид хөрөнгө оруулагчдын багтай, лигийн Эрчим баг бусад багуудад гаднаас ирж тоглож байгаа легонер тоглогчдын багтай тус тус нөхөрсөг тоглолтууд хийлээ.















Хөлбөмбөг сонирхогчиддоо маш их баярлалаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()