Шүхрийн сонирхолтой загварууд

Бүрхэг, бороотой өдрүүдэд өөрийн сонирхолтой шүхрийн загвараар хүмүүсийн сэтгэлийг сэргээж болох юм. Гэхдээ шүхэр авч явахад тийм ч авсаархан, хялбар зүйл биш билээ. Шүхэр норсны дараа түүнийг хийх газар олддоггүй. Цүнх рүү хийх нэг хэцүү, бариад явах мөн л төвөгтэй. Үүнээс гадна шүхэр авч явж байгаа тохиолдолд эргэн тойрныхоо хүмүүст ч төвөг учруулах тохиолдол бий. Тэгвэл дэлхийн дизайнерүүд шүхрийн сөрөг талыг эерэг болгохын тулд маш олон янз бүрийн загвар зохиосон байна. Одоо ингээд эдгээр сонирхолтой шүхрийн загваруудыг үзэцгээе.

Шүхрийн сонирхолтой загварууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Тэнгэр-шүхэр
Энэхүү шүхрийг хэрэглэснээр бүрхэг өдөр ч цэлмэг тэнгэр харж сэтгэл санаа өөдрөг явж болох юм байна.




Нүдний шилтэй шүхэр
Жинхэнэ мөрдөгчид л энэхүү шүхэрт байгаа нүдний шилний хэлбэртэй бяцхан цонх ихэд хэрэгцээтэй байх болов уу.






“Бороо фак” шүхэр
Бороонд өгөх таны хариулт. Олон шүхрийн дунд их өвөрмөц харагдаж байна гээч.






Хосоо хайж байна
Хятадын танилцах зарын реклам дээр энэхүү шүхэртэй зураг байдаг гэнэ.






Бүтэн биений шүхэр
Таны биеийг 100% борооноос хамгаалах цорын ганц шүхэр. Та доогуураа усны гутал өмсөөд биеэ огт норгохгүй байж болох юм.




Тамгатай, дугуйтай шүхэр
Тайваны дизайнерууд энэхүү шүхрийн загварыг зохион бүтээжээ. Энэхүү шүхрийг хүүхдэд зориулан хийсэн бөгөөд дугуй нь дээрх смайлууд нь бороонд норсон зам дээр гарч хүмүүсийг хөгжөөх болов уу.










Цагтай шүхэр
Японы дизайнер Кота Нэзу энэхүү цагтай, луужинтай шүхрийн загварыг зохиожээ. Энэхүү шүхрийн тусламжтайгаар та зүг чигээ мэдэхээс гадна нарны гэрлийн тусламжтайгаар цаг ч мэдэж болох юм.








Цүнх-шүхэр
Энэхүү шүхрийг эвхэхэд цүнхний хэлбэртэй болох бөгөөд нойтон хэсгүүд нь бүгд дотор тийшээ орно. Тэгэхээр та өөрийн болон, хүний хувцсыг норгочих вий хэмээн санаа зовох зүйлгүй болно.




Усан буу-шүхэр
Юүлүүр хэлбэртэй энэхүү шүхэр нь борооны усыг доор буй буу руу оруулснаар бороотой бүрхэг өдрийг хөгжилтэй болгож өгч байна.






Үүргэвч-шүхэр
Нуруунд бэхлэгдсэнээр таны гарыг чөлөөтэй байлгах юм. Тиймээс та бороотой өдөр ч хоёр гартаа юм бариад явж болох нь ээ.




Сэлэм-шүхэр
Ажилдаа явах замдаа яагаад самурай мэт харагдаж болохгүй гэж.








Гэрэлтдэг шүхэр
Энэхүү шүхэр нь борооны усыг гэрэл болгон хувиргаснаар шүхрийн дээд тал нь гэрэлтдэг юм. Хэдий чинээ ширүүн бороо орно төдий чинээ шүхэр хурц гэрэлтэх болно.






Гольфийн цохиуртай шүхэр
Энэхүү шүхрийг зохион бүтээгч нь Sebastian Errazuriz юм. Учир нь тэрээр бороотой үед гольф тоглохоор явахдаа цохиур болон шүхэр хоёуланг нь авч явах шаардлага гардаг байжээ. Энэхүү шүхрийг бүтээснээр ганцхан зүйл л авч явах болно.






Нохойны шүхэр
Нохойндоо их хайртай, нохойгоо норгохыг хүсэхгүй байгаа хэн бүхэнд энэ шүхэр их тохиромжтой.




Хоёр хүний шүхэр
Хайртайгаа эсвэл хоёулаа явж байхад хоёр шүхэр барьж явах нь ихэд төвөгтэй. Тэгвэл энэхүү бэрхшээлйиг шийдэхийн тулд доорх шүхэр хэрэгцээтэй юм.




Стакан баригчтай шүхэр






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()