Барак Обама ижил хүйстэнтэйгээ гэрлэж байсан гэнэ үү?

Улс төрийн эсэргүүцэгч Жер Корси Америкийн ерөнхийлөгч Барак Обама-гийн эртний гэрэл зургуудыг судалж үзээд түүнийг ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн хэмээх мэдээллийг олжээ. Түүний үзэж байгаагаар Барак Обама-ийн нөхрөөр түүний хөрш залуу байсан гэнэ. Ямартай ч үнэн худлыг нь мэдэхгүй юм Корси хэрхэн зурган дээр судалгаа хийснийг харцгаая.

Барак Обама ижил хүйстэнтэйгээ гэрлэж байсан гэнэ үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Зохиолч, улс төрийн эсэргүүцэгч Жер Корси нь Барак Обамаг Колумбад сурч байх үедээ нууцаар ижил хүйстэнтэйгээ гэрлэж байсан хэмээх мэдээллийг тараажээ. Тэрээр хэлэхдээ: Надад ерөнхийлөгчийг ижил хүйстэнтэйгээ гэрлэж байсан талаар хангалттай зурган баримт бий. Би үүний талаар мэдээлсэн нь Барак Обамаг шүүмжлэхийг хүссэндээ биш харин тэр үүнийгээ яагаад олон жилийн турш нуусан талаар мэдэхийг хүссэн юм хэмээн Корси өөрийн блог-доо нийтэлжээ.



Барак Обама Колумбд сурч байх үедээ хуримын бөгж зүүж байсан.

Өөрийн одоогийн эхнэр болох Мишель Обаматай танилцахаас өмнө тэрээр байнга хуримын бөгж зүүдэг байсан гэнэ.

Барак Обамагийн намтраас харахад тэрээр 1992 онд Мишель Обаматай гэрлэсэн байна. Гэтэл 1981 оноос хойш түүний ядам хуруунд байнга бөгж байсан бөгөөд энэ нь энгийн бөгж биш хуримын бөгж байсан гэдэгт зохиолч Корси итгэлтэй байна.

Үүнээс гадна тэрээр өөрийн хөрш болох Соали Саддики-тай хэтэрхий дотно харилцаатай байсан хэмээн үзжээ



1987 онд Обама Кени явахдаа мөн л бөгжөө тайлаагүй байна.

Би “Обама хайртынхаа өвөр дээр нь сууж байгаа хэд хэдэн зураг олсон. Үнэхээр тэд хосууд биш байсан бол тэгэж суух байсан гэж үү?”- хэмээн Корси хэлжээ.

Өмнө нь бас Корси Нью-Жерси дахь хурлын үеэр Обамагийн төрсний гэрчилгээний хуулбарыг авчирж түүний гэрчилгээ хуурамч болохыг батлах зорилготой байж.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()