Бэлгийн харьцаанд орохдоо бидний гаргадаг алдаанууд

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг гайхалтай дотносуулж, бас аймшигтай холдуулдаг хүчин зүйлсэд чин сэтгэлийн холбоо, итгэлцэл, ойлголцлоос гадна бэлгийн харилцаа тун чухал үүрэгтэй. Энэхүү нандин харилцааг хэвийн авч явахад хэн хэнийх нь оролцоо, идэвх зүтгэл шаардагдана. Иймээс бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн харьцааны үед гаргадаг алдаануудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Бэлгийн харьцаанд орохдоо бидний гаргадаг алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрчүүдийн гаргадаг алдаа

1. Ямар ч оршилгүй...

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс хүсдэг хамгийн чухал зүйл бол илүү их хайр энхрийлэл юм. Энэ нь цаад утгаараа тэд ямар ч оршилгүй шууд бэлгийн харьцаанд орох дургүй гэсэн үг юм. Харин түүний тэвчээрийг шалгаж, хувцсыг нь нэг нэгээр нь тайлж, бүтэн биеийн үнсэлт бэлэглэвэл та хоёрын үдэш хэзээ ч мартагдахгүй үнэхээр сайхан болно гэдэгт мөрийцсөн ч болж байна.

Эрчүүдийн гаргадаг алдаа

2. Ариун цэвэр муу сахисан

Эмэгтэйчүүд гэдэг маш цэвэрч хүмүүс. Хамгийн цэвэрч эр хүн ч ямар ч муухай эмэгтэйг гүйцэхгүй л болов уу. 3, 4 хоног усанд ороогүй, амаа угааж амжаагүй, сахлаа аваагүй байх юм бол таны хэрэг харамсалтай нь бүтэхгүй нь дээ. Эмэгтэй хүнийг өөртөө дурлуулж, өвөртөө оруулах бодолтой байгаа л бол эхлээд ариун цэврээ өөрийнхөө хэмжээнд тултал нь сахихыг зөвлөе.

3. Юу бодож байгааг нь өөрөөс нь сонсохыг хүсдэггүй

Эмэгтэйчүүд сексийн дараа ихэнхдээ халуун дотно яриа өрнүүлэх, энхрийлүүлж эрхлэх дуртай байдаг. Гэвч эрчүүд тэдний яриаг сонсолгүй унтаад өгдөг нь харамсалтай. Ийм үед эмэгтэй хүн гомдлоо дотроо тээн, “Угаасаа миний яриаг хэзээ ч сонсож байгаагүй” гэх бодлоо хадгалсаар л явдаг. Энэ нь магадгүй дараа нь томоохон хэрүүлийн шалтгаан болох нь олонтаа.

4. “Арын хаалгаар оръё”

Эрчүүдийн хамгийн дуртай ч эмэгтэйчүүдийн уурыг барж орхидог нэг үг бол “Хойшоогоо ганцхан хийчихье”. Ийм үг сонссон эмэгтэй хүний толгойд хамгийн түрүүнд “Хувиа хичээсэн амьтан” гэсэн бодол л орж ирдэг. Эрчүүдэд хандаж хэлэхэд, “арын хаалга” бол зөвхөн гарцын зориулалтаар ашиглагддаг. Харин үүнийг туршиж үзэхийг хоёулаа зөвшөөрсөн тохиолдолд бүсгүйчүүд ядаж л сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй болдог байна.

5. Таг дуугүй байдаг

Өмнө нь эхнэр тань танд сайхан үг хэлж чадахгүй бол зүгээр л чимээгүй бай хэмээн хэлж байсан байж магадгүй. Гэхдээ орон дотроо бол таг дуугүй байх нь үнэхээр урамгүй бас зохимжгүй. Эхнэрийгээ магт, үнсэж таал. Ингэж байж л хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэж чадна шүү дээ.

2 Эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа

1. Яг яах гээд байгаагаа ойлгуулдаггүй

Ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийг бодлыг нь уншиж чадах мэт харьцдаг. Тэд яг юу хүсэж байгаагаа шууд хэлэхийн оронд маш тойруу, бараг үл мэдэгдэм замаар ойлгуулахыг хичээдэг бөгөөд үүнийг нь ихэнх эрчүүд анзаарч чадаагүйн улмаас уурлаж хэрүүл үүсгэдэг. Тийм болохоор хамтрагчдаа юу хүсэж байгаагаа шууд хэлж байгаарай. 

Эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа

2. Хүслээ нуудаг

Эмэгтэйчүүд эвгүй байдалд орно гэж айсны улмаас жинхэнэ хүссэн зүйлээ нуудаг нь том алдаа юм. Харин ихэнх эрчүүд хамтрагчаа жаргаахын тулд юу хүссэнийг нь хийхэд бэлэн байдаг. Тиймээс хүссэн зүйлээ нуух ямар ч шалтгаан байхгүй. 

3. Биеийн галбиртаа хэт их санаа зовдог

Эрчүүд бэлгийн харьцаанд орохдоо эмэгтэйн галбир бус чадварт нь илүү анхаарал хандуулдаг. Харин галбиртаа хэт анхаарал хандуулсан эмэгтэй өөрөө ч хамтрагчдаа ч таашаал өгч чаддаггүй. Тийм болохоор санаа зоволтгүй хийе гэснээ хийх хэрэгтэй. 

4. Бүгдийг зөв хийж буй эсэхдээ санаа зовдог

Мэдээж таашаал авахдаа анхаарах нь зөв хэдий ч зарим эмэгтэйчүүд яг л бодлого бодож буй мэт бүгдийг зөв хийх дээр төвлөрдөг. Өмнө нь хэлсэнчлэн хэт их бодоод байвал хэн хэн тань таашаал авч чадахгүй. Үүний оронд хамтрагчаасаа юу хүсэж байгааг нь асуугаад түүнийх нь дагуу хийхэд ямар ч асуудал гарахгүй. 

5. Хүрэх дургүй

Эмэгтэйчүүд бэлгийн харьцааны үед хамтрагчдаа бэлэг эрхтнээсээ өөр зүйлээр хүрэх дургүй байдаг. Тэд хүний биеийн бусад хэсгүүд мөн таашаал өгч чадна гэдгийг мэддэггүйгээс ийм алдаа гаргадаг юм. Ялангуяа хөхний толгой, уруул, чихний гэдэс зэрэг биеийн хэсгүүдийг бэлгийн харьцааны үед оролдсоноор илүү их таашаалыг эрэгтэй эмэгтэй гэлтгүй мэдэрч чадна гэдгийг санаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()