2012 оны Олимпийн сонирхолтой баримтууд

2012-08-03, 23:15
18,504

Олимпийн наадам гурав дахь удаагаа зохиогдож байгаа ганц хот бол Лондон юм. Мэдээж хэрэг олон улс орон, хэдэн мянган хүмүүсийг хамарсан энэхүү наадамд сонирхолтой баримтууд олон байх нь тодорхой. Ингээд эдгээр баримтуудаас та бүхэндээ сонирхуулъя.

2012 оны Олимпийн сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Лондонгийн Олимпийн логог “Wolff Olins” хэмээх компани хариуцаж хийлгэсэн бөгөөд энэ нь 600 мянган доллараас илүү өртөгтэй болжээ.




Тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 900 сая доллар зарцуулж байгаа юм байна.




Лондонгийн энэхүү Олимпоор хамгийн хүнд медалуудыг гардуулах юм. Нэг медал нь 400 гр жинтэй.




Олимпод нийтдээ 204 орны 10 мянган тамирчид оролцож байна.




Хамгийн их болох 541 тамирчин Англиас оролцох юм байна.




Дарвуулт завийн спортоор бие даан оролцож буй цорын ганц эмэгтэй тамирчин Филлипин ван Аангальт юм.




Тамирчдын 97% нь 30 минутаас илүү өрсөлдөх шаардлага гарахгүй.




Энэхүү Олимп нь хоёр дахь томоохон галтай наадамд тооцогдож байна. Үүний өмнө Мекку-ийн мусульманчуудын ёс заншил ордог байна.




Гадаад тамирчид болон дасгалжуулагч нарыг наадмын үеэр хүнтэй гэрлэхийг хориглоно.




Олимпийн наадмын түүхэнд анх удаа эмэгтэйчүүд Олимпийн наадмын бүх төрлүүдэд оролцож байна.




Энэ олимпийн хамгийн ахмад тамирчин нь японы морин спортын тамирчин Хироши Хокетсу байсан юм. Өнгөрсөн 3 сард тэрээр 71 нас хүрсэн бөгөөд 1964 оны зуны Олимпод анх удаа оролцож байжээ.




Малайзийн тамирчин болох Нур Саряни Мохаммед Таиби жирэмсний 9 дэх сар дээрээ байгаа боловч энэхүү Олимпд оролцож байгаа юм. Эмч нарын мэдээлж байгаагаар буудлагын тамирчин бүсгүй маань 9-р сарын 2-нд төрөх ёстой гэнэ.




Олимп үзэхээр ирсэн үзэгчдийг алжаалаа тайлаг хэмээн 1500 хүний суудалтай McDonald рестораныг байгуулжээ.




Хятадын үндэсний олимпийн хорооныхон Хятад тамирчдаа мах идэхийг хориглосон аж. Учир нь маханд Олон улсын олимпийн хорооноос хориглосон кленбутерол хэмээх бодис байдаг гэнэ. Энэхүү бодис нь биеийн хүчний ажил хийж байх үед хүнийг илүү хүчтэй болгодог юм байна.




Тамирчдын өрсөлдөж буй талбай дээр хөгжөөн дэмжихээр нүцгэлэн гарч ирсэн хүн бүр 20 фунтын торгуультай.




Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко олимпийн наадамд оролцож чадахгүй гэнэ. Учир нь Беларусьт Европын орон руу зорчиход хязгаарлалт хийжээ.




Грекийн хөнгөн атлетикийн тамирчин Параскеви Папахрист Лондонгийн Олимпд нэг метрч гүйх боломжгүй болжээ. Учир нь тэрээр Твиттерт арьс өнгөний үзлийн талаар ярьснаас нь болж Грекийн удирдлага түүний тэмцээнд орох эрхийг нь хасчээ. Тэрээр Африкийн иргэд манай оронд элбэг байдаг хэмээн хэлсэн нь түүний Олимпод орох боломжийг үгүй болгоход хүргэсэн байна.




Харин Аргентины ерөнхийлөгч Лондонгийн Олимпийн наадамд очихоосоо татгалзсан аж. Фолклэндийн арлын төлөө эзэнт улстай олон жилийн хугацаанд маргалдсан учраас энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэхүү маргаан эхэлсний 30 жил энэ онд болох юм байна.




Олимпийн хаалтын үйл ажиллагаа дээр Spice girls хамтлагийнхан эргэн нийлснээр өндөрлөнө гэнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()