IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах боломжыг танд амлаж байна

2012-08-01, 21:05
18,152

The International English Language Testing System (IELTS) буюу Олон Улсын Англи Хэлний Сорилын Систем нь дэлхийн англи хэлтэй орнуудад суралцах буюу ажиллахыг эрмэлзэж байгаа та бүхний хэлний чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм.

IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах боломжыг танд амлаж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Яагаад IELTS-ийг сонгох хэрэгтэй гэж гэсэн асуултанд мэргэжилтнүүд: Дэлхийн 135 орны Их сургууль, мэргэжилийн байгууллага, цагаачлалын газар болон засгийн газрын агентлагууд зэрэг 7000 гаруй байгууллага таны англи хэлний мэдлэгийн түвшинг илэрхийлэх IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг, одоогоор хамгийн найдвартай шалгалт гэсэн үнэлгээг аваад байна. Өдөр ирэх тусам IELTS-ийн шалгалт өгөгчдийн тоо өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн жил 3.7 сая хүн уг шалгалтыг өгч англи хэлтэн орнуудад боловсрол эзэмших, ажиллах гараагаа эхлэсэн. Дэлхий даяар 800 гаруй тестийн төвөөрөө дамжуулан сард 4 удаа шалгалтыг зохион байгуулдаг ба Монголд одоогоор сард нэг удаа авч байна.


 

IELTS нь хэлний бүхий л чадварууд болох сонсгол, уншлага, бичлэг, яриа гэсэн 4 чадварыг бүгдийг нь шалгадаг. Ярианы шалгалт нь шалгалт авагчтай нүүр тулан ярилцдаг тул бодит амьдралын нөхцөл байдлыг үүсгэж илүү бодитоор үнэлдэгээрээ ижил төстэй шалгалтаас давуу талтай. Сонсголын 4 хэсгээс бүрдэх 40 тест 30 минут, уншлагын 3 хэсэг бүхий 40 тест 60 минут, бичлэгийн 2 сэдэв (150-250үгтэй) 60 минут, ярилцлага 11-14 минутын хугацаанд тус тус шалгалтыг авдаг.


 

0-9 оноогоор үнэлэгддэг бөгөөд бидний амлаж байгаа 6.5 оноо бол англи хэлний шаардлага бүрэн хангасан хэрэглэгч, 7 оноо сайн хэрэглэгч, 8 оноо маш сайн хэрэглэгч болохыг нотолсон үзүүлэлт бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт тэтгэлэгээр суралцах бүрэн боломжийг олгоно. Магадгүй та 9 оноо авбал эксперт буюу англи хэлийг мэргэжилтний түвшинд эзэмшсэн болохыг гэрчилнэ.

 

Манай төв 2012 оноос эхлэн шинээр ACHIEVE IELTS болон SMART IELTS хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  энэхүү хөтөлбөрүүд нь танд хамгийн өндөр оноо авахад туслах, мөн та урьд нь IELTS өгсөн боловч хангалттай оноо аваагүй бол оноог тань хүссэн хэмжээнд тань хүртэл ахиулах зорилготой юм.


 

 

Хэрвээ та IELTS-ийн шалгалтыг анх удаа өгч байгаа бол ACHIEVE IELTS хөтөлбөр танд тохиромжтой. Харин SMART IELTS - УХААЛАГ IELTS хөтөлбөр нь уг шалгалтыг урьд нь өгөөд өөрийн хүссэн оноогоо авч чадаагүй, 5-6 оноо авсан, оноогоо ахиулан 6.5-8 оноо болгох зорилготой танд хүссэн үр дүнг тань өгөх болно. Бид нарийвчилсан программын дагуу сургалтаа бэлтгэсэн ба сургалтын агуулга таныг залхаахгүй харин ч маш сонирхолтой байх болно. Та Англи хэл дээр илтгэл тавих чадварыг бүрэн эзэмшиж чаддаг болж төгсөнө. Сургалтыг манай үндсэн мэргэжлийн олон улсын зэрэгтэй Англи, Монгол 3 багш нар хамтран удирдаж явуулах болно. Та бидэнд хандаарай.



Манай төвийн IELTS-д бэлтгэх БРЭНД сургалтын давуу тал

Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт олон улсын чанарт нийцсэн OXFORD ENGLISH 2012 хөтөлбөрөөр  сургалтуудаа бэлтгэсэн бөгөөд хичээл орчин үеийн сургалтын хамгийн оновчтой арга барилаар CD сонсгол, DVD, видео 3 хэмжээст зураглал ашиглан явагддаг. TESOL зэрэгтэй Англи, Монгол багштай хосолж ордог ба суралцагчид маань англи хэл дээр өөрийн санаагаа бүрэн төгс илэрхийлэх чадвартай болдог. Суралцагчид маань 6.5-8 оноо авч Олон Улсад тэтгэлэгээр суралцаж байна. IELTS өгөхийг хүссэн хэн бүхэнд манай үүд нээлттэй. Танд бид хамгийн өндөр оноо хамгийн чанартай сургалтыг амлаж байна.


Манай оюутнууд IELTS-ийн 6.5-aaс дээш оноог амжилттай аван дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн тэтгэлэгтэй суралцаж байна.

Оюутны сэтгэгдэл: Ч. Оюунгэрэл (IELTS-ийн бэлтгэл) USA Scholarship.

Би урьд нь олон газруудаар сурч байсан бас IELTS бэлтгэлийг бүр гадаадад бэлтгэж байсан. Гэхдээ миний оноо ахиагүй л дээ. Харин “My Key World” Төв дээр ирж сурснаараа оноогоо 5.5-аас 7 болгож ахиулсан. Хичээл маш сонирхолтой. Би бүр орой болгон хичээлдээ яаардаг байсан шт. Оюутны сурах эрмэлзэлийг маш их хүргэж бас маш чанартай сургалтыг багш нар нь чин сэтгэлгээсээ олгодог.


Суралцагч Ч.Оюунгэрэл

Давтлага хичээл хичээлийн гадуур цагаар өгч үнэхээр өндөр оноо аваасай гэсэн хүсэлтэй хамт олон болхоор оюутнууд нь одоог хүртэл өндөр оноо авч байгаа байх гэж өөрийн эрхгүй бодогддог. Сургалт бүрт ёс зүйн хичээлийг мэргэжлийн лектор багш ордог нь суралцагчидад маш их урам өгч байсан. 7 хоног бүр IELTS шалгалтыг бүрэн утгаар нь авдаг болохоор ахиц гаргах боломжыг бүрэн олгодог. Хичээл маш сонирхолтой арга барил, тактикийг ашигладаг. Би энэ төвд IELTS өгөх төлөвлөгөөтэй хүн бүр хандаасай гэж хүсэж байгаагаа хэлмээр байна. Таны Англи хэл гүнзгий шатанд хөгжихөөс гадна та Англи хэл дээр уран илтгэгч болж төгсөнө. Багш нартаа хайртай шүү. Та нартаа ажлын өндөр амжилт хүсье.


ЗУНЫ ХАГАС ВАКУМ СУРГАЛТ

Хүүхэд багачууддаа зориулсан зуны хагас вакум эрчимжүүлсэн сургалт элсэлтээ авч эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь бага насны хүүхдүүдэд онцгойлон бэлтгэсэн бөгөөд хичээл маш сонирхолтой яриа, сонсгол, видео болон хөгжилтэй дасгалуудтай болно.


Тус сургалт нэг сарын хугацаатай англи хэлний үндсэн 5 шаттайгаар явагдах бөгөөд нэг долоо хоногт 4 удаа нэг удаа 4 цагаар хичээллэх болно.

ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛ

Олон улсын шалгалтанд бэлтгэгчдээс гадна ажил хэрэгч хүмүүст англи хэлний ярианы чадвар юу юунаас илүү хэрэг болдог. Тиймээс Англи багштай 100% Англи хэлний ярианы сургалтандаа 30% хямдралтай элсэлтээ авч эхэллээ. Та нэг сарын хугацаанд хамгийн дэвшилтэт хөтөлбөрөөр хурдан зөв цэгцтэй ярьж сурах болно. ЦЭВЭР ДУУДЛАГА ЦЭГЦТЭЙ ЯРИА-г бид санал болгож байна.

 

"MY KEY WORLD" EDUCATION CENTER
"МИНИЙ ТҮЛХҮҮР ЕРТӨНЦ" БОЛОВСРОЛЫН ТӨВ

  Утас: 312157 ; 99203099 ; 98203099 ; 88203099
Та энэ зурган мэдээлэл дээр дарж манай вэб хаяг руу орно уу?
  Вэбсайт: www.MyKeyWorld.mn




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()