Ижил хүйстэн олимпийн тамирчид

2012-08-01, 04:15
17,874

Энэ жилийн зуны Олимпийн 12 мянга гаруй хүнээс дор хаяж 14 хэвийн бус бэлгийн хандлага (ижил хүйстэн) -тай хүмүүс байжээ. Гэхдээ энэ нь зөвхөн өөрийн чиг хандлагын талаар нуулгүй мэдээлсэн хүмүүс юм. Үүний цаана хичнээн хүн энэ хэвийн бус чиг хандлагаа нуусан нь таашгүй. Ингээд ямар ямар алдартай тамирчид ижил хүйстэн болох талаар танилцуулъя.

Ижил хүйстэн олимпийн тамирчид



1. Германы иргэн Жудит Арндт, 35 настай. Спорт: Дугуйн спорт. Тэрээр Олимпийн наадмаас 2000 онд хүрэл, 2004 онд мөнгөн медал тус тус хүртэж байжээ. Үүнээс гадна тэр Германд үндэсний тэмцээнүүдэд оролцон түрүүлж байжээ. Тэрээр мөн дугуйн спортоор хичээллэдэг Петр Росснертой 15 жилийн турш харилцаатай байгаа юм байна.




  2. Нидерландын өвсөн дээрх хоккейны тамирчин Мэриллин Аглиотти, 33 настай. 2008 оны Олимпийн үеэр түүний баг алтан медал авжээ. Аглиотти өөрийн хандлагын талаар мөн л нээлттэй ярьдаг.




3. Кэрролл Пеон, 33 настай. Францын иргэн. Кэрролл Олимпийн наадамд 2 дахь удаагаа орж байгаа бөгөөд түүний найз охин Жессика Гаррисон мөн Олимпийн наадамд оролцож байгаа юм байна.




4. Лиза Реймонд, 38 настай. Америкийн иргэн тэрээр Олимпд теннисийн төрлөөр оролцдог. Тэрээр холимог багийн тэмцээнд 5 удаа түрүүлж байжээ. Одоо түүний тоглож байгаа баг нь дэлхийд нэгт ордог юм байна. Тэрээр теннисчин Рене Стаббс-тай харилцаатай байжээ.




5. Германы сэлэм эргүүлэлтийн тамирчин Имке Дуплитцер, 36 настай. 2004 оны Олимпийн мөнгөн медалт.




6. Эдвад Гал, 42 настай. Тэрээр морин спортын тамирчин. Нидерланд улсын иргэн. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр гурван алтан медал авжээ. Түүний секс хамтрагчаар Нидерландын морин спортчин Питер Миндерхунд юм.




7. Жессика Гаррисон, 35 настай. Триатлон тамирчин. Жессика Англид төрсөн боловч өөрийн харъяалалаа сольсноор Францын иргэн болсон байна. 2008 онд 12-т орж ирснээр өөрийн рекордыг эвдэж чаджээ. Дээр дурдсан Кэрролл Пеон-той харилцаатай юм байна.




8. Нидерландын өвсөн дээрх хоккей нь тамирчин Маартье Паумен, 33 настай. Пауменийг энэ төрлийн спортын хүчтэй өрсөлдөгч хэмээн үздэг. Түүний болон Мэриллин Аглиотти нарын тоглож байсан баг 2008 онд алтан медал авжээ. Харин Паумен 2011 оны шилдэг тоглогч болжээ.




9. Сеймона Августус, 28 настай. Америкийн сагсан бөмбөгчин. Тэрээр маш олон тэмцээнд оролцож багагүй амжилт гаргасан. Ойрын хугацаанд өөрийн найз охин болох ЛаТайей Варнер-тай гэрлэх бодолтой байгаа.




10. Натали Кук, 37 настай. Австралийн элсний волейболлын тамирчин. Тэрээр шилдэг волейболлчдын нэг. 1996 онд түүий тусламжтайгаар тэдний баг хүрэл медал, харин 2000 онд алтан медал авжээ. Тэрээр Канадын волейболлчин Сара Максвелтай гэрлэлтээ батлуулсан юм байна.




11. Шведийн хөл бөмбөгчин Жессика Лэндстрем, 27 настай. 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр тэрээр өөрийн багт ялалтыг авчиржээ. Энэхүү тамирчин Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа гэнэ.




12. Гандболын тамирчин Александра Лакрабере, 25 настай. Францын иргэн. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцож байгаа. Өмнө нь 2008 онд мөн оролцож байжээ.




13. Америкийн хөл бөмбөгчин Меган Рапино, 27 настай. Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд тэдний баг ялалтанд хүрэхэд ганц л алхам дутуу байжээ.



14. Африкийн иргэн Мэттью Митчем, 24 настай. Оролцож буй спортын төрөл усны харайлт. Митчем нь 2008 оны Олимпийн алтан медалийн эзэн юм. Твиттер дэх өөрийн хуудсандаа тэрээр өөрийн бэлгийн чиг хандлагын талаар нуулгүй зарладаг. Одоогоор ямар нэгэн харилцаагүй байгаа гэнэ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()