Хамгийн анхны төхөөрөмжүүд

Анх аварга том хэмжээтэй, дуу чимээ ихтэй, болхи, удаан компютерүүдийг хичнээн өндөр үнээр худалдан авдаг байсныг та мэдэх байх. Аз болж компютер анх гарах үед бид тэр талаар мэдэх ч үгүй, хэрэгцээ ч байхгүй тул хамаг мөнгөө шавхан байж худалдан авах шаардлагагүй байсан. Учир нь технологи бол үргэлж хөгжин өөрчлөгдөж байдаг зүйл билээ. Технологит үнэ өгч болохгүй ч гэж ярьцгаадаг нь ч үүнтэй холбоотой. Тэгвэл одоо бүгдээрээ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг дивайсны, гажетуудын өвөг эцгүүдийн талаар ярьцгаая.

Хамгийн анхны төхөөрөмжүүд



MP3-плэйр
Хамгийн анх худалдаанд гарсан MP3 плэйр бол таны харж байгаа MPMan F10 байсан юм. Үүнийг 1998 оны 3-р сард худалдаанд гаргаж байсан бөгөөд 32 МБ-ын багтаамжтай байжээ. Худалдан авсан хүмүүс нь үүнийг Eiger Labs-руу 80 долларын хамт буцааж өгөөд, 64 МБ-ын багтаамжтай болгох боломжтой байсан аж. Гэхдээ хүмүүс энэхүү төхөөрөмжийн хойноос хошуурч, өөрийн болгохоор тийм ч их шуналтаагүй байсаар үеийг нь өнгөрүүлсэн байна.




Ноутбук
1981 онд Osborne1 ноутбуук гарсан нь Дэлхийн хамгийн анхны зөөврийн компютер байсан юм. Аварга том корпус, 24,5 фунт жинтэй уг төхөөрөмж нь 64 К-ийн үйлдлийн санах ой, 4МГц-ийн процессор, 5 дюймийн дэлгэцтэй байжээ. Osborne1 нь 1795 долларын үнэтэй байсан аж.




Тоон фото аппарат
Тоон буюу дижитал фото-аппаратыг бүтээх анхны оролдлого нь 1975 онд хийгдэж байсан нь сонирхолтой. Тэр үед Кодакийн инженер Стивен Сэссон нь зурагт үзүүлсэн төхөөрөмжийг бүтээж байжээ. Дүрсний CCD дамжуулагчийг ашиглан 10,000 пиксел (0,01 Мегапиксел)-ийн чанартай хар цагаан зургийг 23 секунд хүлээсний эцэст гарган авдаг байжээ. Дүрс бичлэг ч гэсэн адилхан чанар, хугацаагаар хийгдэж байв.




Гар утас
Моторолла-гийн DynaTAC8000X гар утас нь 1983 онд, FFC-гийн зөвшөөрлөөр гарахдаа зах зээлд гарсан хамгийн анхны гар утас болсон байна. Зах зээлийн үнэ нь 3,995 доллар байсан боловч худалдан авахыг хүссэн мянга мянган хүмүүс дугаарлан зогсож байжээ. Хэмжээ нь 13х1,75х 3,5 дюйм байсан бөгөөд цэнэгээ 8 цаг барьж, 30 дугаар хадгалдаг багтаамжтай байсан аж.




Видео тоглоом
1972 онд Atari-гийнхан гурван жилийн дотор дэлхийн хамгийн анхны видео тоглоом тоглуулагч болон Magnavox компаний Pong пульт болох Одиссей-ийг гаргаж байсан юм. Энэхүү төхөөрөмж нь картрижийг ашигладаг байсан бөгөөд ямар ч дуу авиа гаргадаггүй байсан боловч тухайн цагтаа нэлээн дэвшилтэт төхөөрөмж байжээ. Magnavox-ийн маркетингийн хэлтэс нь сурталчилгаандаа тус төхөөрөмжний техникийн үзүүлэлтэд анхаараагүй учраас зах зээл дээр борлуулагдахаа больсон байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()