Холбооны мөрдөх товчооныхон эдгээр зургуудаас үүдэн, ийм хүнлэг бус хэлбэрээр чоно агнадаг хүмүүсийн үйл ажиллагааг мөрдөх болсон байна. Нөгөө талаас, анчдыг хамгаалах нийгэмлэгийнхэн анчин эрэгтэй олзныхоо дэргэд инээсэн байдалтайгаар зургаа авахуулсанд л олон хүний дургүйцэл төрсөн хэмээн тайлбарлаж байгаа юм.
Өөрийн Facebook дээрээ энэ зургийг тавьсан анчин залуугийн талаар Trapperman.com сайт дээр өнгөрсөн Даваа гарагт нийтэлж, хямдхан нэр хүндийн төлөө ийм зургаа тавьсан гэж шүүмжилжээ. Энэхүү зурагны эзэнд хүмүүс үхэхийг хараасан үгсээр коммент үлдээж, хүүхдүүдийнх нь Facebook дээр ч гэсэн элдэв хараалыг бичжээ.
Түүнчлэн цагдаагийн газрынхан анчин залуугийн Facebook дээр алахыг сүрдүүлсэн комментуудын эздийг мөрдөж, түүний амь насанд заналхийлж буй хэсэг бүлэг хүмүүсийг илрүүлжээ. Түүнчлэн Trapperman.com сайтныхан энэхүү анчны зурагтай нийтлэлийг устгаж, хамаарах бүх комментуудыг үгүй болгожээ.
Facebook дээр тавьсан энэхүү зурагнаас болж анчдыг хамгаалах нийгэмлэгийнхэн болон амьтан хамгаалагчдын хооронд интернэтээр жинхэнэ цусгүй тулаан өрнөж эхэлсэн байна. Түүнчлэн анчдыг хамгаалагчдын зүгээс амьтан хамгаалагчдад “та нар ингэж хавханд орж, агнуулах дараагийн амьтад нь байж болох юм” гэсэн шууд утгатай заналхийллийг ч бичжээ.
Хавсралт мэдээлэл:
Өнгөрсөн оны 5-р сараас чоныг устаж үгүй болж байгаа амьтдын тооноос хассанаас хойш, энэ жилийн туршид АНУ-ын Монтана дахь Айдахо-д хэдэн зуун чоныг агнажээ.
2011 оны 5-р сараас хойш энэ бүс нутгийн чонын тоо толгой 1000-аас 600 хүртлээ буюу 40%-иар эрс буурчээ.
Чоно, Загасны ан агнуурын холбоо нь чонын тоо толгойг 350-д хүргэснийхээ дараагаар энэхүү хяналтгүй агнуурын үйл ажиллагааг зогсоох бодолтой байгаа аж. Тэр болтол амьсгал хураасан чонын дэргэд алсан хүн нь инээж авахуулсан зурагнууд интернэтээр аялж, олон хүмүүсийн дунд яс хаясаар байх бололтой.
Америкийн тэрбумтан Дональд Трампын хүүхдүүдийн сенсаацийг доорх линкээс үзээрэй.
~
Дональд Трампын “алуурчин” хүүхдүүд ~