Өхөөрдөм нялх дүүгийнхээ, амин хайртай үрийнхээ техник технологи, компьютер, гар утастай харьцаж байгаа гэрэл зургийг бидэнд илгээгээд www.facebook.com/SkyCandC хуудсанд байрлуулж, хамгийн их LIKE авснаар супер шагналын эзэн болно. Түүнчлэн, эхний 3 байрыг шалгаруулах бөгөөд та бүхэн уралдааны удирдамжтай сайтар танилцана уу.
Удирдамж
Гэрэл зурагт тавигдах шаардлага:
- Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх
- Гэрэл зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (Гар утас, сонирхогч болон мэргэжлийн аппаратаар авсан байж болно)
- Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
- Архи, тамхи, садар самуун сурталчилсан агуулгагүй байх
- Гэрэл зургаа өөрт тохиолдсон хөгжилтэй, сургамжтай явдлаар баяжуулах боломжтой.
- Гэрэл зургийг фотошоп болон бусад программаар засаж, янзлах, баяжуулж болно.
Гэрэл зургийг илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Гэрэл зургийг 4-р сарын 3-наас 5-р сарын 1-ныг дуустал marketing@skycc.mn и-мэйл хаягаар хүлээн авна.
- Бүтээлээ илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ.
Шагналын сан:
* Супер 1 ялагч: 1,000,000 төгрөг, интернэтийн жилийн эрх
* 2-р байр 1 хүн: Интернэтийн нэг жилийн эрх
* 3-р байр 1 хүн: Хагас жилийн интернэтийн эрх
Уралдааны шалгаруулалт:
- Гэрэл зураг нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байна.
- Оролцогчдын илгээсэн зургийг Sky C&C Фэйсбүүк хуудасны “Хүүхэд ба Технологи” цомогт байршуулна.
- Гэрэл зургуудыг хамгийн их Like авсан байдлаар шалгаруулна.
Уралдааны хугацаа:
- 2012 оны 4 дүгээр сарын 3-аас 5 дугаар сарын 01 хүртэл
- Гэрэл зургийн уралдааны шилдэг 3 бүтээлийг 2012 оны 5 дүгээр сарын 3-нд олон нийтэд мэдээлж, шагналыг гардуулна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.