LG компаний бүтээгдэхүүн “Red Dot AWARDS 2014” арга хэмжээний Загварын тэргүүн шагналыг хүртлээ

2014-05-09, 17:28
5,849
LG Electronicsкомпани33 шагнал хүртлээ.LG GFlex ухаалаг гар утас ба Smart 3D Blu-ray гэрийн кинотеатрын систем нь “Шилдэгийн шилдэгүүд” хэмээн нэрлэгджээ.
LG компаний бүтээгдэхүүн “Red Dot AWARDS 2014” арга хэмжээний Загварын тэргүүн шагналыг хүртлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Загварын салбар дахь гарамгай амжилтуудаараа LG Electronics (LG) компани нь RedDotAwards-ийн 33 төрөлд  энэ удаа ахин шилдэг нь хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, тэр тусмаа “Шилдэгийн шилдэг” хэмээх шинэлэг загварын төлөө олгогддог нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртлээ. LG G Flex ухаалаг гар утас болон Smart 3D Blu-ray гэрийн кинотеатрын систем нь дээрх шагналыг хүртэжээ. Зөвхөн энэ онд л гэхэд 4800 гаран оролцогчтой байсан бөгөөд Red Dot Awards нь Design Award ба IDEA (International Design Excellence Award)-тай зэрэгцэн, үйлдвэрлэлийн загварын салбар дахь олон улсын түвшний хамгийн чухал, нэр хүндтэй гурван шагналын нэг гэж тооцогддог юм.

“Red Dot-ийн үр дүнгүүд нь барааны бүх ангилал дахь загварт бидний баримталж буй чиглэлийг баталаа” хэмээн LG компаний техникийн ерөнхий захирал доктор Скотт Ан хэлсэн. “Өнгөрсөн жил бид 27 шагнал хүртсэн бөгөөд энэ онд үүнээсээ илүү олныг хүртсэн учраас тэр тусмаа хүнхэрдэлгэцтэй OLED зурагт маань “Шилдэгийн шилдэг” хэмээх шагналыг хүртсэн учраас бид өөрсдийнхөө энэ жилийн ажилаар ихээхэн бахархаж байна”.

СаяханiF Design Awards-ийн Gold Winner 2014-ийн алтан медаль хүртсэнLG G Flex хүнхэр  дэлгэцтэй ухаалаг гар утасны хүний нүүрний хэлбэрт тохирох онцгой загвар ба эргономик нь энэхүү салбарын шинэ бүтээгдэхүүнүүдээс манай бүтээгдэхүүнийг ялгаруулж онцой болгож өглөө. 6-н инчийн дэлгэц нь танд  бодит  мэт сэтгэгдлийг мэдрүүлэх болно.Энэхүү шинэ загвар нь уг ухаалаг утсыггарт барихад илүү амар  таатай болгож өгсөн  бөгөөд халаасанд тун эвтэйхэн багтдаг юм.

LG-ийн Smart 3D Blu-ray гэрийн кинотеатрын систем нь (BH9540TW загвар) 3D дүрс ба эзлэхүүнт дууны бүхий л давуу талыг санал болгох бөгөөд 1460 Ваттын 9.1 сувагтай дуу нь дүрсний гайхалтай боломжуудтай хосолдог. Хар ба мөнгөлөг өнгө бүхий дэгжин гадаад хэлбэр нь хавтгай дэлгэцтэй зурагтуу дээр гоёмсог нэмэлт болох бөгөөд Таны  зочны өрөөнд гайхалтай харагдах болно.

Red Dot Awards 2014 шагналын ажиллагаанд оролцсон LG-ийн бусад бүтээгдэхүүнүүд ч мөн адил шагнал урамшуулалхүртсэн юм. Жишээ: LG-ийнбогино долгионы зуух(LMHM2237STзагвар), LG G2 ухаалаг гар утас, LG G Pad 8.3Pad, Хүнхэр дэлгэцтэй 77-инчийн ULTRA HD OLED-зурагт (77EC9800загвар), гоё мөнгөлөг өнгэтэй LG Door-in-Door™ хөргөгч (V9500загвар), угаалгын машинууд, хийн зуухны панелиудболон мэдрэгчтэйфитнес-бугуйвчLifeband Touch зэрэг болно.

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн тэргүүлэгч компани юм. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14их наяд солонгос вон) юм.LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solutionба Vehicle Components гэсэн тавансалбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED зурагтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм.LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сomхуудсанд зочлоорой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.