Хийжүүлсэн ундаагаар бяцхан зүггүйтэл тарих арга

2012-04-03, 18:18
23,304

Кола, Пепси мэтийн төрөл бүрийн хийжүүлсэн ундаанд дурлагчдыг нэг сайн чадах хөгжилтэй бөгөөд, хорондуу аргыг танд хүргэж байна. Туршиж үзэхэд “хохирогчийн” хувцас, нүүр, үс л жаахан бохирдож, бага зэрэг шоконд орно уу гэхээс, элдэв муу үр дагавар багатай ажээ. Танд хэрэг болох зүйлс бол ямар нэгэн хийжүүлсэн ундаа, ментос, зүү, утас дөрөв байхад л болно.

Хийжүүлсэн ундаагаар бяцхан зүггүйтэл тарих арга


1. Нэг ширхэг Mentos гааны дундуур зүү утас оруулна.



2. Утсаа нэг зүүнээс нь салгаад, хооронд нь зангидаж, Mentos-ноос сугарахааргүй болгоно. Дараан утсыг хоёр тийш нь ил гаргаж байгаад, ундааны тагинд хийж таглана.



3. Утсаа ил гаргаж байгаад (ментосыг доош унагалгүйгээр) тагийг таглана.



4. Утасны илүү гарсан хэсгүүдийг харагдахааргүй хайчилж авна.



5. За ингээд ундаагаа хөргөгчинд хийгээд, ундаа уухыг хүссэн хүнийг ирж онгойлготол тэвчээртэй хүлээх л үлдлээ.


Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()