Дэлхийн гэрлэх ёслолуудын талаар сонирхолтой баримтууд

2012-03-20, 19:52
24,055

Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, амраг хосын амьдралд ганцхан тохиох хуримын ёслолыг идээ будаа элбэг дэлбэг Намрын дунд сард хийдэг Монгол гэрлэх ёслолын талаар бид чамгүй мэднэ. Тэгвэл одоо Дэлхийн улс орнуудын дундаас хуримын ёслолыг хамгийн өвөрмөцөөр хийдэг арван оронтой, бас зан үйлтэй нь танилцацгаая.

Дэлхийн гэрлэх ёслолуудын талаар сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Самоа-д сүйт бүсгүйн хувцсыг модны холтсоор хийдэг заншилтай юм байна.



2. Нигерчүүдийн хувьд гоо сайхны ойлголт бидний мэдэхээс тэс ондоо. Тэндэхийн сүйт бүсгүй хуримнаасаа өмнө юмуу хуримласныхаа дараа маш богино хугацаанд мярайлаг болж чадахгүй бол сүйт залуу нь түүнийг төрхөмд нь буцаах бүрэн эрхтэй байдаг.



3. Харин Кени улсад хуримын дараах нэг сард баримталдаг онцгой ёс бий. Гэрлэсний дараа нөхөр нь эмэгтэй хүн байхын зовлонг мэдрэхийн тулд нэг сарын турш эхнэрийнхээ хувцсыг өмсөх ёстой байдаг ажээ.



4. Намибичүүд шинэхэн гэргийн толгой дээр ямааны арьсаар хийсэн малгай өмсгөх заншилтай. Уг өмсгөлийг давирхай, тос болон улаан охр-оор буддаг байна.



5. Эфиопын Сурма гэдэг овог аймгийн эмэгтэйчүүд гэрлэхээсээ өмнө доод шүднүүдээ сугалан авч, доод уруулаа цоолоод, дунд нь шавран диск хийх ёстой байдаг ажээ. Өдрөөс өдөрт дискний хэмжээг томруулах замаар уруулын цоорхойг ихэсгэдэг байна. Үүнд хурим ямар хамаатай юм бэ гэж үү? Учир нь урууландаа том дугуй шавартай байх тусмаа баян чинээлэг айлын охинд тооцогддог учраас тэр...



6. Ява арлын иргэд гэр бүл болохоор бүртгүүлэхдээ ихэнхи улс орон шиг татвар төлдөг. Гэхдээ мөнгөн хэлбэрээр биш, хархны сүүлээр татвар төлдөг байна. Хосууд 25 ширхэг хархны сүүл улсдаа “өргөж” байж гэрлэлтээ батлуулах эрх авдаг байна.



7. Албани улсад гэрлэлт гэдэг ойлголтыг хэрэгжүүлэхэд маш хүнд. Учир нь гэрлэсний эхний гурван өдөр шинэ гэргий нь нөхрөө биедээ ойртуулах ёсгүй байдаг ажээ. Үүний учир шалтгаан нь залуу хосын аз жаргалд атаархсан муу сүнсийг зайлуулдаг гэж үздэгт оршино.



8. Оросын нутагт дэвсгэрт аж төрдөг цаатнууд буюу “ненц”-үүдийн хувьд хурим найрын гол “амттан” нь түүхий бугын мах ажээ.



9. Харин шинэ Гвинейтэй хөрш зэргэлдээ орших Тромбриан арлын иргэдийн хувьд бүх зүйл хялбар. Учир нь омгийнхоо гишүүдийн нүдэн дээр гэрлэхийг хүссэн хүнтэйгээ нэг тавагнаас хоол идэхэд нь тэдний гэрлэлт “батлагддаг” байна.



10. Ингээд эцэст нь, хэрэв та Бали аралд байхдаа гэрлэх ёслолтой таарах юм бол гайхах нь лавтай. Учир нь та хурим найрын ширээний ард зөвхөн эмэгтэйчүүдийг олж харах болно. Эрчүүд нь хаачсан бэ гэж үү? Тэд амарч байдаг. Учир нь хуримын үеэр бүсгүйчүүддээ зориулж бүх эрчүүд нь баярын ширээний зоогийг ядартлаа бэлддэг заншилтай ажээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()