Зураачид ба биеэ зуруулагч эмэгтэй

2012-03-15, 07:25
27,210

Зураач барималчдын урланд эдгээр хүмүүс болон урлагийн бүтээлийн зүйлсээс гадна, зураачдын моделиуд болон нүцгэн биеэ зуруулагч эмэгтэйчүүд ажиллах явдал олонтаа. Энэ нийтлэлд хүний биеийг урлагийн бүтээл болгон хэрхэн бүтээдэг үйл явц, баримал, зураг, эскиз зэргийг харуулах болно.

Зураачид ба биеэ зуруулагч эмэгтэй


www.caak.mn (20 фото)

1. Америкийн зураач Роберт Раушенберг (1925-2008) ба түүгээр биеэ зуруулагч эмэгтэй. 1951 он. Түүний 1950-аад оны үед уран зураг болон барималын элементүүдийг хослуулан бүтээсэн зургууд их алдаршиж байв. (Wallace Kirkland—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

2. Фарнсуортын урлагийн сургуулийн бүлэг сурагчид эмэгтэй хүний биеийг зурж байна. 1946 он. (Andreas Feininger—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

3. Америкийн зураач Томас Харт Бентон (1889-1975) "Персефоныг хүчирхийлсэн нь" нэртэй зургаа Миссури мужийн Канзас-Сити хотын студид зурж байна. 1939 он. Биеэ зуруулж буй эмэгтэй бол түүний шавь нарынх нь нэг Канзас-Ситигийн урлагийн Институтийн оюутан. Регионализмыг даган биширдэг Бентоны бүтээлүүдэд Эль Греко чухал нөлөө үзүүлжээ. (Alfred Eisenstaedt—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

4. Томас Харт Бентон "Персефона" зурган дээрээ ажиллаж байна. 1930-аад оны сүүлээр тэрбээр өөрийнхөө намтарчилсан зохиолыг бичжээ. Үүнийг нь тухайн үед Нобелийн шагналт романист үзэлтэн Синклер Льюис өндрөөр үнэлж хэлэхдээ: "Зургаар бичиж байгаа мэт болдог ховор зураач" гэжээ. (Alfred Eisenstaedt—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

5. Скоухигены урлагийн сургуулийн сурагчид натураас эскиз зурж байна. 1948 он. Яруу найрагч Уильям Блэйк хэлэхдээ: "урлаг эмэгтэй хүний нүцгэлсэн гоо биегүйгээр оршин тогтнож чадахгүй" гэжээ. (Eliot Elisofon—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

6. Жан Негулеско (1900-1993) Холливудийн студид натураас зураг зурж байна. Тэрбээр 1940-1960-аад оны нэрт кинонуудын найруулагч байлаа. Жан Негулескогийн жинхэнэ хобби нь кино биш, харин уран зураг байв. (Jerry Cooke—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

7. Мозес Сойер (1899-1974) Гринвич-виллежийн студид ажиллаж байна. 1960 он. ОХУ-д төрсөн тэрбээр Бронкст өсөн дэгжиж бүх л амьдралдаа реализмаар амьсгалж шинэхэн загварын урсгалуудыг таалдаггүй байв. (Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

8. Дэвид Фреденталь (1914-1958) эскиз зурж байна. 1948 он. (GjonMili—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

9. Германы зураач сюрреалист Фабиусфон Гугель (1910 -2000) Ромд ажиллаж байна. (Jack Birns—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

10. Биеэ зуруулагч эмэгтэй Дорис Фишер Мичиганы Окс-Боугийн урлагийн сургуулийн хичээлийн үеэр түр амсхийж байна. 1946 он. (Loomis Dean—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

11. Айовагийн их сургуулийн оюутнууд хичээл дээрээ. 1961 он. (Alfred Eisenstaedt—Time & Life Pictures/Getty Images)
 

www.caak.mn (20 фото)

12. Уран барималч Хаим Гросс (1904-1991) урландаа ажиллаж байгаа нь. 1942 он. Тэрбээр Австрид төрсөн бөгөөд 1921 онд АНУ руу дүрвэжээ. Тэнд очоод алдартай сийлбэрчин болжээ. (Eliot Elisofon—Time Life Pictures/Getty Images)
 

www.caak.mn (20 фото)

13. Зураачид натураас зураг зурж байна. Калифорн. 1959 он. (J. R. Eyerman—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

14. Кактус модны дэвсгэр дээр биеэ зуруулж буй эмэгтэй ба үе мөчний өвчтэй зураач. 1948 он. (Alfred Eisenstaedt—Time & Life Pictures/Getty Images)
 

www.caak.mn (20 фото)

15. Скоухигены урлагийн сургуулийн сурагчид натураас зураг зурж байна. 1948 он. (GjonMili—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

16. "Нүцгэн Маха" киноны зарлалын зургийг зураач зурж байна. 1958 он. (Bill Bridges—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

17. Уран барималч Хаим Гросс эскиз хийж байна. 1942 он. (Eliot Elisofon—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

18. Энэ эмэгтэй зураач Флетчер Мартины өмнө нүцэглэн зургаа зуруулж байна. 1940 он. (Peter Stackpole—Time & Life Pictures/Getty Images)


www.caak.mn (20 фото)

19. Италийн зураач Жоржо де Кирикогийн (1888-1978) өөрийнх нь зураг. Шүүмжлэгч Роберт Хьюз түүний талаар бичихдээ: " де Кирико яруу найрагч, тэгэхдээ бүр дэндүү сайн". Хьюзийн зургийн талаар юу ч хэлсэнгүй шүү.


www.caak.mn (20 фото)

20. Анри Матисс (1869-1954) орондоо хэвтээгээрээ нүцгэн эмэгтэйн баримал бүтээж байна. 1951 он. (Dmitri Kessel—Time & Life Pictures/Getty Images)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()