Бодит амьдрал дээрх "Пикачү" олджээ

Кино, видео тоглоом дээрээс өхөөрдөм амьтдыг хараад гэртээ тэжээх юмсан гэсэн хүсэл төрж байв уу? Хүн бүрийн мэдэх ''Покемон'' тоглоомын Пикачүтэй адилхан нэгэн амьтан хоёр жилийн өмнө Мельбурн хотын Борониа мал эмнэлэгт хүргэгдэн иржээ.

Бодит амьдрал дээрх "Пикачү" олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэрэгчийн төрлийн амьтан болох энэхүү опоссум нь өөрийн тод шар өнгөө хэрхэн олж авсан нь тун хачирхалтай. Өөрийнх нь төрлийн амьтад ихэвчлэн бор хүрэн өнгөтэй байдаг бол энэхүү ховор алтан шар өнгийн опоссум генетикийн өөрчлөлтөд орж ийнхүү содон болжээ.

Ийм зүстэй опоссумууд байгальд маш ховор үзэгддэг. Содон төрхөөсөө болоод араатан амьтдын анхаарлыг ихээр татдаг тул ховор болсон байж магадгүй. 

Генийн өөрчлөлтийн улмаас меланины нийлэгжилт багасаж үс, арьсны өнгө өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Түүнийг Борониа эмнэлгийн ажилчид анх хараад л Пикачү гэдэг нэр хайрлажээ. 

Пикачү Борониа эмнэлэгт тэнхэртлээ эмчлүүлээд дараа нь байгалийн дархан цаазат газарт очиж айх аюулгүй амьдрах болсон байна.

Түүнийг хамгаалалтдаа авсан Вайлдлайф Викториа байгууллагын ажилтнууд Пикачүг үзэхээр ирсэн хүмүүст түүний байрлалыг огт зааж өгдөггүй гэнэ. Энэ нь түүний аюулгүй байдлыг хангаж буй хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()