Хиймэл хөх үү, эсвэл диплом уу?

2012-03-02, 22:42
12,542

Английн 52 настай иргэн Сара Берж залуу байхаасаа л Барби хүүхэлдэйтэй ижилхэн болохыг мөрөөддөг байсан бөгөөд гоо сайхны мэс засалд 500 мянган фунт зарцуулсан нэгэн. Олон жилийн турш гоо сайхны мэс засалд, удаа дараа орсныхоо үр дүнд «Real Life Barbie» гэдэг нэрийг өөрийн болгосон цор ганц бүсгүй болжээ. Харин одоо тэрээр өөрийн охин Поппи-г өөр шиг нь амьдралыг сонгож, жинхэнэ Барби болоосой гэж хүсдэг байна.

Хиймэл хөх үү, эсвэл диплом уу?



Өнгөрсөн жил Сара Берж охиныхоо 7 насны төрсөн өдрөөр 6 мянган фунтын хөхний мэс засал хийлгэх эрхийн үнэмлэх бэлэглэжээ. Поппи Берж үүнийг хэрэглэх эрхээ 16 насныхаа төрсөн өдрөөр эдлэх учиртай аж. Тэр үед хөх нь мэс засал хийлгэх шаардлагагүй том болчихсон байвал Поппи уг эрхийн бичиг дэхь мөнгөө өөр мэс засалд ашиглах боломжтой юм байна. Поппи өөрөө том болоод, ээж шигээ хөхтэй болохыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлээд: “Миний ээж ямар үзэсгэлэнтэй гээч”- хэмээн дуу алддаг ажээ.

Түүнээс өмнөх төрсөн өдрүүдэд нь Сара охиндоо өгзөг, нүүр татуулах мэс заслын эрхийн бичгүүдийг өгч байжээ. “Амьд барби” нь охиндоо ийм бэлэг өгдөг нь ирээдүйд нь оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт гэж үздэг. Гоо сайхны салоноор үйлчлүүлэх эрх болон мэс заслын эрхийн бичигт мөнгө зарах нь боловсролд мөнгө зарцуулснаас хамаагүй ухаалаг гэсэн хатуу бодолтой байдаг ажээ.










Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()