1. Америкчууд Америк охидын 50% нь найз залуугийнхаа авто машины арын суудал дээр охин настайгаа салах ёс хийдэг байна. АНУ-д жолооний үнэмлэх авах эрхийг 16 настай иргэддээ олгож эхэлдэгт хэргийн учир оршино.
2. Германчууд
Германы залуучуудад хүүхэд насаа үдэж, амьдын жаргалыг эдлэхэд байршил, нөхцөл биш, харин жилийн улирал чухал байдаг ажээ. Учир нь герман бүсгүйчүүдийн дөрөвний нэг нь 10-р сард болдог Германы шар айрагны наадмын үеэр охин насаа үддэг байна.
3. Чехүүд
Харин чехийн залуус бороотой 10-р сарыг биш, урин дулаахан зун цагийг сонгодог байна. Чехийн өсвөр насныхны 45% нь зуны амралтаараа зуслан дээр, эсвэл амралтын газар дээр анх удаа бэлгийн харьцаанд ордог ажээ.
4. Латин-Америкчууд
Латин Америкийн орнуудын хувьд анхны бэлгийн харьцаанд хэзээ орох нь тухайн өсвөр насны хүүхдийн нийгмийн давхаргаас шалтгаалдаг. Тус бүсийн чинээлэг гэр бүлүүд охидынхоо нэр төр, ёс суртахуунд маш их анхаардаг учраас дунд болон дундаас дээш төвшний айлын хүүхдүүд хуримийнхаа өдрийг хүртэл цэвэр ариунаараа байдаг. Харин зиндаа доогуур иргэд нь бэлгийн амьдралд маш хөнгөн ханддаг учраас охид нь хайртай залуугийнхаа гэр, цэцэрлэгт хүрээлэн, тэр битгий хэл олон давхар орон сууцны орцны шатан дээр эмэгтэй хүн болцгоодог ажээ.
5. Францчууд
Францын өсвөр насныхан Европын бусад орнуудаас хамаагүй хожим бэлгийн амьдралд хөл тавьдаг болохыг статистик харуулж байна. Тэдний 40% нь найз залуугийнхаа гэрт, 20% нь кино театрт охин настайгаа салах ёс хийдэг ажээ. Ичимдэг залуу насны хамгийн сайн нөхөр бол харанхуй орчин байдаг. Францын кино театруудын арын суудал нь ганц үнсэлцэхэд биш, илүү дотно харьцаа үүсгэхэд тохиромжтой газраар “шалгарчээ”.
6. Англи
Англичуудын ёсорхог, ихэрхүү зан нь хүүхдүүдийн сэтгэхүйд гэмшлийн тод мөрийг суулгадаг учраас ч тэр үү, залуу охид нь аялал, зугаалгаар явах үедээ, төрөл бүрийн амралтын газрууд, зуслан гэх мэт гэрээсээ нилээн хол газар анхны бэлгийн харьцаанд ордог байна.
7. Италичууд
Дулаахан цаг уур, хүмүүсийн найрсаг харьцаа, романтик ахуйг үл хайхран, Италийн өсвөр насны охид маш энгэр “чангатай” ажээ. Статистик судалгааны дүнд Итали охидын 65% нь найз залуугаа заяаныхаа хань гэж итгэснийхээ дараа, тэр битгий хэл хуримынхаа даашинзны загварыг бараг гаргасныхаа дараа охин насаа үддэг байна. Магадгүй энэ нь хэт романтик итали сэтгэхүйтэй холбоотой байх.
8. Энэтхэгчүүд
Энэтхэгт өнөөдрийг хүртэл бэлгийн амьдралыг маш хуучинсаг хэлбэрээр хүлээж авдаг. Тиймээс бүсгүй, залуу хоёр гэрлэхээс нааш бэлгийн харьцаанд ордоггүй байна. Тэд хуримын анхны шөнөдөө, аль нэгнийхээ эцэг эхийн гэрт хайрын галыг амсацгаадаг.
9. Украинчууд Украин охидын 25% нь эцэг эхийнхээ эзгүйд, гэртээ охин насаа үддэг. 35% нь их сургуулийн дотуур байранд, 10% нь найз нөхдийнхөө гэрт анх удаа эр хүний өвөрт ордог байна.
Харин Монгол охид хаана хэдэн насандаа охин насаа гээдэг юм бол?...