Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд

2018-07-18, 17:04
17,973

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхаан. Хайртай хүн тань дэргэд байгаа цагт хийж чадахгүй зүйл хорвоод үгүй мэт санагддаг. Орон орны эрдэмтэн, судлаачид хайрын талаар олон сонирхолтой судалгаа хийж ирсэн. Тэгвэл хэн нэгэнд дурлаж, хайртай болох үед хүний бие махбодь хэрхэн өөрчлөгддөг талаар сонирхолтой баримтыг бид танд хүргэж байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй хүнд дурлачихсан яваагаа ойлгох ч юм бил үү?

Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд

1 Дурласан хүн яг л согтуу байгаа мэт аашилдаг

Зарим хүн хэдэн хундага хатуу юм тогтоосны дараа хүнтэй харилцахад амархан болдог гэдэг. Танихгүй хүнтэй ч байсан хамаагүй. Хайрын гормон архи уухад ялгардаг окситоцинийг адилхан ялгаруулдаг байна. Согтуу хүмүүс хүн бүрийг тэвэрч авах гээд байдгийг та анзаарсан уу? Тэгвэл энэ үед “Тэврэлтийн гормон” нэртэй окситоцин хүний биеийг бусадтай ойртох хүслийг төрүүлдэг байна.

Дурласан хүн яг л согтуу байгаа мэт аашилдаг

2 Хайранд автсан хүн нэг бол турдаг, эсвэл маш их жин нэмдэг

Сэтгэл судлаачид энэ үзэгдлийг “хайрын жин” гэж нэрлэдэг. Олон хос үерхлийнхээ эхэнд бага зэрэг жин нэмдэг. Энэ нь магадгүй бие махбодийнхоо зарцуулж байгаа энергийг нөхөх гэж оролдсоноос үүсдэг байх. Эсвэл хайртай хүнтэйгээ болзож, хэт олон удаа гадуур хоол иддэгээс болдог байж мэднэ.

Мөн хамтдаа жин нэмсэн хосуудын харилцаа илүү бат бөх байдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Үүний учир нь жин нэмсэн ч хоёр биенээсээ ичдэггүйтэй холбоотой.

Гэсэн хэдий ч бүх хос жин нэмдэггүй. Зарим хүн дурлахаараа жин хасдаг. Хайртай хүнээ хараад таны гэдсэнд эрвээхэй байгаа мэт мэдрэмж төрвөл энэ нь жин хаяж байгаагийн шинж юм.

Хайранд автсан хүн нэг бол турдаг, эсвэл маш их жин нэмдэг

3 Хүний дуу хоолой өөрчлөгддөг

Америкийн эрдэмтэд маш сонирхолтой нэгэн судалгаа хийжээ. Хостой болоод, удаагүй байгаа залуусын дунд бяцхан туршилт хийж, хэд хэдэн хүнтэй утсаар ярихыг хүсчээ. Харин түүний яриаг сонссон хүмүүс найзтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ ярьж байгаа эсэхийг ялгаж чадсан аж.

Хайртай хүнтэйгээ ярих үед эрчүүдийн хоолой намду зөөлөн болж, бүсгүйчүүдийнх бүдүүрдэг байна. Судлаачид үүнийг хосууд өөрийн эрхгүй бие биетэйгээ төстэй болж буй үйл явц гэж тайлбарладаг юм.

Хүний дуу хоолой өөрчлөгддөг

4 Хайр яг л мансууруулах бодис шиг

Хүн дурлахаараа нөгөө хүнийхээ талаар зогсоо зайгүй боддог, бас бусдад ярьдаг. Антропологич Хэлэн Фишер (Helen Fisher) хүн дурлахад хар тамхинд донтсон мэт тархины зарим нэг хэсэг ажилладаг гэдгийг тогтоожээ. Тиймээс л хүмүүст хайртай хүнтэйгээ үргэлж хамт баймаар санагддаг гэнэ.

Хайр яг л мансууруулах бодис шиг

5 Хайрандаа умбасан хүн шөнө унтаж чаддаггүй

Хүн дурласан үедээ шөнөжин хайртай хүнээ бодож өнгөрүүлдэг гэдэг. Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар дурласан хүн шөнө дунджаар нэг цаг л унтдаг гэнэ. Гэсэн ч дараа өдөр нь огтхон ч ядардаггүй байна.

Хайрандаа умбасан хүн шөнө унтаж чаддаггүй

6 Дурласан хүний зүрх яг л амаар гарах гэж байгаа мэт цохилдог

Хөлс гоожиж, зүрхний цохилт түргэсэн, нүүр улайх нь бачимдсан хүний шинж. Гэхдээ дурлаж эхлэх үед бас яг иймэрхүү шинж тэмдэг илэрдэг байна. Хэрвээ та зөвхөн тэр хүн рүү харахад нүүр, чих чинь улайж, зүрх чинь түргэн цохилбол түүнд хайртай байх магадлалтай.

Дурласан хүний зүрх яг л амаар гарах гэж байгаа мэт цохилдог

7 Хүн дурлахаараа яруу найрагч болдог

Хамгийн сэтгэл хөдөлгөм шүлэг, найргийг дурласан хүмүүс л туурвисан байдаг. Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн дурлахаараа логикоор сэтгэж чадахаа больж, бүтээлчээр сэтгэж эхэлдэг гэнэ. Тиймээс л хүмүүс хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, баярлуулахыг хүсдэг байна.

Хүн дурлахаараа яруу найрагч болдог

8 Хүнд дурлах нь эмчилгээ юм

Хайртай хүнийхээ хажууд байхад хүний эрүүл мэнд сайжирдаг гэнэ.  Түүгээр зогсохгүй өвдөж байсан ч бага өвдөлт мэдэрдэг гэдгийг Америкт хийсэн туршилт баталжээ. Дурласан хүнийхээ зургийг харахад хүн 40 хувийн хөнгөхөн өвдөлт мэдэрдэг бол илүү хүнд өвдөлт 10-15 хувиар буурдаг байна.

Бас нэгэн судалгаагаар хүнд дурласан үед допаминийг жирийн үеэс хавьгүй хурдан ялгаруулдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хайртай хүн нь өвчин намдаагч болж өгдөг гэж хэлж болно.

Хүнд дурлах нь эмчилгээ юм

9 Хайр яг чихэр шиг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Хайр яг чихэр шиг

10 Хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй

Хүнд дурлаж, хайрлана гэдэг өдөр бүр нэг оронд орохыг хэлэхгүй. Харин хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байхыг хэлдэг гэдэг. Канадын эрдэмтдийн 2014 онд хийсэн нэгэн судалгааны үр дүнд “Энэрэнгүй хайр” гэх ойлголт гаргаж иржээ. Жишээ нь, таны санаа тавьдаг хүн бороотой өдөр шүхрээ авч гарахаа мартжээ. Харин та түүнд өдөржин санаа зовнивол үнэхээр хайртай гэсэн үг.

Хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()