2012 оны Лондонгийн олимпын бүтээн босголт тун хангалтгүй үнэлгээтэй байна

2012-02-20, 20:58
7,931

2012 оны зуны олимпын тэмцээн Лондон хотноо 7-р сарын 27-оос 8 сарын 12-ны хооронд зохиогдох юм. Лондон хот нь Олимпын тэмцээнийг гуравдахь удаагаа зохион байгуулж байгаа Дэлхийн анхны хот болж байгаа ажээ. Ингээд өнөөдөр бүгдээрээ 2012 оны Олимпын тэмцээн болох Лондонгийн хүрээлэнгийн бүтээн босголтыг нисдэг тэрэгнээс авсан гэрэл зургуудаар танд танилцуулж байна. Шулуухан хэлэхэд Лондон хотын засаг захиргааны ирэх спортын томоохон арга хэмжээнд зориулан босгож байгаа барилга байгууламж нь нилээн хуурай, бас сонирхолгүй ажээ. Тэр тусмаа саяхан дэлхий дахиныг гайхшруулсан Бээжингийн олимптой харьцуулахад үнэхээр дулимаг гэж шүүмжлэгчид үзэж байна.

2012 оны Лондонгийн олимпын бүтээн босголт тун хангалтгүй үнэлгээтэй байна


Байгууламжийн ерөнхий төрх


Хамгийн гол нь эрх баригчид архитектурын саналыг хамгийн сонирхолтой, шинэлэг, өвөрмөц бүхнийг нь цензурдэн, хассантай энэ бүхэн холбоотой ажээ. Түүнчлэн Лондонгийн олимпын зохион байгуулагчдын хамгийн гол зорилго нь: хэмнэлт юм байна. Тиймээс нилээн уйтгартай зохион байгуулалттай спорт цогцолбор баригдаж байгаа ажээ.





2012 оны Лондонгийн олимп болох газрын төслийг Populous (HOK Sport) бюро нь гүйцэтгэсэн байна. Төслийн боловсруулалтын ажил 1000 өдрийн дотор дууссан нь төлөвлөсөн хугацаанаас 3 сарын өмнө байсан тул 10 сая фунтийг хэмнэжээ.



Олимпын хотхоны барилгууд нь олимп болсны дараа айлын орон сууцны зориулалтаар засч өөрчлөхөд яг тохиромжтой, уйтгартай “хайрцагнууд” болсон гэдгийг шүүмжлэгчид ам нэгтэй хэлж байгаа юм.



Усан спортын тэмцээнүүдийг зохиох барилгын төслийг Заха Хадид хийсэн юм байна. Түүний барилга нь Лондонг 2012 оны Олимпыг зохиох эрх авахаас өмнө баригдаж эхэлсэн тул элдэв бодлого оролгүй, бусдаас илүү далайцтай, арай илүү дизайнтай болж чаджээ. Гэвч Олимпын Лондон зохиох болсны дараахан “хэмнэлт”-ийг чухалчилсан зохион байгуулагчид нь Хадид-ыг хэт үрэлгэн хандсан хэмээн буруутгаж, төслийг ахин дахин боловсруулахад хүргэсэн байна. Тиймээс Заха Хадид барилгын төслөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрснээр барилгаа маш бага төсөвт багтаан бүтээсэн учраас дээвэр нь дэндүү сонин болжээ. Уг нь асар том байх ёстой байсан дээвэр нь өдгөө маш хавчиг болсноор барилгын утга санааг алдагдуулсан гэж үзэж байгаа юм.







Лондонгийн Медиа төвийн барилгын төслийг «Элайз & Моррисон» компани нь 2008 онд эхлүүлж, 2009 онд бэлэн болгосон байна. Гэвч Британий архитектурын бүтээлийн коммисс (CABE)-гийнхан энэхүү барилгын маш муу болсон хэмээн үзээд, төслийг гүйцээх даалгаврыг RPS групп-т хариуцуулсан байна. Гэвч үр дүн нь мөн л хангалтгүй байсан тул Медиа төвийн барилгын төслийг анхлан хариуцагч нарт нь буцаан өгчээ. Гэвч хуучин хариуцаж байсан компани нь шинэ төсөл хэрэгжүүлэгчдийн аль хэдийн тавьсан суурин дээр ажилласан тул бас л хангалтгүй гүйцэтгэлийг үзүүлсэн нь мэдээж юм. Тиймээс өнөөдөр энэхүү төвийн барилга нь өдгөө хотын захын байдаг л нэг том худалдааны төвийнхөөс ялгаагүй архитектурын шийдэлтэй болсон байна.


































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()