IPTV-тэй сайхан шинэлээрэй

2012-02-20, 18:07
12,946

HD форматаар сар шинийн барилдаанаа үзэж, бөхчүүдийн уран хурц мэхийг ухрааж, зогсоож хармаар  байна уу?

 

          Монгол түмэн та бүхэндээ ирж байгаа “Баясгалан” хэмээх усан луу жилийн амар амгаланг эрэхийн ялдамд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлж Юнивишн компани алд цагаан хадгаа дэлгэн мэндчилж байна.

IPTV-тэй сайхан шинэлээрэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Улирч буй туулай жил улс эх орны маань хувьд амжилт бүтээлээр дүүрэн, өнгөтэй сайхан жил болж өнгөрлөө. Бидний хувьд дэлхийн технологийн гайхамшиг Гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн нь хамгийн том амжилт билээ. IPTV-тэй айл өрхүүд анх удаа 1080i пикселийн HD чанартайгаар Цагаан сарын барилдаанаа тухлан үзэж, хүссэнээрээ ухрааж зогсоож, нөхөж үзэн шинэлэх гэж байна.  Эсвэл бичлэг хийж хадгалаад, сар шинийн уран хурц барилдаануудыг хүссэн үедээ ахин дахин давтан харж болох юм.  


Цагаан сар бол та бидний хувьд ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэсэн жинхэнэ Монгол баяр билээ. Иймд бид сар шинийн баярыг  угтаж Монгол ёс заншил, өв уламжлалаа дэлгэн харуулсан олон шилдэг контентуудыг  Видео сан  үйлчилгээгээрээ дамжуулан үзэгчиддээ хүргэж байна. Та гэр бүлээрээ тухлан суугаад, дээрхи контентуудаас сонгон үзэж  Монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг үр хүүхэддээ мэдрүүлээрэй.


Мөн бид дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсээ мартаагүй бөгөөд тэд Univision Anywhere үйлчилгээг ашиглан дэлхийн хаанаас ч монголын телевизийн сувгуудаар гарах бөхийн барилдаан, сэтгэлд хоногшсон  хуучны сайхан монгол кинонуудыг шууд үзэх боломжтой юм. Та Univision Anywhere үйлчилгээг ашиглах бол компьютер, таблет, андройд болон iphone зэрэг төхөөрөмжүүдээр интернэтэд холбогдон my.univision.mn хаяг руу нэвтэрнэ үү? 


Харин залуус маань азай буурлууддаа очиж амар мэндийг нь мэдэхийн сацуу Премьер лигийн  тоглолтыг алдахгүй байх нь мэдээж. Тэгвэл шинийн  тавны өдөр буюу хоёрдугаар сарын 26-нд  Арсенал ба Тоттенхэм  багуудын халз тулааныг  ESPN HD сувгаар  21.25 цагаас шууд үзэхийг сануулж байна.


Хэрэв та бүхэн сар шинийн баяраа IPTV-тэй угтаж, цагаан сарын бөхийн барилдаанаа HD чанартайгаар ухрааж, зогсоож үзэхийг хүсвэл сонгосон багцаас тань хамааран HD Box төхөөрөмж 52,000₮, 42,000₮, 0₮ болон хямдарсан байгааг дуулгая. Мөн нэмээд Smart Box төхөөрөмжийг үнэгүй бэлэглэж байна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77118811, 1424 утсаар авна уу.

 


Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч

Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж

Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж

Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.