Витафит: Үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх боломжгүй

2012-12-03, 18:50
7,618
11-р сарын 18-ны өдөр иргэн Ганбатын Оргил худалдааны төвөөс худалдаж авсан Витафит компаний үйлдвэрлэсэн ногоон чавганы шүүсэнд тунадас үүссэн тухай мэдээлэл бичлэг цацагдаж байгаа. Тэгвэл иргэн Ганбат өнөөдөр Витафитын жүүс үйлдвэрлэлийн явцтай танилцлаа.
Витафит: Үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх боломжгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Видео.



Одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын эцсийн хариу гараагүй байгаа ч ногоон чавганы шүүсний бусдаас ялгарах онцлог нь хадгалалтын болон тээвэрлэлтийн горим шаарддаг, битүүмжлэл алдагдсан тохиолдолд агаарын урвал орж, тунадас үүсэх магадлалтай байдаг байна.

Тухайн дэлгүүрт худалдаалагдаж байсан гоё ногоон чавганы шүүснүүдээс 2 ширхэг бүтээгдэхүүнд нь тунадас үүссэн байсан нь үйлдвэрлэлийн алдаа байх боломжгүй юм.

Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хувьд нэг найрлагаар хэдэн зуун мянган ширхэг бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн алдаа байсан тохиолдолд бүх бүтээгдэхүүнд тунадас үүсэх нь ойлгомжтой.

Түүнчлэн Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд тухайн пакеттай бүтээгдэхүүнүүд нэг ижил орчинд байгаа учраас пакеттайгаа бүгдэд нь тунадас үүсэх учиртай.

Ингэхээр тээвэрлэх, ачих буулгах явцад бүтээгдэхүүнийг шидэх, юманд цохих зэрэг гадны үйлчлэлээс хамаарч битүүмж алдагдсанаас үүдэн тунадас үүссэн байх магадлал хамгийн өндөр байна.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.