“Спрайт супер лиг”-ийн нээлт тун удахгүй

2012-01-30, 20:07
11,760

Амны цангааг тайлж сэнгэнэсэн цэвэр амтаараа хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн бол яахын аргагүй Спрайт ундаа билээ. Спрайт ундааны Эрч хүчний тэсрэлт өгдөг  жинхэнэ цэвэр амтнаас нь гадна хүүхэд, залуус сагсан бөмбөгтэй салшгүй холбож үздэг. Үүний учир нь  “М-Си-Эс Кока Кола” компани   “TLG13” ТББ –тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  Сагсан бөмбөгийн  СПРАЙТ ХӨГЖЛИЙН ЛИГ болон СПРАЙТ СУПЕР ЛИГИЙН тэмцээн юм.

“Спрайт супер лиг”-ийн нээлт тун удахгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Спрайт хөгжлийн лигийн тэмцээн 2011 оны 10-р сараас 2012 оны 1-сарын хооронд явагдсан бөгөөд нийт 48 баг тамирчид оролцож Танан Импекс баг аваргаар тодорсон бөгөөд Аваргын цом алтан медаль 5 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд Европ дахь Монголчуудын хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох эрхээр шагнуулсан юм. 


Спрайт брэндээр овоглосон Сагсан бөмбөгийн  “СПРАЙТ СУПЕР ЛИГИЙН”-ийн тэмцээний нээлтийн арга хэмжээ6 дахь жилдээ 2012 оны 2 сарын 4-ний өдөр Буянт-Ухаа дахь спортын цогцолборт болно. 


Тэмцээнд Эрэгтэй 15 баг Эмэгтэй 6 баг нийт 21 багтамирчид  оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү тэмцээн нь ажилчин залуусын дундэрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой  бөгөөд тэдний бие бялдарын хөгжил чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.2011 онд тус тэмцээний аваргаар тодорсон ИНЕГ Буянт-Ухаа баг аваргын Алтан медаль арван сая төгрөг бусад үнэ бүхий зүйлсээр шагнуулсан ба тус лигийн шилдэг тамирчид нь Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцон нөхөрсөг тоглолт хийгээд ирсэн билээ. Энэ жил ч мөн Спрайт супер лигийн аварга багийг Аваргын алтан медаль арван сая төгрөгөөр байлж, шилдэг тамирчид Иллиноис мужийн Чикаго хотод аялан тоглолтоор явах эрхээр шагнуулах юм. 


Сагсан бөмбөгт хайртай мянган мянган залуус та бүхнийгсагсан бөмбөгийн лигийн нээлтийн  шоу арга хэмжээг жинхэнэ утгаар нь үзэж хайртай баг тамирчидаа дэмжихийг уриалж байна.

 

ТА бүхэндээ өнгөрсөн жилийн Спрайт All Star-ийн тоглолтийн зырагнаас толилуулж байна. Хүлээн авч сонирхоно уу.

 






















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.