Индонез дэх галт тэрэгний туулайчлалын эсрэг хөдөлгөөн

2012-01-21, 08:26
11,257

Галт тэрэгэндээ багтаж ядсан хүмүүс хажуунаас нь зүүгдэж, дээр нь шамбааралдсан иймэрхүү дүр зураг Индонезчуудын хувьд байдаг л зүйл ажээ. Яг ийм байдлаар тэндэхийн хэдэн зуун мянган хүмүүс өглөө ажилдаа явж, орой гэртээ ирцгээдэг байна. Зөвхөн албаны мэдээнээс үзэхэд ийм туулайчдаас жилд 50 хүн нас бардаг ажээ. Тэд галт тэрэгэнд багтах зайгүй болсон учраас, эсвэл зүгээр л тасалбарт төлөх мөнгөгүй учраас ингэж явдаг байна. Тиймээс Индонезийн эрх баригчид энэ байдлыг таслан зогсоохоор шийдэхдээ маш шулуун бөгөөд харгисдуу арга хэрэглэснийг танд хүргэхээр бэлтгэлээ.

Индонез дэх галт тэрэгний туулайчлалын эсрэг хөдөлгөөн
Индонезийн эрх баригчид галт тэрэг явдаг замууд дээр гинжинд дүүжилсэн бетонон бөмбөрцөгнүүд бүхий хаалтуудыг тавьж эхэлжээ. Ингэснээр галт тэрэгний орой дээр салхилангаа “зугаалах” дуртай туулай нар энэ үйлдлээ давтаж зүрхлэхгүй болсон байна. Харин ийм төрлийн хаалт тавих боломжгүй цахилгаан галт тэрэгний зам дээр ямар арга хэмжээ авах нь одоохондоо тодорхойгүй байгаа ажээ.










Видео.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()