Нүүрээрээ хэрхэн турах вэ?

Турах  нь хүн бүрийн хувьд ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд нэлээд том асуудал байдаг билээ. Гэхдээ биеийн тодорхой нэг хэсгээрээ, ялангуяа нүүрэн хэсгээрээ турах гэдэг илүү хүндрэлтэй байдаг. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэж олон арга байдгаас та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.

Нүүрээрээ хэрхэн турах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр бүр кардио дасгал хийх

Ихэнхдээ нүүрээрээ таргалах нь илүүдэл жинтэй холбоотой байдаг. Хэрвээ та илүүдэл жингээ хасаж чадвал нүүрээрээ ч гэсэн турах болно.

Кардио дасгал гэдэг нь эрчимтэй аэробикийн дасгал хөдөлгөөн юм. Кардио дасгал хийснээр огцом турдаг болохыг олон тооны туршилтаар баталсан бөгөөд хэдий чинээ эрчимтэй, тогтмол дасгал хийнэ төдий чинээ жин сайн хасах болно.

Илүүдэл жинтэй тэмцэхэд тууштай байх хэрэгтэй бөгөөд долоо хоногт 150-300 минут кардио дасгал хийх нь турахад нөлөөлдөг. Энэ нь өдөрт ердөө л 20-40 минут л гэсэн үг.

Гүйх, сэлэх, дугуй унах, хурдан алхах зэрэг нь бүгд кардио дасгалд багтана. Ажилдаа явахдаа явган алхаад үзээрэй. Яагаад заавал ажил руугаа алхах хэрэгтэй гэж? Энэ тохиолдолд та яарч илүү хурдан алхах болно.

Өдөр бүр кардио дасгал хийх

2 Ус уух

Өдөрт заавал 8 аяга ус уух хэрэггүй. Гэхдээ та цангах мэдрэмжийг авах ёсгүй бөгөөд ядрах, өлсөх, сэтгэл санаа чинь тавгүй байх гэх мэт мэдрэмжийг мэдрэх бүрт л ус балгах хэрэгтэй. Хангалттай хэмжээний ус уухгүйгээр турна гэдэг байж боломгүй зүйл юм.

Нэгэн судалгаанаас харахад хоолны өмнө 1 аяга ус уух нь хэрэглэж буй илчлэгийн хэмжээг 13 хувиар буулгадаг болох нь батлагджээ. Хангалттай хэмжээний ус тогтмол хэрэглэх нь бодисын солилцоог түргэсгэж, жин хасах, өөх хайлуулахад тустай гэнэ.

Бие организм хангалттай хэмжээний устай байх үед  бидний бие усаа нөөцөлдөггүй бөгөөд энэ нь нэн түрүүнд хавантахаас сэргийлдэг байна.

Ус уух

3 Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь нүүрний хаван үүсгэх магадлалтай. Хүн бүрийн биеийн онцлог өөр учир зарим хүмүүс хундага дарс уухад л нүүр нь хавагнадаг байна.

Согтууруулах ундаанд их хэмжээний илчлэг байдаг бол даруулганд нь бүр их илчлэг байдаг учир санаандгүй байдлаар жин нэмэх асуудал гардаг. Тиймээс биеэ барьж согтууруулах ундаанаас татгалзаарай.

Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

4 Энгийн нүүрстөрөгч бага хэрэглэ

Үүнд мэдээж элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн, гоймон зэрэг багтдаг юм. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэггүйн дээр тослог ихтэй байдаг.

Мөн дээрх бүтээгдэхүүнүүд ислэг багатай учир маш хурдан боловсорч цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг. Ийнхүү нэмэгдсэнийхээ дараа дахин огцом буурч маш их өлсөх мэдрэмжийг төрүүлдэг байна. Тиймээс өлсөж байвал чихэр идэх хэрэггүй. Нэг чихэр идчихвэл дахиад нэгийг идмээр санагдах болно.

Хэрвээ энгийн нүүрстөрөгчийг хүнд нүүрстөрөгчөөр соливол энэ нь жин хасахад тустай болохыг туршилтаар баталжээ.

Энгийн нүүрстөрөгч бага хэрэглэ

5 Нүүрний дасгал хийх

Нүүрний дасгал хийх нь арьсанд сайнаар нөлөөлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлж, булчин чангалдаг юм. Үүнээс гадна нүүрний жижиг булчинг чангалдаг учир нүүр илүү туранхай харагддаг байна.

Нүүрний үндсэн дасгалууд:

Эхлээд хоёр хацраа товойлго. Дараа нь ээлж ээлжээр нь товойлгоорой.

Уруулаа цорвойлгож, баруун зүүн тийш хөдөлгө.

Шүдээ зуугаад инээмсэглэ. Энэ байрлалтай хэдэн секунд барь.

Нүүрний дасгалыг хамгийн багадаа өдөрт 2 удаа, 8 долоо хоногийн турш хийснээр үр дүнг харах болно. Гэхдээ нүүрийг тураадаг гэх баримт байхгүй ч булчин чангалах нь нүүрний хэлбэрт тустай.

Нүүрний дасгал хийх

6 Хангалттай унтаж амрах

Ихэнхдээ бид дутуу унтсан нойроо хоолоор нөхдөг бөгөөд энэ нь нүүрний таргалалтад ихээр нөлөөлдөг. Дутуу унтах нь стрессийн даавар болох кортизолын түвшнийг нэмэгдүүлдэг аж.

Кортизолын түвшин их байх нь бодисын солилцоог удаашруулж, идсэн хоол хүнс энерги болж хувирахын оронд өөх болдог байна.

Харин хангалттай унтаж амрах нь илүүдэл жинтэй тэмцэхэд тустай бөгөөд ерөнхийдөө хоногт 8 цаг унтах хэрэгтэй.

Хангалттай унтаж амрах

7 Давс бага хэрэглэ

Таны давсны хэрэглээ их байгааг илэрхийлэх нэг шинж тэмдэг бол нүүрэнд хаван үүсэх явдал юм. Бие организмд давс их байх үед биед усан хаван гүйж эхэлдэг. Учир нь давс усыг биеэс гадагшлуулахгүй барьдаг аж.

Огт давс хэрэглэхгүй байж бас болохгүй. Гэхдээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн зууш нь маш их давс агуулсан байна. Тиймээс лаазалсан бүтээгдэхүүн, чипс, хиамнаас татгалзахад л хангалттай. Сарын дараа гэхэд та үр дүнг мэдэрч, нүүр тань туранхай харагдах болно.

Давс бага хэрэглэ

 

Анхаарах зүйлс:

Зөвхөн нүүрээ тураах гэдэг нь боломжгүй зүйл. Энэ нь бүтэн биеийн масстай холбоотой гэдгийг санаарай.

Ерөнхийдөө кардио дасгал, нүүрний дасгал хийж, хэт их давстай болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзахад л өөрчлөлт ажиглагдах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()