Аавынхаа зүрхэнд шивнэх үгс

2011-01-04, 09:34
99,073

Манай сайтын холбоо барих хаягаар нэгэн охиноос аавдаа зориулж бичсэн шvлгээ оруулж болох талаар асуусан захиа ирсэн юм. Манай сайтын мэдээллийн бодлого, мэдээнд Шvлэг байдаггvй бєгєєд одоохондоо шvлгийн талаар бодсон зvйл байхгvй гэхэд болно. Гэвч чин сэтгэлээсээ бичсэн тэр охины шvлгийг сонирхоод vзтэл vнэхээр энгийн vгээр ямар гайхалтай олон зvйлийг шингээж чадсан, сэтгэл хєдєлгєм бvтээл болсоныг уншаад та бvхэндээ хvргэхгvй байж чадсангvй ээ. Энэ охин зєвхєн аавдаа зориулан бичсэн шvлэг боловч олон аавуудад нэгийг бодогдуулж, ухаарал хайрлах биз ээ.

Аавынхаа зүрхэнд шивнэх үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ААВЫНХАА ЗҮРХЭНД ШИВНЭХ ҮГС

Сайрхаж ярих аавын жишээ болоогүй таньдаа
Сайхан дууны үг зохихгүй аавдаа
Сайхан аав гэж хэлүүлэхгүй эцэгтээ
Сайн мууг нь нуулгүй илчилж, үнэнийг өчье!
    
    Ааваа та хоёр үрийнхээ хэзээ мэндэлснийг
    Ааваа та намайг юунд дуртайг
    Ааваа та биднийг хэрхэн амьдарч байгааг
    Ааваа та алаг үрээ хэр хайрлаж байгаагаа мэдэхүү?

Эрийн ёсоор эхийг минь та жаргаав уу?
Эхнэр минь гэж хань шиг хандав уу?
Эцгийн ёсоор үрээ гэж санав уу?
Энэ миний буруу гээд уучлалт гуйчихаад
Эргээд давтахдаа ухаараагүй гэж үү? Та

Ээжийг минь та олон удаа зовоож
Элэг зүрхийг нь нэг бус удаа эмтэлсээн
“Эвий” гэж биднийг бодож, итгэж таньтай ахин амьдрахад
Итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээжээ

Гэвч,
Ааваа би таны алдаанаас олноос олон газар луу нүүж, одноос олон нөхөдтэй     
болсон
Ааваа би таны алдаанаас архинд согтсон нэгнээс айгаад байхааргүй зоригтой
болсон
Ааваа би таны алдаанаас амьдралын минь түшиг болсон ижийгээ амьсгалах
тоолондоо хайрлах болсон
Ааваа би таны алдаанаас буруу гишгэхийг андахгүй амьдралд, хөл алдахгүй
амьдрахыг хичээх болсон


Ааваа таны нуруу, бөөр үргэлж өвддөг шүү дулаан яваарай
Ааваа таны нүд өвддөг болжээ холыг хараарай
Ааваа таны элэг өвдөнө шүү архинаас л татгалзаарай
Ааваа таны сэтгэл тань өвдөж, зүрх тань ганцаардах вий алаг үрсээ санаарай

Бичсэн энэ л  үгсээрээ
Бишгүй дээ алдсан таныгаа шүүх гэсэнгүй
Билэг оюундаа тунгааж нэг бодон
Биелэшгүй гэж бодсон амьдралаа
Бүтээж амьдраасаа гэж хүссэн юмаа

Таны охин Дөлгөөн-Урсгал...

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()