Чоныг дийлж чаддаг 7 үүлдрийн нохой

Чоно бол манай гарагийн хамгийн аюултай амьтдын нэг юм. Хүчирхэг, зоригтой энэ амьтан хэдийгээр ихэнхдээ сүргээрээ явдаг боловч ганцаараа байсан ч бусад амьтанд ноцтой аюул учруулж чадна. Тэгвэл энэхүү аюултай араатны эсрэг дангаараа тэмцэж чаддаг цөөн хэдэн амьтдын нэг бол түүний "дүү" гэж хэлж болох ноход юм. Гэхдээ мэдээж хэрэг цөөн хэдэн үүлдийн ноход л ийм хэмжээний бяртай байдаг бөгөөд өнөөдөр та бүхэнд тэдгээрийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Чоныг дийлж чаддаг 7 үүлдрийн нохой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орос борзая

Эхлээд харвал энэ амьтан зүгээр нэг чамин, ганганаас цаашгүй нохой шиг харагдаж болно. Гэхдээ Оросууд эрт цагаас борзаяг ангийн нохой болгон ашиглаж ирсэн. Учир нь түүнээс хурдан амьтан гэвэл маш цөөхөн юм. 

Борзая нь дунджаар 60 км/ц хүртэл хурдлах чадалтай бөгөөд зарим тохиолдолд энэ тоог 100 км/ц-т хүргэсэн ч чадна. Мөн энэ амьтан тэсвэр тэвчээр сайтайн дээр хүнийг хүртэл гайхшруулам ухаантай. Тиймээс Орос борзая чоныг бахардаж унатал нь хөөж эсвэл шууд тулалдаад дийлж чаддаг аж. 

Орос борзая

2 Ирланд анч нохой

Энэ "үлэмж биет" дунджаар 80 см өндөр биетэй байдаг. Харин хойд хоёр хөл дээрээ зогсвол хүнээс ч өндөр болно. Энэ үүлдэр Ирланд улсын бэлгэдэл болсон гэхээр ямар найдвартай амьтан болох нь ойлгомжтой. 

Ирланд анч нохой байгалиасаа л махчин амьтадтай дайсагнасан байдаг гэхэд буруудахгүй. Үлэмж биет Ирланд анч нохойн өөдөөс хэр баргийн чоно дайрч чадахгүй. Эрт дээр үед тулаанд энэ үүлдрийн нохойг авч явдаг байсан бөгөөд бяр хүчээрээ баавгайг ч дийлж, морьтой хүнийг хүртэл шууд унагадаг байжээ. 

Харин энгийн үед Ирланд анч маань маш тайван, үнэнч нохойд тооцогддог. 

Ирланд анч нохой

3 Пиренейн уулын нохой

Цасан цагаан өнгөтэй энэхүү үүлдрийн нохой нь маш үнэнч, өөрийн эзэмшил дэх зүйлээ сайн хамгаалдаг учраас хаа сайгүй манаач нохой болгон ашиглах болжээ. 

Түүнийг чоно битгий хэл, баавгай хүртэл дийлнэ гэхэд хэцүү. Пиренейн уулын нохой юунаас ч айхгүй зоригтой учраас ямар ч амьтантай шууд тулж чаддаг. 

Пиренейн уулын нохой

4 Гарж буюу мастифф нохой

Энэтхэгийн хар чононоос гаралтай, Монгол, Төвд, Өвөрмонгол, Сибирь, Тува, Буриадад тархсан гарж нохойг зүгээр ч нэг "хоточ" гэж нэрлэгдэггүй. Хонь мал, хот айл манах чадвараараа түүнийг гүйцэх үүлдэр бараг байхгүй. Дээр нь сүрлэг том биетэй, хүч, тэнхээгээрээ бараг чоноос ч илүү гарч мэдэх энэ нохой усанд хүртэл сайн сэлдэг. 

Манай оронд тархсан гарж нохойг "банхар", "хасар" (чоно баригч) гэж нэрлэдэг бөгөөд өдгөө цэвэр цусны үүлдэр нь маш ховорджээ. Дэлхийн зах зээл дээр банхарын гөлөг дунджаар 850-3500 ам.долларын үнэ хүрдэг бол 1 сая 500 мянган доллар хүрч байсан тохиолдол ч бий. Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөдөг.

Гарж буюу мастифф нохой

5 Кавказ овчарк

Эзэндээ үнэнч энэ амьтан гадны хүмүүст туйлын дургүй байдаг. Тиймээс Кавказын иргэд энэ үүлдрийн нохойг эртнээс нааш манаачаа болгосоор иржээ. Ямар нэг аюул учрах л юм бол Кавказ овчарк шууд тулаан руу үсрэн ордог. Маш хурдан бөгөөд хүчтэй учраас кавказ овчарк чоныг хүртэл нүд ирмэхийн зуур зүйл дуусгаж чаддаг байна.

Кавказ овчарк

6 Армени анч нохой

Армени анч нохой нь манаач биш, харин жинхэнэ "ан ав"-д зориулагдсан амьтан юм. Энэ үүлдрийг зөвхөн ан хийх зориулалтаар гаргаж авсан учраас үүнд гайхах зүйл үгүй. Армени анч нохой ихэнхдээ 80 хүртэлх кг жинтэй байдаг учраас тулгарсан чоныг эргэлзээгүй дийлж чадна.

Армени анч нохой

7 Дундад азийн овчарк, Алабай

Дундад азийн овчаркийг дэлхийн номер нэг анч нохой гэж нэрлэх нь бий. Биеийн хэмжээ, хурд, хүч зэргээрээ үүнээс илүү гарах үүлдэр байхгүй. Зан чанарын хувьд тайван хэдий ч сонор сэрэмжтэй, юунаас ч айдаггүй. Эрт цагт энэ нохойгоор чоно битгий хэл зэрлэг бодон, бух, заан хүртэл агнадаг байжээ.

Ганц сул тал гэвэл энэ үүлдэр нь маш их зантай. Хэрвээ та түүний эзэн болохыг хүсвэл заавал итгэлийг нь олж, хүндлүүлэх хэрэгтэй юм. 

Дундад азийн овчарк, Алабай

8 Туркийн Кангал

Дэлхийн хамгийн хүчирхэг хоньч нохдын үүлрийн нэг нь Туркийн уугуул үүлдэр Кангал нохой юм. Сэрвээний өндрөөрөө бусад үүлдрээс эрс ялгарахын зэрэгцээ 56 км/цаг хүртэл хурдалдаг, маш хүчтэй, зузаан арьстай тул сүрэг рүү гэтсэн ямар ч чоныг айлган буцаадаг байна. 

Хэдий сүрдмээр төрхтэй ч Кангал нь маш тайван, үгэнд сайн ордог, барагтай хүн рүү дайрдаггүй, махчин амьтнаас хамгаалах зөн нь маш сайн хөгжжээ. 

Туркийн Кангал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()