СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

Хүн төрөлхтөний ялгаруулж буй хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал явагдаж байгаагийн үндсэн шалтгаан билээ. Дэлхийн бүх л улс орнууд дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч дараах видео дээр гарах таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс Хадгалах

Эдгээр зүйлс ямар учраас ийм өнгөтэй болсон бэ?

Турах бэлтгэлээ үр дүнтэй болгох эсвэл булчингийн массаа хурдан нэмэгдүүлэхийг хүсэж байвал улаан өнгийн хувцас өмсөөрэй. Улаан өнгийн хувцас өмссөнөөр та илүү эрч хүчтэй бэлтгэл хийх болно. Харин үргэлж бухимдалтай байгаа бол өрөөнийхөө дотоод заслыг зөөлөн өнгөөр хийгээрэй. Өрөөний өнгө нь таны сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг байна. Энэ мэтчилэн өнгө бүхэн өөрийн гэсэн утгай учиртай байдаг гэнэ.

Эдгээр зүйлс ямар учраас ийм өнгөтэй болсон бэ? Хадгалах

Эдгээр хүмүүс байгаагүй бол бидний амьдрал өнгөрсөндөө гацах байсан!

Өнөөдрийнхөө видеогоор манай дэлхийн бөмбөрцөг дээр хамгийн амжилттай яваа шилдэг бизнесменүүд болоод зохион бүтээгчдийг танилцуулж байгаадаа таатай байна.

Эдгээр хүмүүс байгаагүй бол бидний амьдрал өнгөрсөндөө гацах байсан! Хадгалах

Тэрбумтнуудын баримталдаг нийтлэг 9 зарчим

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Тэрбумтнуудын баримталдаг нийтлэг 9 зарчим" тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Тэрбумтнуудын баримталдаг нийтлэг 9 зарчим Хадгалах

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан

Жил бүр 8 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг, явган хүний гарцан дээр ширээний теннисний талбайтай, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолтой цор ганц газар бол Герман юм. Тэнд бүр эрчүүдэд зориулсан цэцэрлэг хүртэл байдаг гээд боддоо.. Хүссэн газраа дуртай ундаагаа ууж, амтат хоол зооглох гээд энэ бүх сайхан зүйлсийг зөвхөн Германд л мэдрэх боломжтой гэвэл хэн бүхэнд очиж үзэх хүсэл шууд л төрж байгаа байх, тэгэх ч хэрэгтэй. Харин үүнээсээ өмнө дараах онцлог зүйлсийг нь мэдээд авахад илүүдэхгүй шүү.

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан Хадгалах

Үхлийн савраас мултарсан 10 хүний ер бусын түүх

Адал явдалт киноны баатрууд аймшигт үхэлтэй нүүр тулсан ч гайхамшигтайгаар амьд үлдсээр байдаг. Харин бидний доор өгүүлэх түүхүүд бол бүгд Холливудын киноны бодит хувилбар юм. Тэд үхэхээс өөр гарцгүй нөхцөлд орсон ч ер бусын хүчээр амьд үлдэж чаджээ. "Caak Video" та бүхэнд үхлийг “хуурч” чадсан 10 хүний түүхийг хүргэж байна.

Үхлийн савраас мултарсан 10 хүний ер бусын түүх Хадгалах

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүн бүр л эрүүл урт удаан амьдрахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл хүнс хэрэглэх. Харамсалтай бид бүхэн идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор нөлөөг төдийлөн сайн мэддэггүй. Ингээд бидний идэх дуртай, түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд биед ямар сөрөг нөлөөтөй болохыг мэдэж авцгаая. 

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр

Хүний амьдралд маш олон хэцүү асуудлууд тохиолддог. Гэхдээ бид заримдаа тэдгээр үйл явдлуудад хэрхэн хандаж, яаж шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл та доорх үгсийг үргэлж өөртөө хэлж, сануулж байгаарай. Энэ нь танд хүнд хэцүү үеийг даван туулахад чинь бага ч гэсэн туслах болно. Ямартай ч мөнхийн зовлон гэж байдаггүй учраас юу ч болсон өөртөө итгэлтэй байж, аз жаргалаа даллан дуудаж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр Хадгалах

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

Кубын хувьсгалаар олонд танигдаж, улмаар зүүний үзэл санааны зуун дамнасан бэлгэ тэмдэг болсон Аргентин гаралтай, физикч мэргэжилтэй Че Геварагийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр зөвхөн Кубад биш Африк, Өмнөд Америкийн орнуудад коммунист хувьсгал хийхээр оролдож, амжилт бүтэлгүйтлийн аль алиныг нь амсаж байв. Эцэст нь, 1967 онд түүнийг Боливийн хүчний байгууллага баривчлан, буудан хороожээ. Өдгөө түүнийг олон хүмүүс тогтолцооны эсрэг тэмцэл, идеализмын эцэг гэж хүндэлдэг бол эсрэгээрээ гэмгүй олон хүний аминд хүрсэн алуурчин, хямралыг өдөөгч хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй бий.

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв? Хадгалах

Нарны тухай сонирхолтой баримтууд

Манай гариг дээр амьдрал үүсэж бий болоход нарны нөлөө мэдээж маш их бий. Нар үеэс үед хүн төрөлхтний хувьд бурхан, шүтээн адил дээдлэгдэж ирсэн. Харин бүхий л амьд биетийн амьдралд нэн чухал үүрэгтэй нар хэмээх одонд ирээдүйд чухам юу болох талаар эрдэмтэд олон таамаг гаргасан байна. Эдгээрийг та бүхэндээ сонирхуулъя.

Нарны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх

Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн гэгддэг Жэрэми Микс нь хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан ч нэр нөлөө бүхий танилууд болон Холливудын алдарт найз нөхдийн ачаар загварын ертөнцөд ихээхэн алдар нэрд хүрч чадсан. Энд мөн түүнийг баргийн бүсгүйг дурлуулахаар царайлаг гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх Хадгалах

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

Хятад болон Өмнөд Солонгосын иргэд л гэхэд АНУ руу нүүж ирснийхээ дараа тэднийг орой биш өглөө шүршүүрт ордгийг хараад их л гайхдаг гэнэ. Харин Арабын жуулчид барууны зочид буудлуудад орохдоо заавал ариун цэврийн өрөөтэй өрөөг авдаг аж. Энэ мэтчилэн улс орон бүрд хувийн ариун цэврийг сахих хачирхалтай арга замууд байдаг байна. 

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд Хадгалах