СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн 2-р дайны үеэр холбоотнуудын гаргасан хамгийн том 15 алдаа

Хэдийгээр холбоотнууд Дэлхийн 2-р дайнд ялсан ч гэсэн тэд байж боломгүй алдаануудыг дайны үеэр гаргаж байжээ. Мэдээж өнгөрснийг буцааж, ялагчдыг буруутгаж болохгүй ч зүгээр л тэдний гаргасан алдааг яагаад сонирхож болохгүй гэж? Ирээдүйд хэрэг болох ч юм бил үү.

Дэлхийн 2-р дайны үеэр холбоотнуудын гаргасан хамгийн том 15 алдаа Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх

Бодит байдал уран зохиолоос ч илүү сонирхолтой гэж та боддог уу? Ингээд бид танд Шерлок Холмсын бодит хувилбарууд болох дэлхийн шилдэг мөрдөгчдийн талаарх мэдээллийг дараах видеогоор хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх Хадгалах

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг "царай муутай" 6 жүжигчин

Царайлаг гэх тодорхойлолт нь маш субьектив ойлголт хэдий ч, дэлхий даяар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл татам байдлын талаар хэдийн тогтсон нэг хэвийн ойлголт ноёлсоор ирсэн. Тэгвэл тэрхүү нэг хэвийн байдлыг эвдэж, дүр төрхөөрөө биш, өөр талаараа бүх ертөнцийг шуугиулж, олон хүний сэтгэлийг булааж чадсан Холливудын эгэл бус 6 одыг танилцуулъя. Тэдний нууц нь юу байв?

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг "царай муутай" 6 жүжигчин Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай 10 шашны бүлэглэл

"Калт" буюу шашны бүлэглэл нь олон нийтийн этгээд, гажууд гэж үздэг итгэл үнэмшил болон зан үйлийг тахин шүтдэг нийгмийн цөөнх юм. Бүлэглэлүүд ихэнх тохиолдолд үнэнч дагагчдаасаа их хэмжээний мөнгө, цаг хугацааг шаардах бөгөөд заримдаа хамгийн том төлөөс буюу амь насыг нь нэхэх ч тохиолдол бий. Ингээд шашныг харах өнцгийг орвонгоор нь өөрчилж болох жишээнүүдийг дараах видеоноос үзээрэй.

Дэлхийн хамгийн аюултай 10 шашны бүлэглэл Хадгалах

Ах дүүсийн маргаанаас болж "Адидас" болон "Пума" үүссэн түүх

Бид төрөл бүрийн брендийн хувцас худалдаж авахдаа тэдгээрийн анх үүссэн түүхийг төдийлөн анзаарч сонирхдоггүй билээ. Үнэндээ тэдгээр түүхүүд маш сонирхолтой байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх "Adidas" болон "Puma" нь нэг бренд байх боломжтой байжээ. Цусан төрлийн ах дүүс спорт гутал үйлдвэрлэх хүсэлдээ автаж улмаар өөр хоорондоо өрсөлдөх болсноор тус тусынхаа брендийг үүсгэж байгуулж байсан түүхтэй. Ингээд бид танд "Adidas" болон "Puma" бренд хэрхэн үүссэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ах дүүсийн маргаанаас болж "Адидас" болон "Пума" үүссэн түүх Хадгалах

Домогт дуучин Фрэдди Меркуригийн тухай таны бодлыг өөрчлөх баримтууд

Алдарт дуучин Фредди Меркьюригийн уран бүтээл, гайхалтай үзүүлбэрүүдийг рок хөгжмийн урсгалыг сонирхдоггүй хүмүүс ч сайн мэдэх биз ээ. Тэдний “Bohemian Rhapsody” хэмээх дуу нь сүүлийн 1000 жилийн хамгийн шилдэг дуу болж Гиннессийн амжилтын номд багтсан байдаг. Гэхдээ Фреддигийн бодит  амьдрал дээрх үнэн дүр төрхийг зөвхөн түүний ойр дотны хүмүүс л мэддэг аж. Ингээд түүний талаарх хүмүүсийн мэддэггүй баримтуудаас толилуулж байна. 

Домогт дуучин Фрэдди Меркуригийн тухай таны бодлыг өөрчлөх баримтууд Хадгалах

Дэлхийн түүхэн дэх хамгийн шударга 10 улс төрч

Бид өдөр бүр л хэн нэгэн улс төрчийн болчимгүй үйлдэл, бохир ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсох болжээ. Гэвч тэдгээр хүн чанаргүй, гэмт хэрэг үйлдсэн, худалч, луйварчин хүмүүсээс гадна улс эх орныхоо хөгжил болоод дэлхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулдаг шударга улс төрчид ч байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай улс төрчдийг дараах видеогоор танилцуулж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн шударга 10 улс төрч Хадгалах

Түүхэн дэх хамгийн цуутай 5 тагнуулч бүсгүй

Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүд төрөлхийн чадварлаг тагнуулчид байдаг гэдэг нь тогтоогджээ. Энэ нь тэдний хүмүүсийн сэтгэл хөдлөлийг сайн мэдэрч, олон зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлж чаддагтай нь холбоотой аж. Ингээд та бүхэнд өөрсдийн тэрхүү байгалийн авьяасаа хөгжүүлэн шилдэг тагнуулч болж чадсан 5 гайхалтайн эмэгтэйн түүхийг танилцуулж байна.

Түүхэн дэх хамгийн цуутай 5 тагнуулч бүсгүй Хадгалах

Дэлхийн II дайны үед Америкт Япончуудыг цагдан хорисон тухай 12 баримт

Дэлхийн II дайны үед Япон, Америкийн хооронд зөрчил үүссэн билээ. Тэгвэл энэ үеэр буюу 1942 оны хоёрдугаар сарын 19-нд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Японы цагаачдыг хөөж, Япон гаралтай Америкчуудыг улсын цагдан хорих лагер руу нүүлгэн шилжүүлэх тушаал баталжээ. Ингээд 110-120 мянган Япон гаралтай иргэд Луизиана мужийн ойролцоох хорих лагеруудад хоригдож эхэлсэн байна. Тэгвэл Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн гутамшигт үйл явдлуудын нэг гэж үзэгддэг энэхүү хэргийн талаар 12 баримтыг хүргэж байна.

Дэлхийн II дайны үед Америкт Япончуудыг цагдан хорисон тухай 12 баримт Хадгалах

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй тагнуулын байгууллагуудын нууц

Хүн төрөлхтний ДНХ-гийн түвшинд агуулагддаг нэгэн чанар бол бусдыг тандах, нууцыг илрүүлэх юм. Тэгвэл хүн төрөлхтний яг энэ чанараас үүдэн бий болсон зүйл бол дэлхий даяарх тагнуулын байгууллагууд билээ. Өдгөө тэд маш нууцлаг, хаалттай болоод зарим талаараа аймшигтай үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл дэлхийн хамгийн том 10 тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, үүх түүхийг дараах видеогоор танилцуулъя.

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй тагнуулын байгууллагуудын нууц Хадгалах

Таны англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

Гэрээсээ гарч, өөр улс орон руу явалгүйгээр цэнхэр дэлгэцээрээ дамжуулан Англи хэлийг яг л орчинд нь байгаа мэт сурч болдог. Тиймээс та хөгжилтэй хэрнээ үр дүнтэйгээр хэл сурахыг хүсэж байвал дуртай киногоо орчуулгагүйгээр үзэхэд л хангалттай юм. Ингээд Англи хэлийг шамдан сурч байгаа хүн бүрд зориулж энэхүү видеог хүргэж байна.

Таны англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино Хадгалах

Бид Сатаны тухай мэддэг үү?

Христийн хамгийн заналт дайсан сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү видеог үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Бид Сатаны тухай мэддэг үү? Хадгалах