Худалдаж авсан ширээн дотроосоо маш их мөнгө олжээ

2013-11-17, 00:58
22,743
Америкийн Коннектикут мужийн Нью-Хейвен хотод "раввин" (еврейн нийгэмлэгийн удирдагчийн албан тушаал) Ноа Мурофф нь интернетээр ширээ худалдан авсан байна. Ноа ширээг өрөөндөө оруулах гэж байхдаа дотроос нь 98 мянган долларыг олжээ.
Худалдаж авсан ширээн дотроосоо маш их мөнгө олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ширээ хаалгаар багтахгүй байсан учир тэрээр түүнийг задлахаар шийджээ. Ингээд л тэр мөнгийг анх олсон байна. Дотроос нь мөнгө олоод Ноа ихэд гайхсан байна. Тэр шууд л эхнэрээ дуудсан бөгөөд мөнгийг буцааж өгөхөөр шийдэцгээсэн ажээ.

www.caak.mn

Залуу эр тэр даруй л түүнд ширээгээ худалдсан эмэгтэй рүү утасдан, олсон зүйлийнхээ тухай мэдэгдсэн байна. Ширээн дотроо мөнгө байгааг мартаад ширээгээ интернетээр зарахаар шийдсэн болох нь илэрсэн байна. Тэр мөнгө эмэгтэйд өв залгамжлагдан ирсэн бөгөөд хэдэн жилийн өмнө бэлэн мөнгийг ширээндээ “хар өдөр“ хэргэлэхийн тулд нуухаар шийдсэн байжээ.

Дараагийн өдөр нь Ноа эхнэр дөрвөн хүүхдийн хамт мөнгөний эзэнтэй уулзахаар явсан байна. Амьдрал дээр шудрага байх ямар чухал болохыг харуулахын тулд тэд хүүхдүүдээ авч явжээ. Ширээг зарсан эмэгтэй Ноагийн энэ үйлдэлд үнэхээр сэтгэл нь хөдөлсөн бөгөөд “дэлхий дээр ийм шудрага хүмүүс маш цөөхөн“-гэж бахархан ярьсэн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()