СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анхдагч байгаагүй "анхдагч" зүйлс

Бид амьдралынхаа туршид маш олон мэдээллийг ой санамждаа хуримтлуулдаг бөгөөд тэдний заримыг нь хаанаас, яаж олж мэдсэнээ ч санадаггүй. Тиймээс ч харсан, сонссон юм бүхэндээ итгэх нь эрсдэлтэй байдаг. Ингээд таны анхдагч хэмээн итгэж байсан хүмүүсийн талаарх мэдээллийг видео контент болгон хүргэж байна

Анхдагч байгаагүй "анхдагч" зүйлс Хадгалах

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

Хүн төрөлхтөн ихээхэн мухар сүсэгтэй байдаг. Гэхдээ зарим түүхэн хараалууд ердөө л золгүй тохиолдол байх нь бий. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай хараалуудыг танилцуулж байна. Эдгээр нь золгүй явдал уу аль эсвэл үнэхээрийн далдын нөлөөтэй байсан уу гэдгийг бурхан л мэдэх байх...

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол Хадгалах

Олимпын наадмын түүхэнд болсон 7 аймшигт үйл явдал

Олимпын наадам бол дэлхийн олон улс үндэстэн цугларан өөрсдийн бие махбодын болон оюун санааны хурд, хүчийг харуулдаг томоохон тэмцээн билээ. Тийм ч учраас Олон улсын олимпын хороо (ОУОХ) нь спортын тэмцээнийг аливаа ялгаварлан гадуурхлаас ангид байлгаж, "Нөхөрлөл, эв санааны нэгдэл, шударга тоглолт"-ыг бий болгохыг зорьдог. Гэвч зарим тохиолдолд олимпын үеэр өс хонзон, улс төрийн зөрчилдөөн үүсэх нь ч бий. Тэгвэл дэлхийн олимпын наадмын түүхэнд тодрон үлдсэн 7 үйл явдлыг хүргэе.

Олимпын наадмын түүхэнд болсон 7 аймшигт үйл явдал Хадгалах

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

Бүхий л улс орнууд ирээдүй хойч үедээ газар нутаг, өв соёлоо өвлүүлэн үлдээхийн тулд бидний төсөөлж байгаагаас ч илүү золиос гаргасан байдаг гэдгийг санах нь зүйтэй. Ингээд та бүхэнд дараах видеогоор дэлхийн түүхэн дэх хамгийн том 10 тулаануудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан Хадгалах

Сахарын цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл

Дэлхийн хамгийн том цөл болох Сахарын цөлийн элс нь олон зууны турш хүн, амьтан, бүр бүхэл бүтэн хотуудыг ч залгисаар иржээ. Тэр ч утгаараа энэхүү эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн дунд төөрсөн хүмүүс амьд гарч ирэх магадлал тун бага аж. Харин өнөө үед технологийн тусламжтайгаар Сахарын цөлийн нууц бага багаар тайлагдсаар байна. Үүнээс хамгийн томоохонд тооцогдох 10 нууцыг та бүхэнтэй хуваалцъя.

Сахарын цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл Хадгалах

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

Сүнс, чөтгөрүүд ихэвчлэн хүүхдийн нүдэнд харагдаж, тэднийг айдаст автуулдаг болохыг та олон аймшгийн киноноос харж байсан биз ээ. Харин тэдгээр кинонд гардаг зүйлс бодит амьдрал дээр үнэхээр болдог гэвэл итгэх үү? Итгэхэд бэрх хэдий ч, бид та бүхэндээ хүүхдүүдийн эцэг, эхдээ ярьж байсан хамгийн айдас төрүүлэм зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд Хадгалах

Хүн бүр төдийлөн мэддэггүй, сонирхолтой түүхэн баримтууд

Түүх үргэлж бидний сонирхлыг татсаар ирсэн. Энэ удаад та бүхэнд сургуульд заадаггүй, хүн бүрийн төдийлөн мэдэхгүй, магадгүй сонсож ч байгаагүй сонирхолтой түүхэн баримтуудыг хүргэе. 

Хүн бүр төдийлөн мэддэггүй, сонирхолтой түүхэн баримтууд Хадгалах

Түүхэн дэх хамгийн алдартай хакерууд

Юун түрүүнд та бүхэндээ “Хакер” хэмээх ойлголтыг товчхон тайлбарлая. Хак гэдэг нь цахим ертөнцтэй огтоос хамааралгүй бөгөөд энэ нь англи хэлний цавчих, тайрах, тэрчлэн сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг байна. Харин “хакер” гэдэг нь модоор эд зүйл урладаг мужаан хүмүүсийг хэлдэг байсан бол хожим энэхүү нэршил нь компьютерийн програмд зөвшөөрөлгүй нэвтрэгч хэмээх ойлголт руу шилжсэн юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцийн түүхийг өөрчилсөн төгс чадвартай хакерууд басхүү хамгийн дуулиантай цахим халдлагуудыг танилцуулж байна.

Түүхэн дэх хамгийн алдартай хакерууд Хадгалах

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Орчин үед хүн бүр л гадаад үзэмжиндээ онцгой анхаарах болсон төдийгүй, загварлаг, донжтой, болж өгвөл брэндийн чанартай хувцас өмсөхийг чухалчилдаг нь нууц биш. Харин чанартай хэмээн бидний онцлоод байдаг брэндүүдийн хөшигний ард буюу үйлдвэрлэлийн процесст хүн үнэмшмээргүй ямар нууцууд байдаг юм бол?    

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ? Хадгалах

Европыг донсолгосон "Хар тахал" өнөөгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

14-р зуунд Европт гарсан тахал маш их хор хөнөөлийг учруулж, хүн амын гуравны нэг буюу 25 сая хүнийг үхэлд хүргэж байсан юм. Энэхүү тахал нь олон хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, Европ төдийгүй дэлхийг тэр чигт нь өөрчилж, одоогийн хүмүүсийн амьдралд ч нөлөөлөх болсон гэдэг

Европыг донсолгосон "Хар тахал" өнөөгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Хадгалах

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ? Хадгалах

Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан Цахиурын хөндийн түүх

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан Цахиурын хөндийн түүх"-ийн тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан Цахиурын хөндийн түүх Хадгалах