ЧӨЛӨӨТ ЦАГ

Хайртай эцэг эхдээ дараах мэдээллийг заавал хүргээрэй!

Биднийг хамгийн анх ямар нэгэн зүйлийг амжилттай хийхэд эцэг эх маань баярлаж байсан шиг бид ч эцэг эхийнхээ амжилтаар бахархах цаг үе элбэг Өндөр настай ээжийгээ ухаалаг утас хэрэглэж сурснаар нь бахархаж, аав тань дэлгүүрт мобайл банк ашиглаж төлбөр төлж байхыг хараад маш их баярлах үе элбэг тохиолдоно. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь туслахын тулд та аав ээждээ юу зааж өгөх хэрэгтэй вэ?

Хайртай эцэг эхдээ дараах мэдээллийг заавал хүргээрэй! Хадгалах

Өдөр бүр 6 хумс сармис идээрэй, яагаад гэвэл...

Сармис нь хүний бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Намар, өвлийн улиралд сармис хэрэглэх нь ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлдэг. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул ханиад томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийг удаашруулах бодис агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Энэ үүднээс та бүхэнд сармисаар хийж болох хамгийн эрүүл мэндэд тустай хоол жигнэсэн сармис хийх жорыг хүргэж байна.

Өдөр бүр 6 хумс сармис идээрэй, яагаад гэвэл... Хадгалах

30 нас хүрэхээсээ өмнө заавал мэдэх ёстой зүйлс

Гучин насыг гадаадын мэргэжилтнүүд “Young adult” буюу “Залуу хүн" хэмээн нэрлэдэг. Зарим хүн 30 насандаа аль хэдийнэ өөрийн гэсэн байр, автомашин, байнгын ажилтай болсон байдаг бол зарим нь юу юу ч үгүй байх нь бий. Энэ нь нэг талаар санхүүгийн буруу зуршлуудтай холбоотой бөгөөд насанд хүрсэн хүмүүс дараах зуршлуудыг аль хэдийнэ хаясан байх хэрэгтэй юм.

30 нас хүрэхээсээ өмнө заавал мэдэх ёстой зүйлс Хадгалах

Та эдгээр дасгалыг хийж тархиа хөгжүүлээрэй

Энгийн дасгалуудыг хийхэд бидний тархи хүчилтөрөгчөөр цэнэглэгдэж, мэдрэлийн шинэ эсүүд үүсдэгийг та мэдэх үү? Үүнээс гадна баруун, зүүн тархины үйл ажиллагаа тогтворждог гэнэ. Америкийн сэтгэл судлаач гэр бүлийн хос болох Деннисоныхны зохиосон, тархи хөгжүүлэх хялбархан дасгалуудыг дагаад хийгээрэй. 

Та эдгээр дасгалыг хийж тархиа хөгжүүлээрэй Хадгалах

Дэлгүүр хэсэхдээ бид яагаад их мөнгө үрдэг вэ?

Ганц цүнх авах гэж дэлгүүр ороод төлөвлөөгүй баахан зүйлс авчихаад дараа нь харамсдаг уу. Яг яах гэж дэлгүүр оров оо гэж амаа барих үе бидэнд бишгүй тохиолддог. Тэгвэл бид уймраа эсвэл үрэлгэндээ дэлгүүр хэсэхдээ төлөвлөөгүй худалдан авалт хийдэггүй юм байна. Судлаачдын хэлж буйгаар бизнес эрхлэгчид биднийг илүү их худалдан авалт хийлгэх олон янзын арга сэдсэн байдаг аж. Ингээд бид уншигчдадаа зориулж дэлгүүр хэсэхдээ мөнгөө гамнах сэтгэлзүйн аргуудыг танилцуулъя. 

Дэлгүүр хэсэхдээ бид яагаад их мөнгө үрдэг вэ? Хадгалах

Өглөө бүр алимны цуу уух 10 шалтгаан

Алимны цуу хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд айл бүрийн хөргөгчинд заавал байх ёстой зүйлийн нэг болов уу. Энэхүү шидэт бүтээгдэхүүнийг та хоол хүнс, эрүүл мэнд, цэвэрлэгээ гээд бүхий л зүйлд ашиглах боломжтой. Та нэг цайны халбага алимны цууг зөгийн бал, нэг аяга устай өлөн элгэн дээрээ ууснаар өдрийн хэрэгцээт амин дэмээ авч чадна. Хэрвээ та ходоодны хүчил багатай бол алимны цуу хамгийн шилдэг эмчилгээ болно. Үүнээс гадна алимны цуу нь бодисын солилцоог тэнцвэржүүлдэг бөгөөд өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ингээд алимны цууны 10 ашиг тусын талаар мэдээлэл хүргэе.

Өглөө бүр алимны цуу уух 10 шалтгаан Хадгалах

Антибиотик уухын өмнө бидний заавал мэдэх ёстой зүйлс

Эмч нар аливаа антибиотикийг шаардлагатай тохиолдолд л хэрэглэхийг зөвлөсөөр ирсэн. Уламжлалт анагаах ухаанд байгалийн гаралтай эм тан уухыг зөвлөдөг шүү дээ. Тэгвэл эдгээр уламжлалт эм тангууд нь барууны анагаах ухаантай хэр нийцэмжтэй вэ? Үнэхээр эмчилгээнд нөлөөлж чадах уу, хүний дархлааг хамгаалах ашигтай бактери бий юү.  Хамгийн элбэг тохиолддог эмийн  гаж нөлөө нь юу вэ. Ямар үед антибиотик хэрэглэхээс татгалзах ёстой зэрэг бидний амьдралд тулгардаг олон асуултын хариултыг дэлхийн туршлагатай эмч мэргэжилтнүүдээс тодруулсныг хүргэж байна. 

Антибиотик уухын өмнө бидний заавал мэдэх ёстой зүйлс Хадгалах

Энэ сард таны ажил амьдрал, хайр дурлалд юу тохиолдох вэ? /Зурхай/

Есдүгээр сард таныг ямар гайхалтай үйл явдал, боломж хүлээж байгаа талаар та мэдэхийг хүсэж байгаа биз дээ? Ирэх сарын зурхайтайгаа танилцаж, ажил амьдралаа зохицуулж, магадгүй удахгүй ирэх ховорхон аз, гэгээн учрал, хайр дурлалаа тосон авахад бэлэн байгаарай. Таныг азын тэнгэр ивээх болтугай! 

Энэ сард таны ажил амьдрал, хайр дурлалд юу тохиолдох вэ? /Зурхай/ Хадгалах
2018-08-31, 14:52

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

Эх үрийн нандин холбоо таны бодож байгаагаас ч илүү эрт бий болдог. Сэтгэл зүйн шинжлэх ухааны судалгаагаар хэвлий дэх ураг эхийнхээ сэтгэл зүйн байдлыг мэдэрдэг учраас хөл хүнд ээжүүдэд эерэг сайхан зүйлс бодож, уур бухимдлаас хол байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа юунд баярладаг талаарх сонирхолтой мэдээллийг хөрвүүлэн хүргэж байна. Ээжүүд ээ, таны үрийг юу жаргалтай болгодог гээч? 

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ? Хадгалах

Вьетнамчууд нярай хүүхдийг ингэж унтуулдаг

Нярай хүүхэд яасан нь мэдэгдэхгүй уйлаад унтахгүй байх нь ямар ч туршлагатай ээжийг сандаргадаг шүү дээ. Тэгвэл вьетнам сувилагч Лэ Ди Ань (Lê Thi Ánh) өөрийн фэйсбүүк хуудсан дээр нярай хүүхэд унтуулах өөрийн аргаа хуваалцахаар видео бичлэг байршуулсан нь гуравхан сарын хугацаанд 16 сая хандалт авчээ. Түүний арга тун энгийн бөгөөд үр дүнтэй учраас хүн бүр ам сайтай байгаа гэнэ. Ингээд та бүхэнд Лэ Ди Анийн нялх хүүхдийг хэрхэн тайвшруулж унтуулах аргыг танилцуулъя. 

Вьетнамчууд нярай хүүхдийг ингэж унтуулдаг Хадгалах

Оффисын ажилтнууд ихэвчлэн дараах өвчнөөр өвчилдөг

Оффист ажиллах нь төдийлөн хүнд хэцүү, аюултай ажил мэт санагддаггүй. Цэвэрхэн, ая тухтай орчин нөхцөлд зөөлөн сандал дээр сууж, хүсвэл ажлаа хийнгээ хөнгөн зууш идэх ч боломжтой. Гэтэл олон төрлийн судалгаанаас харахад оффисын ажилтнуудад эрүүл мэндийн нэлээд асуудал тулгардаг гэнэ шүү. Хэрэв та оффисын ажил хийдэг бол дараах мэдээллийг уншаад, өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Оффисын ажилтнууд ихэвчлэн дараах өвчнөөр өвчилдөг Хадгалах

Япончуудын дунд алдартай “Шиатсу” цэгэн иллэгийг хийж төрөл бүрийн өвчнөөсөө салаарай!

“Шиатсу” хэмээх цэгэн иллэг япончуудын дунд ихээхэн алдартай. Үүнийг эрхий хуруугаараа тусгай цэгүүд дээр дарж хийдэг бөгөөд өдөр тутамдаа тогтмол энэ дасгалыг гүйцэтгэснээр төрөл бүрийн өвчнөөс ангижирч чаддаг байна. Иллэгийг тодорхой цэгүүд дээр цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг тойрог байдлаар хийдэг аж. Ингээд танд “Шиатсу” цэгэн иллэгийг хэрхэн хийх талаар танилцуулъя. Дагаад хийгээрэй. 

Япончуудын дунд алдартай “Шиатсу” цэгэн иллэгийг хийж төрөл бүрийн өвчнөөсөө салаарай! Хадгалах