30 нас хүрэхээсээ өмнө заавал мэдэх ёстой зүйлс

Гучин насыг гадаадын мэргэжилтнүүд “Young adult” буюу “Залуу хүн" хэмээн нэрлэдэг. Зарим хүн 30 насандаа аль хэдийнэ өөрийн гэсэн байр, автомашин, байнгын ажилтай болсон байдаг бол зарим нь юу юу ч үгүй байх нь бий. Энэ нь нэг талаар санхүүгийн буруу зуршлуудтай холбоотой бөгөөд насанд хүрсэн хүмүүс дараах зуршлуудыг аль хэдийнэ хаясан байх хэрэгтэй юм.

30 нас хүрэхээсээ өмнө заавал мэдэх ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хот хооронд мөнгө төлж утсаар ярих

Хэрвээ та хэн нэгэнтэй үргэлж утсаар ярих шаардлагатай болдог бол цахим хэрэглээгээр үнэгүй ярих арга замыг хайгаарай. Учир нь байнга утсаар ярих нь таны санхүүд тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Хамгийн алдартай, тохиромжтой цахим харилцаа холбоо WhatsApp юм. Ашиглахад хялбар аппликейшний нэг боловч цахим халдлагад өртөх магадлал өндөр байдаг. Эсвэл Talky, WeChat болон Google Hangouts-ыг сонгосон ч болно. Танаас мэдээж ямар ч төлбөр шаардахгүй.

Хот хооронд мөнгө төлж утсаар ярих

2 Өндөр үнэтэй үүрэн телефоны хэрэглэгч байх

Үүрэн телефоны хэрэглээ заримдаа хэт үнэтэй байх тохиолдол бий. Тиймээс та өөрийн операторын тарифыг сайн хянах хэрэгтэй бөгөөд магадгүй тэд танаас хэрэглээгүй үйлчилгээний тань мөнгийг авдаг ч байж болох юм. Таны хэрэглэж буй үүрэн телефоны оператор үнэтэй санагдаж байвал илүү хямдыг сонгох эрх нь танд бий шүү дээ.

Өндөр үнэтэй үүрэн телефоны хэрэглэгч байх

3 Сэтгэлээ засахын тулд шоппинг хийх

Сэтгэл санаагаа сэргээхийн тулд шоппинг хийх нь буруу зуршлуудын нэг юм. Америкийн "Slickdeals" компани “Та хэр их төлөвлөөгүй худалдан авалт хийдэг вэ?” гэсэн санал асуулга явуулахад оролцогчдын ихэнх нь "Долоо хоногт гурван удаа" гэж хариулжээ.

Санхүүгийн мэргэжилтнүүд шоппинг хийж сэтгэл санаагаа засахын сул талуудыг дурдсан байна. Нэгдүгээрт, та өөрт хэрэггүй маш олон зүйлийг худалдаж авах магадлалтай. Хямд үнэтэй байсан ч оны эцэст та нэлээд их мөнгө үрсэн байх болно. Хоёрдугаарт, та өөрийн дотоод сэтгэл зүйн асуудлыг шоппингоор эмчлэхийг хичээж байгаа гэсэн үг юм. Жишээлбэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуу, хатуу чанга өссөн хүүхдүүд том болохоороо шоппинг хийх сонирхолтой болдог.

Сэтгэл санаагаа засах, сэргээхийн тулд та найзуудтайгаа уулзаж гадуур алхах, эсвэл гэр бүл ойр дотныхоо хүмүүстэй салхинд гарч болно. Энэ нь шоппингоос илүү хямд тусна.

Сэтгэлээ засахын тулд шоппинг хийх

4 Зээлийн картан дахь мөнгийг өөрийнх мэт үрэх

Зээлийн карт бол орлогын эх үүсвэр биш билээ. Хэрвээ та зээлийн картаа өөрийн орлого мэтээр хүлээж авч байвал картнаасаа татгалзах нь зүйтэй. Зээлийн карт танд илүү мөнгөтэй мэт сэтгэгдлийг төрүүлж, та илүү ихийг үрэх болно. Харин энэ мөнгөө сар бүр буцааж төлөх ёстой гэдгээ битгий мартаарай.

Зээлийн картан дахь мөнгийг өөрийнх мэт үрэх

5 Төлөвлөөгүй амралт

Төлөвлөөгүй амралт авснаар та санхүүдээ нэлээд хүндхэн хямралыг авчрах магадлалтай. Учир нь  яг амралт, зугаалгын үеэр тасалбарын үнэ өндөр болж, зочид буудлын үнэ ч нэмэгддэг. Цаг агаарын байдлаас гадна долоо хоногийн гариг өдөр хүртэл үүнд нөлөөлдөг. Тэр байтугай тасалбар худалдаж авах хамгийн тохиромжтой өдөр нь мягмар болон лхагва гариг хэмээн гарчээ. Харин хамгийн тохиромжгүй өдөр нь долоо болон арванхоёрдугаар сарын ням гариг гэсэн дүгнэлтэнд хүмүүс хүрсэн байна.

Төлөвлөөгүй амралт

6 Гар утсаараа төлбөртэй кино татаж үзэх

Гар утаснаасаа дуу хөгжим болон кино төлбөртэй үзэх нь өртөг өндөр тусдаг.  Заримдаа энэ төрлийн программ автоматаар таны утсан дээр суудаг учир та өөрийгөө төлбөртэй зүйл хэрэглэж байгаа гэдгээ мэдэхгүй ч байх магадлалтай. Хэрвээ таны картнаас нэг л төрлийн төлбөр татагдаад байвал шалгаад үзээрэй. Кино үзэх, дуу сонсохыг хүсэж байвал үнэгүй сайт сонгох нь таны санхүүд сайнаар нөлөөлнө.

Гар утсаараа төлбөртэй кино татаж үзэх

7 Бараа бүтээгдэхүүнийг бөөнд нь авахгүй байх

Хүнсний болон ахуйн хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авч чадахгүй л байна уу? Их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авахад үзүүлдэг хямдралаас ичих огтхон ч хэрэггүй. Ялангуяа удаан хугацааны турш хадгалж болох бүтээгдэхүүнийг санаа зоволтгүй бөөнд нь худалдаж аваарай.

Жишээлбэл, төрөл бүрийн будаа, ариун цэврийн цаас, шампунь, угаалгын нунтаг гэх мэт. Гэхдээ аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа танд хэрэгцээтэй эсэхийг сайтар тунгааж бодоорой. Хямд үнэтэйд нь хууртагдаж, хэрэггүй зүйл худалдаж авахаас бас болгоомжлох ёстой шүү.

Бараа бүтээгдэхүүнийг бөөнд нь авахгүй байх

8 Байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагддаггүй

Ихэнх байгууллага байнгын үйлчлүүлэгч нартаа хөнгөлөлт, урамшуулал зарладаг билээ. Гэхдээ энэ нь зөвхөн ямар нэгэн бонус карт биш юм. Жишээлбэл, нисэхийн байгууллагууд хөнгөлөлт эдлэхийн тулд өөрийн тасалбарыг цуглуулаарай хэмээн зөвлөдөг.

Олон тооны бонус картанд төөрөхгүйн тулд бүгдийг нь нэг дор болгож аппликейшнд байршуулж болно.

Байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагддаггүй

9 Наймаалцаж сураагүй л байна уу

Зүүний орнуудад худалдаа наймаа хийх үедээ наймаалцах ихээхэн сонирхолтой байдаг. Энэ бол тийм ч ичгүүртэй зүйл биш бөгөөд мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүсийн хувьд гайхалтай боломж юм. Зөвхөн зах дээр төдийгүй үл хөдлөх хөрөнгө, тавилга, цахилгаан бараа худалдаж авах үедээ хүртэл наймаалцах боломжтой. Мөнгө хэмнэх боломжоо битгий алдаарай. Заримдаа зүгээр л танайд хямдрал бий юү гэж асуугаад л бага хэмжээний мөнгө төлж болдог.

Наймаалцаж сураагүй л байна уу

10 Том худалдан авалт хийхдээ зөвлөлддөггүй

Гэр бүл гэдэг зөвхөн хүнд хэцүү цаг үед тань туслах ойр дотны хүмүүс биш.  Хэн ч таны алдаа дутагдлыг эхнэр, нөхөр, эцэг эх шиг тань танд хэлэхгүй. Хэрвээ та ямар нэгэн томоохон зүйл худалдаж авах гээд эргэлзэж байвал гэр бүлийнхээ гишүүдээс зөвлөгөө аваарай. Энэ нь таныг буруу худалдан авалт хийхээс сэргийлнэ.

Том худалдан авалт хийхдээ зөвлөлддөггүй

11 Тамхи, согтууруулах ундаанд мөнгө үрэх

Тамхи, согтууруулах ундаа, түргэн хоол нь эрүүл мэндэд төдийгүй таны хэтэвчинд муугаар нөлөөлнө. Санхүүгийн судлаачдын дүгнэлтээр америкчууд жилд 5000 долларыг тамхинд зарцуулдаг гэж гарсан байна. Түргэн хоол нь цаг хугацааг хэмнэхэд тустай хэдий ч эрүүл мэнд, санхүүд тань муугаар нөлөөлөх тул болж өгвөл өөрийн гараар бэлдсэн хоолыг хэрэглэх нь зүйтэй.

Тамхи, согтууруулах ундаанд мөнгө үрэх

12 Бусад хувцастай чинь зохихгүй хувцас худалдаж авах

Ганцхан удаа өмссөн тод өнгийн өндөр өсгийт, эсвэл цүнх тань хэзээ нэгэн өдөр таны хувцасны шүүгээнд сөрөг үр дагавар авчирна. Ямар нэгэн хувцас худалдаж авахдаа таны шүүгээнд байгаа хувцастай ямар нэг байдлаар хослуулж болохоор сонголт хийх хэрэгтэй.

Хуучин бараа худалдаалах, солилцох сайтаас татгалзах хэрэггүй бөгөөд энэ сайтын ачаар та өөрт хэрэгтэй зүйлийг хямд авч, харин хэрэггүй зүйлээ шүүгээнээсээ гаргах боломжтой болно.

Бусад хувцастай чинь зохихгүй хувцас худалдаж авах

13 Өдөр бүр кофе авч уух

Британийн судлаачдын тооцооллоор оффисын ажилтнууд жилд дунджаар 34 мянган долларыг кофенд зарцуулдаг гэжээ. Мэдээж, бүс, дүүрэг, улс орноосоо хамаарч кофены үнэ өөр өөр байх ч ер нь л кофенд их хэмжээний мөнгө үрдэг нь батлагдсан байна. Үүний оронд халуунаа барьдаг аяга аваад өөрөө гэртээ кофегоо найруулаад авч явсан нь хамаагүй ашигтай.

Өдөр бүр кофе авч уух

14 Сарын сүүл гэхэд мөнгөгүй үлддэг

Хэрвээ цалин хүртэл долоо хоног дутуу байхад та мөнгөө хэмнэхийн тулд аргаа барж байна уу? Тэгвэл та анхнаасаа л мөнгөө буруу үрсэн бололтой. Мөнгөө зөв зарцуулсан тохиолдолд сарын сүүлч гэхэд хэтэвч тань хоосон байхгүй. Тиймээс өөрийн орлого, зарлагыг хянаж өөрийн зарцуулалтыг тооцоолоорой.

Сарын сүүл гэхэд мөнгөгүй үлддэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()