ЧӨЛӨӨТ ЦАГ

Индүү ашиглалгүйгээр үсээ хэрхэн ороох вэ?

Охид бүсгүйчүүдийн хувьд сулхан долгиотой, хөвсгөр зөөлөн үс бол мөрөөдөл л гэсэн үг. Гэхдээ тийм байлгахын тулд үргэлж индүү, сэнс, буржийлгагч ашиглана гэдэг үсэнд ч халтай шүү дээ. Тиймээс бид та бүхэндээ амархан, бас эрүүл аргаар үсээ зөөлөн долгиотой болгох аргуудыг танилцуулж байна. 

Индүү ашиглалгүйгээр үсээ хэрхэн ороох вэ? Хадгалах
2016-06-18, 13:47

Баруун талаараа харж унтахын хор уршиг

Шөнийн бүтэн нойр авах нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Гэвч унтахад ч бас учир бий. Буруу байрлалтай унтах юм бол шөнийн туршид таны бие ядарч, дотор эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад учирч байдаг юм. 

Баруун талаараа харж унтахын хор уршиг Хадгалах
2016-06-16, 11:16

Бидний мэддэггүй ч хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүнүүд

Өндөг, сүү гэх мэт зүйлсийн  муудсан эсэхийг шалгахад хялбар байдаг. Ихэнхи хүнсний бүтээгдэхүүний хугацааг мэдэхдээ савалгаан дээрх он сарыг нь хараад мэдэж болдог билээ.  Харин зарим бүтээгдэхүүн дээр хадгалах хугацаа бичигдээгүй байдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүн мууддаггүй болов уу гэлтэй. Бидний мууддаггүй гэж боддог бүтээгдэхүүн чанараа ихээр алддаг бөгөөд сахлын татуурга, сормуусны будгийг хэдхэн удаа хэрэглэсний дараа л нян хуримтлагдах магадлалтай юм байна.

Бидний мэддэггүй ч хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүнүүд Хадгалах

Жин хасдаг биеийн цэгүүд

Цэгэн эмчилгээг эртнээс нааш Хятадууд өргөн дэлгэр хэрэглэж ирсээр дэлхий нийтэд таниулах болсон билээ. Хүний биед хэдэн мянга цэг байдгаас өвчин намдаах, эмчлэх, стресс багасгах, тураах гэх мэтчилэн тус тусдаа үр дүнтэй байдаг нь үнэхээр гайхалтай. Зөв цэгийг тааруулж чадвал асар өндөр үр дүнг үзүүлж, харин эсрэгээрээ буруу цэг тааруулвал аминд нь ч хүрч болох аюултай. 

Жин хасдаг биеийн цэгүүд Хадгалах
2016-06-13, 09:57

Бүтэн сайн өдөр заавал хийх ёстой 13 зүйлс

Та ням гарагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Амарч байна гээд өдөржин унтдаг юм биш биз? Ням гараг бол амрахад зориулагдсан өдөр биш бөгөөд та ирэх шинэ долоо хоногтоо өөрийгөө бэлдэх ёстой өдөр юм. Иймд та бүхэндээ бүтэн сайн өдөр заавал хийх ёстой зүйлсийг танилцуулж байна.

Бүтэн сайн өдөр заавал хийх ёстой 13 зүйлс Хадгалах

Шумуулыг хэрхэн холдуулах вэ?

Аялал болоод амралт зугаалгын  оргил үе ирж, хүн бүхэн л хөдөө газрыг зорьж байна. Гэхдээ хөдөө хээр дураараа аялах хэдий сайхан ч хөнөөлт дайсан бишгүй таарах нь жаахан тиймхэн... Тэр бол мэдээж заналт шумуул. Тэднээс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ сэргийлж болох хялбархан зөвлөгөөнүүдийг, зуны нарлаг өдрүүдэд зугаалахаар зэхэж буй та бүхэндээ зориулан бэлтгэлээ. 

Шумуулыг хэрхэн холдуулах вэ? Хадгалах

Таны хэтэвчийг хоосолдог зүйлс

Яаж ч хичээсэн мөнгө элс шиг л гарын салаагаар урсаад алга болчихож байгаа биз? Тэгвэл дахиад нэг бодоцгооё. Хүүхдүүдээ сайхан амьдруулж, өөрсдөө ч гэдэс цатгалан, мөр бүтэн байя гэвэл яалт ч үгүй хэмнэж сурах шаардлагатай тулгарч байна. Тэгэхээр юу таныг сайн сайхан амьдралд хүрэхэд саад болж байна вэ? Үүний гаргалгааг хамтдаа харцгаая.

Таны хэтэвчийг хоосолдог зүйлс Хадгалах

Өвдөлтийг намдаах шилдэг аргууд

Хүний бие маш олон хэсгээс бүрддэг. Бидний буруу хэвшил, өдөр болгон хийдэг зүйлс эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж байдаг гэдгийг мэдэх үү? Харин хэлж ирээгүй хийсч ирсэн өвчнөөс хялбархан аргаар өөрийгөө сэргийлж, ашигтай тал руу нь эргүүлэх боломжтой байдаг. Ингээд та бүхэндээ маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Өвдөлтийг намдаах шилдэг аргууд Хадгалах

Бизнес эхлэхэд бага мөнгө зарцуулдаг шилдэг санаанууд

Ажилтай хүн орлоготой. Гэвч өөрт тохирох аятайхан хувийн бизнесээ эхлэх гэхээр заавал түүнийг босгох багагүй суурь хөрөнгө шаардлагатай шүү дээ. Тиймээс ч бид та бүхэндээ ажилтай орлоготой байхад бүрэн боломжтой, хямд төсвөөр хийж болох бизнесийн санаануудыг хүргэе. Яагаад туршаад үзэж болохгүй гэж? Таны урд дүүрэн боломж байна. Шүүрч авахыг гагцхүү таны овсгоо самбаа л шийдэх биз ээ...

Бизнес эхлэхэд бага мөнгө зарцуулдаг шилдэг санаанууд Хадгалах

Хүүхдэдээ ийм гутал битгий өмсгөөрэй!

2 настай Эсмэ Коннор (Esme Connor) охиндоо аав ээж нь усны сандал буюу резинэн материалтай, "NEXT" 8 долларын сандалыг төрсөн өдрөөр нь авч өгчээ. Гэтэл охин сандаалаа өмсөөд цаг ч хүрэлгүй, гэрийнхээ гадаа талбайд тоглож байгаад 30 минутын дараа "Өвдөөд байна" гэсээр уйлж орж иржээ. 

Хүүхдэдээ ийм гутал битгий өмсгөөрэй! Хадгалах
2016-06-08, 15:00

Эмэгтэйчүүдэд хэзээ ч бүү итгэ

Эмэгтэй хүн гэдэг яаж л бол яаж хувирч чаддаг, байгаль эхийн гайхамшигтай бүтээл билээ. Тэдний гоо үзэсгэлэн гэдэг хэдийгээр зуурдын ч гэлээ тэрхүү оргил хугацаандаа хэний ч харцыг унагаамаар, хэнийг ч дуу алдуулмаар төгс төгөлдөр болж чаддаг. Ингээд нүүр будагчдын төрөлхийн чадвараас бүтсэн итгэмээргүй өөрчлөлтүүдийг хүлээн авна уу. 

Эмэгтэйчүүдэд хэзээ ч бүү итгэ Хадгалах
2016-06-08, 09:08

Усанд орохдоо бид ямар алдаа гаргадаг вэ?

Бид халуун ус, саван байвал л сайхан усанд ороод биеэ амраачихна гэж үздэг. Гэтэл усанд ороод гараад ирсний дараа хамаг бие загатнаж байвал хэрэг бишидлээ л гэсэн үг. Учир нь хэт халуун усанд орох нь биед асар их сөрөг нөлөөтэй юм. Энэ мэтчилэн бидний усанд орохдоо гаргадаг түгээмэл алдаануудыг та бүхэнд сонирхуулж байна. Мэдэхгүй нэгэндээ заавал дамжуулаарай. 

Усанд орохдоо бид ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах
2016-06-07, 17:27