ЧӨЛӨӨТ ЦАГ

Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?

Цахим сүлжээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсноос хойш хүн бүр төгс зураг авахуулах тал дээр анхаарлаа хандуулж, суралцах болжээ. "Чухам хаанаас, яаж зургаа авахуулбал сул талаа нууж, үзэсгэлэнтэй харагдах бол?" гэж гайхаж яваа хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Иймд бид та бүхэндээ зориулан зурган дээр дур булаам гарах поозуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ? Хадгалах

Дасгал хөдөлгөөн таны биеийн аль хэсэгт нөлөөлдөг вэ?

Эрүүл амьдралын хамгийн том нууц бол мэдээж дасгал хөдөлгөөн билээ. Сүүлийн үед хүмүүс эрүүл чийрэг биетэй болох тал дээр анхаарч, цаг зав гарган дасгал хийж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөвхөн өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалыг хийхгүй бол дуслуулсан хөлс бүр тань үр дүнгүй, үнэ цэнэгүй болж хоцрох юм. Иймд та бүхэндээ таны хийж байгаа дасгал биеийн тань аль хэсэгт нөлөөлдөг болохыг дуулгая. 

Дасгал хөдөлгөөн таны биеийн аль хэсэгт нөлөөлдөг вэ? Хадгалах

Та үсээ засуулахаар шийдсэн бол үүнийг заавал уншаарай!

"Үс сайхан бол зүс сайхан" гэж ярьдаг шүү дээ. Тиймдээ ч бид үсний засалтандаа анхаарч, өөртөө болон бусдад гоё, сайхан харагдахыг хичээдэг билээ. Тэгвэл манай хамт олон та бүхэндээ танд шинэ өнгө төрх, стиль имиджийг бүрдүүлэх 17 үсний засалтыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Та үсээ засуулахаар шийдсэн бол үүнийг заавал уншаарай! Хадгалах

Энэ цэг дээр массаж хийвэл юу болох вэ?

Бидний амьдралд янз бүрийн асуудлууд өдөр бүр л тохиолдож байдаг шүү дээ. Заримдаа тэдгээр асуудлуудаас болоод хүссэн, хүсээгүй уурлаж бухимдах үе бишгүй дээ л нэг гардаг. Харин бид стресс, уур бухимдлаа хэрхэн даван туулвал зохилтойг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл та эрдэмтдийн баталж, тогтоосон дараах гайхалтай үр дүнтэй дасгалыг хийснээр дээрх асуудлыг төвөггүй шийдвэрлэх боломжтой болох юм. 

Энэ цэг дээр массаж хийвэл юу болох вэ? Хадгалах

Нүүрээ мэргэжлийн түвшинд хэрхэн будах вэ?

Бүсгүйчүүдийн хамгийн чухал зэвсэг бол гоо үзэсгэлэн билээ. Тэгвэл өдөр тутам нүүрээ зөв будаж, хараа булаам харагдах нууц гэж байдаг бөгөөд бид та бүхэндээ хамгийн үндсэн, мөн хамгийн чухал 11 аргыг танилцуулж байна. Та арай өдий болтол нүүрээ буруу будаж явсан юм биш биз? 

Нүүрээ мэргэжлийн түвшинд хэрхэн будах вэ? Хадгалах
2017-01-05, 17:02

Хүнийг хамгийн хурдан тураадаг дасгал

Шинэ жилийн баярын өдрөөр хүссэн бүхнээ хорилгүй идэж, хэдэн кг нэмчихээд шаналж сууна уу? Тийм бол бид та бүхэндээ гүйж, дасгал хийхээс илүү их калори шатааж, богино хугацаанд тураах шилдэг дасгалыг танилцуулъя. Уг дасгал нь таныг эрүүлээр тураагаад зогсохгүй цаг завыг хэмнэх ач тустай юм. Ингээд чухам ямар дасгал гоолиг сайхан биетэй, өөртөө итгэл төгс нэгэн болгож хувиргадгийг олж мэдэцгээе. 

Хүнийг хамгийн хурдан тураадаг дасгал Хадгалах

Хэрвээ тань руу нохой дайрвал юу хийх ёстой вэ?

Амьдралд гэнэтийн олон зүйлс тохиолддог шүү дээ. Тэр ч үүднээсээ бид "Гай газар доороос, гахай модон дотроос" гэж ярьдаг билээ. Тэгвэл энд тэндгүй аюултай эсэх нь үл мэдэгдэх золбин ноход олшрох болсон энэ цаг үед бид та бүхэндээ тань руу гэнэт нохой дайрвал амь нас, эрүүл мэндээ хамгаалахад туслах маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэрвээ тань руу нохой дайрвал юу хийх ёстой вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдийн эмчийн бүсгүйчүүдэд өгсөн 10 зөвлөгөө

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр анхаарал хандуулж, арчлах ёстой зүйлсийн нэг нь эмзэг эрхтэн буюу умдаг орчмын хэсэг юм. Өдөр тутмын буруу арчилж, мэдлэг мэдээлэл муутайгаас болж, эмзэг эрхтнээ өвчлүүлэх тохиолдлууд цөөнгүй. Иймд бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эмчийн өгсөн, эмзэг эрхтнээ хэрхэн арчлах тухай үнэт зөвлөгөөнүүдийг хүргэе. 

Эмэгтэйчүүдийн эмчийн бүсгүйчүүдэд өгсөн 10 зөвлөгөө Хадгалах

Энэтхэг бүсгүйн бичлэг олон сая хүнийг байлдан дагуулж байна

Мэдээж муухай эмэгтэй гэж хаана ч үгүй. Тэд бүгд хэвлийдээ хонгор үрээ тээж, хамаг биеэ урж тасдан байж хүүхдээ төрүүлдэг хамгийн гайхалтай бурхад билээ. Тиймдээ ч бид бүсгүйчүүдийг гоё сайхан хэмээн ялгах эрхгүй боловч эмэгтэй хүн бүр л үзэсгэлэнтэй болох юмсан гэж дотроо бодож санаж явдаг. Иймд бид та бүхэндээ Энэтхэг бүсгүйн хөгжилтэй зөвлөгөөг хүргэж байна.

Энэтхэг бүсгүйн бичлэг олон сая хүнийг байлдан дагуулж байна Хадгалах

Та эдгээр зүйлсийг үнэрлэвэл амиа ч алдаж болзошгүй

Хүн хэзээ үхэхээ мэддэг бол яах вэ? Зарим нь тухайн боломжийг ашиглан, хийж амжаагүй зүйлээ хийхээр яаравчилж мэдэх ч, зарим нэгэнд нь эсрэгээрээ нөлөөлж мэднэ. Харин бидний бэлтгэсэн мэдээг уншаад та цаг бусын үхэл ойртон ирснийг мэдэж болох юм. Үхэл амьдралын салшгүй нэгэн хэсэг боловч зуурдаар хорвоог орхихыг хүсэх хэн байх билээ? 

Та эдгээр зүйлсийг үнэрлэвэл амиа ч алдаж болзошгүй Хадгалах
2017-01-03, 17:09

Таныг бүтэн нойртой унтахад туслах хялбар аргууд

Сайхан гэгч нь унтаж, амрана гэдэг хүн бүрийн хувьд алжаал ядаргаагаа тайлах үндэс болдог билээ. Гэвч бид зарим асуудлуудаас болоод, бүтэн нойртой хонож чадахгүй байх үе тохиолддог нь нууц биш юм. Тэгвэл чухам ямар асуудлууд бидний нойрыг хугасалж, ядраахад хүргэдэг юм бол? Тэдгээр асуудлуудыг яаж шийдвэрлэвэл зохилтой вэ? Ингээд хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая.

Таныг бүтэн нойртой унтахад туслах хялбар аргууд Хадгалах

Өдөр бүр таныг гоо үзэсгэлэнтэй харагдуулах 20 үр дүнтэй арга

Өдөр бүр үзэсгэлэнтэй, өөгүй төгс харагдахыг хүсч байна уу? Тийм бол бүсгүй та анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үргэлж гоё сайхан, гоо үзэсгэлэнтэй харагдуулах энгийн атлаа үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Эдгээр аргууд нь таны хэтэвч болон цаг завыг хэмнэх давуу талтай юм шүү.

Өдөр бүр таныг гоо үзэсгэлэнтэй харагдуулах 20 үр дүнтэй арга Хадгалах